Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2026.01.04

Ийм нөхөртэй байснаас хурдхан шиг үхээд өгөөсэй...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Ийм нөхөртэй байснаас хурдхан шиг үхээд өгөөсэй...

Нэг эмэгтэй их л хэцүүхэн амьдардаг байж. Нөхөр нь архичин гэр орондоо ч үзэгдэх нь ховор анхных шиг хайр халамж ч сураггүй. Эхнэр хүлээгээд л, тэвчээд л, хүүхдүүдийг нь гаргаж өсгөөд л. Гэвч нөхөр өөрчлөгдсөнгүй. Ирэхээрээ агсам согтуу хэрүүл зодоон болно. Явахаараа хэл сураггүй. Нэг өдөр эхнэр цөхрөнгөө бараад ийм нөхөр байхаар үхчихээсэй гэж бодож гэнэ. Бодон бодсоор уулын өвгөнийд очиж учир байдлаа хэлээд үхүүлээд өгөөч гэж гуйхаар явжээ.Очоод л түмэн булчирхайгаа тоочин уйлан хайлан зовж зүдэрч байгаа бүхний минь гол буруутан нөхөр маань учир үхүүлж өгөөч гэж гэнэ. Өвгөн хэсэг чимээгүй сууснаа "Болно л доо чи үнэхээр хүсэж байгаа бол би чамд аажмаар үхүүлдэг хортой мантуу өдөр бүр бэлдэж өгье чи өглөө бүр ирж авч байгаарай.100 өдрийн дараа гэхэд л нөхөр чинь үхнэ. Гол нь чи нөхөртөө өдөр алгасалгүй заавал идүүлж байгаарай, шууд үхүүлэх хор өгчихвөл хүмүүс чамайг буруутгаж яллана шүү дээ " гэхэд эмэгтэй үг сүггүй мөргөн би заавал идүүлнэ гэж ам өчиг өгч гэнэ.

Ингээд маргааш өдрөөс нь эхлэн эмэгтэй өглөө бүр эртлэн уул өөд явж өвгөнөөс 1 ширхэг мантуу авч ирж нөхөртөө өгөхөөр шамдав гэнэ. Нөхөрөө гэртээ ирүүлэхийн тулд хоол хийн мантуутайгаа аваад хайн хайн олж харааж загнахад нь юу ч хэлэхгүй тэвчин байж идүүлж гэнэ. Нөхөр гайхсан ч урьд шөнө нь уусан өлсгөлөн байсан болохоор бүгдийг нь идэж гэнэ. Эхнэр маргааш нь мөн л адил араас нь ирж хоол өгсөнд нөхөр гайхсан ч идэж, хэд хоноод нөхөр гэртээ ирж гэнэ. Эхнэр чухам ая тал засаж хэдэн халтар хүүхдээ угааж өнгөлж гэр орон нь цэвэр цэмцгэр идээ будаа зассан ширээнд нөгөө мантуугаа идүүлэхээр суулгаж гэнэ. Нөхөр бүр гайхаж гайхаж, ихэд сайхан байсан тул гэртээ хонож гэнэ. Ингээд өдөр хоног өнгөрч нөхөр гэртээ байнга эрт ирж хонохдоо эрүүл ирдэг болж гэнэ. Бүр хүүхдүүдтэйгээ тоглож байнга уурладаг байсанаа инээдэг болж. Эхнэр ч зорилгодоо хүрэхийн тулд бүх арга чаргаа хэрэглэн найланхаадан их өөрчлөгдөж гэнэ. Нэг өдөр нөхөр нь өмнө нь сөхрөөд...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ