Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.03.30

Би торонд орсон туулайнуудыг тийм ч амархан тавьдаггүй байгаа шүү...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
 Би торонд орсон туулайнуудыг тийм ч амархан тавьдаггүй байгаа шүү...

-Миний охин хурдан яваад ирээрэй. Аав нь ажлаасаа эрт гарна гэсэн. Ээж нь баярын ширээ засаад хүлээж байя. Охин ээжтэйгээ халуун дотноор тэврэлдэн, хацар дээр нь шовхийтэл үнсчихээд гэрээс гарлаа. Зуны дунд сарын тогтуун сайхан өдөр хорвоогийн юм бүхэн өнгөлөг. Охин өнөөдөр арван зургаан хүрч байгаа юм. Ээж нь охиндоо төрсөн өдрөөр нь шинэ гар утас авч өгнө гэсэн юм. Уг нь маргааш ээжтэйгээ хоёул гадуур гарч утас авах ёстой байсан ч өнөөдөр төрсөн өдөр нь тул шинэ утастай болох гэсэн хүүхдийн гэнэн зангаар тийнхүү яарчээ. Моддын орой дамжин нисэлдэх дууч шувууд түүнд төрсөн өдрийн мэнд хүргэх мэт жиргэн дуулалдана. Ай, даа 16 нас хүрнэ гэдэг юутай гэгээн сайхан бэ!

Охин ирээдүйн мэргэжил, хүсэл мөрөөдлөө дотроо бодон инээмсэглэн алхана. Яаран алхсаар худалдааны төвийн хаалгыг татлаа. Алган дээр нь гялалзах нил ягаан өнгөтэй шинэ загварын гар утас түүнд баяр хөөр бэлэглэнэ. Охин шинэ утсаа үзэн зөрөн өнгөрөх хүмүүс, их хотын хөл хөдөлгөөн, чимээ шуугианыг үл анзааран алхаж явтал… Гэнэт хэн нэгэн утсыг нь шүүрэн зугтах нь тэр! Охин- Хүүш, утсыг минь өг л дөө гэж хашхираад араас нь гүйлээ. Нөгөө утас шүүрсэн хүү хүний хөлөөс зайдуухан очоод зогслоо. Дөхөн очвол өөртэй нь үе тэнгийн бололтой махлаг хүү утсыг нь халаасандаа хийн, “Чи манайд очоод аваарай! 32-р байрны 3 тоот” гээд хариу хэлэхийн завдалгүй эргээд гүйчхэв. Охин араас нь ухасхийсэн боловч нөгөө хүү өндөр барилгууд сүндэрлэсэн орон сууцны хороолол руу ороод алга болчхов.

Охин гайхан ийш тийш харж зогссоноо “цагдаад мэдэгдье” гэж бодоод таарсан хүнээс асууж сурагласаар арай гэж нэг юм олов. Жижүүрийн цагдаа охины мэдүүлгийг хайнгадуухан тэмдэглэж аваад, -Одоохондоо хүнгүй байна. Эргүүлийн цагдаа ирэхээр хэлье гэв. Охин хүлээлгийн танхимд санаа алдан хэсэг суулаа.

“ Ээж минь энэ мөнгийг яаж цуглууллаа даа... Хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгийг нь үрэн таран хийчихлээ гэх түгшүүрт бодол толгойд нь эргэлдэнэ.

“ Тэр хүү яагаад араас ирээд аваарай гэсэн юм бол! Надаар тоглож байгаа юм болов уу эсвэл…” гэж элдэв янзаар эргэцүүлсээр… “Цагдаа хүлээгээд мөд бүтэхгүй юм байна! Ерөөсөө очиж үзье” гэсэн бодол төржээ. Охины гарч явахыг тэмдэглэл бичиж суусан жижүүрийн цагдаа анзаарсангүй.

Охин өнөөх орон сууцны хороололд хүрч ирэв. “32-3…32-3” гэж амандаа бувтнан ийш тийш харж зогслоо. Ашгүй эрж байсан байрны дугаар булан дээр харагдах нь тэр! Хаалгыг зөөлөн тогшиход, нүдний шилтэй бүсгүй цухуйв. Охин “Би гар утсаа авах гэж явна” гэхэд, бүсгүй цаашаа хэн нэгнээс юм асууснаа “ За, ор ор” гэв. Зочны өрөөнд хоёр эрэгтэй сууж байлаа. Нөгөө хүүг нүдээрээ хайсан боловч өөр хүн байхгүй бололтой. Охин яах учраа мэдэхгүй зогсож байтал, өндөр нуруутай залуу босож ирээд,

“Чиний утсыг аваад одоохон хүрээд ирнэ. Чи наанаа сууж бай” гэв. Охин гал тогооны өрөөнд сандал ирмэгдэн суулаа. Зочны өрөөнөөс тэр гурвын ярилцах, инээлдэх дуулдана. Архины хурц үнэр, хундага харших чимээ сонстоно. Охин чилтлээ суужээ. “утсаа л олоод авбал…” гэсэн ганцхан бодол түүний толгойд эргэлдэнэ. Сүүлдээ тэсвэр нь алдагдаж нөгөө өрөө рүү шагайн, “Ах аа хэзээ ирэх юм бол?” гэхэд архинд халамцан нүүр нь улайсан өндөр залуу, “ Чи наашаа ороод ир дээ” гэлээ. Буйданд тухлан суусан гурав охиныг сонжин харна. Охинд яагаад ч юм бэ гэнэт айдас төрлөө. Бушуухан явья гэж бодоод “ Ах, аа мөд ирэхгүй бол би явья даа. Дараа авья” гэж айсан хоолойгоор хэллээ. Голд суусан өндөр залуу босож сунайгаад” Би торонд орсон туулайнуудыг тийм ч амархан тавьдаггүй байгаа шүү” гэхэд нөгөөдүүл хөхрөлдөв.

Энэ учир битүүлэг үг охиныг улам айлгажээ. “Миний хамаатны ах эгч нар шиг л хүмүүс байна. Арай…” гэх бодол охиныг бяцхан тайвшруулав. Өндөр залуу хөмхийгөө зуун, “Би энэ бяцхан туулайг боож алах уу, хутгалж алах уу” гэхэд охин бонгосхийтэл цочин туулай шиг биеэ хураан хярлаа. Тоглоом шоглоом биш жинхэнэ айдас түүнийг нөмрөн авчээ. Буйдангийн хоёр талд суугаа залуу, бүсгүй хоёр луу авралын нүдээр ээлжлэн харна. Мөнөөх хоёр харин хар цагаан дуугарсангүй. Өндөр залуу ширээн дээрээс хайрцагтай тамхи аваад,

-Чи энэ охиныг сайн харж байгаарай. Бид гарч тамхилаад ирье “ гэж хэлээд нүдний шилтэй залуу руу эрүүгээрээ дохиод гадагш гарлаа.

Бүсгүйтэй хамт үлдсэндээ охин ялимгүй тайвширч “Эгч ээ одоо яах вэ?” гэж бүлтгэнэн асуухад, “ За яав л гэж чамаар л тоглож байхгүй юу. Туулай шиг зүрхтэй гэдэг нь” гэж тоомжиргүй хэллээ. Охин зүрхээ даран “ Арай ч… над шиг охин дүүтэй л байлгүй. Ороод ирэхээр нь утсаа авахгүй гэж хэлээд бушуухан явья” гэж дотроо бодов.

Хаалга дуугарахад охин давхийтэл цочлоо. Түүний зүрх цээжээрээ гарах шахан түг түгхийтэл цохилно. Өндөр залуу өрөөний голд халаасандаа гараа хийн зогсоно. Уусан архиндаа тэр үү, нүд нь цог шиг улайн, олзоо барих гэж буй араатан шиг охин руу хөмхий зуун...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ