Манай аав тээврийн жолооч байхад тохиолдсон явдалаасаа бичье гэж бодлоо. Тэр үед цэргээс дөнгөж халагдаад жолооч болчихсон 20 настай л байсан үе. Сэлэнгэ аймгийн Орхонтуул Сангийн аж ахуйн талбайн будаанд явж байлаа. Тэгээд талбайн будаа шөнө дундын үед зогсохоор хааяа нэг Улсын будаа ачаад Дарханы элеватор луу нэг рейс хийчихнэ.. Нэг удаа Дарханд будаагаа буулгачихаад шөнө 3 цагийн үед буцаж явсан юм. Тэр өдөр бороо ороод польны ( Талбайн ) будаа нилээд эрт буусан өдөр байсан юм . Будаагаа буулгачихаад буцаж явахдаа Орхоны САА ын Бэлэн далайн үтрэм өнгөрөөд Шийрийн бригад гэдэг газар явж байгаад нэг жижигхэн даваа өөд өгсөж явсан чинь зүв зүгээр явж байсан машин маань пар пар гэсээр байгаад унтарчихдаг юм. Тэгээд буухдаа кабиныхаа гэрлийг асааж орхиод копут аа сөхөөд бензин татаж үзсэн байж байна. Тэгэхээр нь тогийг нь үзсэн зүв зүгээр. Яасан юм бол гэж бодоод санаандгүй копутныхаа дээгүүр кабин руугаа харсан чинь нэг жижигхэн биетэй өвгөн кабинд сууж байдаг юм. Шууд л нөгөө сүнс бодогдоод. Нуруу зарсгээд л явчихдаг юм байна лээ. Тас харанхуй ядаж тэр хавийн комбайнууд буучихсан машин явдаггүй. Кабиндаа орж ч чаддаггүй 10 аад минут хүлээгээд ,гарт ганц жижиг түлхүүрээс өөр юм байхгүй. Шийргэнээд зогсож байсан чинь хойноос гэрэл гараад нэг машин хүрээд ирлээ. Тэгсэн манай баазын жолооч байна. Тэрэнд учраа хэлээд хоёулаа кабин руу шагайсан чинь нөгөө хүн алга болчихож. Тэгээд нөгөөх маань чи урд ороод яв гээд хоёулаа Орхонтуул руу гараад давхичихсан. Явж байхдаа байнга хажуу руугаа хялалзаастай. Азаар дахиж үзэгдсэнгүй. Тэгээд дараа нь Бэлэндалайн хэдэн комбайнчидтай буу халж байгаад нөгөөх явдлаа ярьсан чинь тэр Шийрийн бригадын нэг худаг дээр хятад өвгөн олон жил амьдарсан гэнэ ээ. Тэгээд нас бараад тэр хавьд оршуулсан л юм гэсэн. Заримдаа хүн амьтанд үзэгддэг гэсэн тэр нь надад таарчихаж. Тэр даваа уруудаад нөгөө худаг нь байдаг. Тэнд нөгөө хятадын амьдарч байсан байшин гээд балгас байж л байна лээ. Бодвол тэр хавьд алт мөнгө үнэт эдлэлээ нуугаа биз. Хаа очиж элдэв муу юм болоогүй. Түүнээс хойш улсын будаанд явахдаа их болгоомжтой явдаг болсон доо. Говь Алтай аймгийн Бигэр сумын нутагт Дөтийн даваа гэж байдаг. Нэг удаа шөнө явж байгаад даваа уруудаад явж байсан чинь тээр баруун урд талаас нэг том цагаан цайвар зүстэй амьтан миний замыг амдаад маш хурдан давхиж байна шүү. Тэр даваагаар шөнө давж болдоггүй гэж жолооч нарын ярьж байсныг санаад давааны уруу хаазаа нэмээд хурдалж гарсан. Ачаатай чиргүүлтэй тэрэг ч давааны уруу алга болж өгөхгүй хаачихав. Би ч хурдлаад л байсан нөгөө амьтан хариугүй урдуур гардгийн даваан дээр амжиж түрүүлж гарсан. Хамаг хөлс гоожчихсон байж билээ. Хэрвээ тэр амьтан түрүүлсэн бол осол гардаг гэж зарим жолооч ярьдаг байсан нь санаанд ороод давхичихсан хэрэг. Яг л тэмээрхүү биетэй нээх том амьтан байсан. Холын гэрлийн үзүүрт тээр баруун урдаас давхиж байгаа нь харагдсан юм. Бас нэг тохиолдол. Эрдэнэтэд тоосго буулгаад буцахдаа Хялганатаас банз ачаад оройхон хир Хөшөөтийн даваа уруудаж явлаа. Нойтон банз аймаар хүнд. 1 р араандаа хийгээд даваа дөнгөж уруудаж явсан чинь тормозны мембран харагаад тормозгүй болчихсон. Тэгээд мотор ээрчихэж байгаа юм чинь.Тэгэхээр нь яалт ч үгүй хөнгөн араанд нь хийгээд тавьчихсан. Хөшөөтийн даваа дунд хэрдээ тойрог байдаг. Эрдэнэтийн хүмүүс мэдэж байгаа даа. Тэгсэн чинь яг тойрог дээр нэг Краз хоёр тийшээ илүү гарчихсан байшин ачаад өгсөж явдаг юм. Нөгөө байшин нь зам хаачихсан жигтэйхэн илүү гарсан том байшин. Би ч урд гэрлээ хэд хэд асааж унтраагаад. Тэгсэн нөгөө жолооч их хашир туршлагатай хүн таарсан. Шууд замаасаа гараад зам тавьж өгөөд. Би ч хажуугаар нь улаан галзуу юм сүн хийгээд алга болсон. Тормозгүй хүн чинь машин хаана хүрч зогсоно тэнд л зогсоно шүү дээ. Бараг Бургалдайн Сангийн аж ахуйн харалдаа хүрч зогссон байх. Тэгээд запас мембран байхгүй яалт ч үгүй хонож таараад. Тэгсэн шөнө дундын үед хаалга тогшоод салдаггүй. Машин ирээд зогссон юм байх даа гээд буусан чинь хүн байдаггүй. Сүнс бодогдоод бие эвгүйцээд л явчихсан. Тэгээд кабиндаа ороод унтах гээд хэвтэж байсан чинь дахиад тогшоод салдаггүй. Хэн бэ гээд хашгирсан хариу алга. Мэдээж юу л байв гэж. Аминдаа айгаагүй гэдгээ л харуулах гэсэн байх даа.. том хутгаа барьчихаад...
Өгүүллэг
2025.12.29
Тэр даваагаар шөнө давж болдоггүй гэж жолооч нарын ярьж байсныг санаад...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago