Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Элгээ өвдтөл инээлээ болсон явдал...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Элгээ өвдтөл инээлээ болсон явдал...

80-аад оны дунд үе, оросод сурдаг ганган оюутан зуныхаа амралтаар нутагтаа ирлээ.

Наадмын урд өдөр ирсэн тул, нэг мөр аймгийнхаа ( Сүхбаатар аймаг) наадмыг үзчихээд сум руугаа явахаар шийдлээ.

Наадмын өглөө эртлэн босоод, талбайн гадуур хуушуур, бууз эргүүлж явтал, арван жилийн биеийн тамирын багш Дашдаваа ( БНМАУ- ын начин) тааралдаад, бараг л мэндийн зөрөөгүй шахам, “Өө ашгүй чи ирчихээ юу? одоо бөх эхлэх гээд байна. Нэгийн давааны аманд гарах цэргүүдээс нэг хүн дутаад байна, чи гарчих” гэдэг юм байна.

“Гүй ээ багшаа, надад зодог шуудаг байхгүй шүү дээ, тэгээд ч сандаалтай яаж барилдахав дээ” гэхэд, “ За яахав багш нь зохицуулна аа” л гэж байна.

Ингээд багш намайг хөтөлж аваачаад, бөхийн асарт оноолт бичиж байсан хүн дээр ирээд бүртгүүлчихлээ.

Энд тэндгүй л “ хүрлээр цутгачихсан” юм шиг хөрслөг, хүдэр чийрэг биетэй бөхчүүд зодог, шуудгаа өмсөцгөөгөөд, гар хөлөө шажигнуулаад л гарахынхаа өмнөх бие халаалтаа хийцгээж байгаа нь үнэхээр сүрдмээр сайхан.

Тэдний сүр, хүчинд дарагдаад нэг хэсэг “ гөлөрч” зогстол, багш хэзээний зодог, шуудгаа өмсчихсөн, нэг хүүхдийг дагуулж ирээд, “ Алив, миний хүү түргэл, энэ ахдаа зодог, шуудгаа өгчих, та нар барилдах арай болоогүй байна” гэлээ.

Хүүхдийн барилдаанд барилдахаар ирсэн бололтой арван хоёр, гуравтай л болов уу гэмээр хүү байна.

Би хэдийгээр бие жижигтэй, намхан ч гэсэн бас ч гэж хорь хүрчихсэн эр хүн чинь, арван хоёр, гуравтай хүүхдийн зодог, шуудаг арай л багадаад байлаа.

Чихэж байж, арай гэж шуудгийг нь өмссөн чинь, ахар сүүл гарчихаад дээшээ явдаггүй дээ!

Багш: “ Зүгээр зүгээр, дээр үеийн бөхчүүд бүгд л ийм байсан шүү дээ, чи кинон дээрээс зөндөө л хараа биз дээ?” гэж байна.

Залуу байсан болохоор үе тэнгийн охид, бүсгүйчүүдээс ичиж байна гэж чихтэйхэн.

-“Нөгөө гадаадад сурдаг Намсрай чинь ирчихсэн, наадмын талбай дээр хошногоо гялалзуулаад гүйж явна лээ” гэж хүмүүс ярихвий дээ, гэж бодохоос л “ яс хавталзаад” байлаа.

Гэхдээ тэр үеийн бид нар багш нарынхаа үгнээс ямар гарах биш дээ, яаж ч чадсангүй...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ