Түвшин хөдөөний залуу, товхийсэн хэдэн малтай. Ээжтэйгээ хамт амьдардаг. Нутгийн хүмүүс – чи энэ муу хөгшнийг хадан гэртээ харьчихаас нь өмнө эхнэр авч ачийнх нь зулайг үнэрлүүлээч гэнэ. Гэвч залуугийн сэтгэлд ганцхан хүн байх. Тэр нь халзан Мөнхөөгийн авгай Нүрзэд. Залуугаас хоёр, гурван насаар эгч тэр бүсгүйг хуриман дээр нь 17-той хүү байхдаа харж байсан тэр л хэвээр нь сэтгэлдээ хайрладаг билээ. Тэднийхэн зуслангаараа заримдаа ойртож бууна. Малаа хариулах далимаараа тэднийхээр бууж мордоно.
Гэвч хайр сэтгэлийнхээ тухай цухуйлгаа ч үгүй билээ. Халзан Мөнхөө их сайн хүн гэдгийг хүн бүр ярина, Түвшин ч мэднэ. Тийм учраас л тэр Нүрзэдэд хайр сэтгэлээ илэрхийлээгүй нууж яваа аж. Энэ жил халзан Мөнхөөгийнх тэдний хотын арай доохнуур зусаж байгаа билээ. Түвшин ч тэднийхээр хэд хэд ороод гарав. Нүрзэд – Түвшинд эгч нь нэг юм гуйх гээд ээ гэлээ. Залуу – юу юм та хэл хэл гэвэл бүсгүй – манай хүн энэ жил жаахан бие гээд байгаа. Намайг аймаг юм уу хот яв гэхээр хонины ноос үс хэцүүдлээ гээд үгэнд орж өгөхгүй юм.
Жилийн жилд л энэ маань төрлийн хүмүүсээ авчирч хонио хяргуулдаг. Миний хамаатан садан муутайг минь та нар мэднэ дээ, хадмуудаасаа санаа зовох юм аа. Энэ жил чи хэдэн найз нөхөд дөө хэлээд хонь хяргаад өгөөч, хөлс мөнгийг нь өгье гэв. Түвшин ч зөвшөөрч найзуудаа авчирч тэдний хонийг хяргаж өгчээ. Нүрзэдийн хоол аягалахыг харан суугаа Түвшинг нэг л өөр нүдээр эхнэрийг нь хардагийг мэдэх Мөнхөө бусад залуусыг анзаарах вий гэж санаа нь зовон хоолойгоо засаж, –за дүү нар хоол сайн идээрэй, ах эгч хоёр нь маш их баярлалаа гэхэд Түвшин Нүрзэдээс харцаа салган – өө зүгээрээ ах, нутгийн улс бие бие дээ тус болох зүйл байлгүй яахав гэхдээ Мөнхөөгийн түүнийг харж байсан харцтай тулгарч цочин шөлөө асгаад их л сандарсан өнгөөр – халцгай халцгай гэхэд залуус инээлдэв.
Энэ өдрөөс хойш Түвшин халзан Мөнхөөгөөс айн – ээ бүү үзэгд нүд нь яг л цог гэсэн үг, арай намайг анзаарсан юм биш байгаа гэж бодоод өөртөө – тэнэг хог чинь хүний дотор юм хийх нь гэжээ. Тэр өдрөөс хойш залуу Мөнхөөгийнхөөр орсонгүй. Баяр наадам ч болоод өнгөрөв. Түвшин наадамд явсангүй, сураг сонсохнээ халзан Мөнхөө Нүрзэд хоёр хос морьтой наадам үзэж явсан дуулдлаа. Түвшин, хүргэн ахынхтайгаа эм хонио хурганаас нь салгаж отроор хургаа авч явав. Түүнийг отроор явсан хойгуур их үер орж халзан Мөнхөө усанд унаж амиа алдсан байлаа.
Түвшин ихэд харамсан хүн мөс сайтай хүн байсан юмсан. Хүний сайныг нь бурхан түрүүлж авдаг гэдэг үг үнэн шүү, над мэтийн хүний эхнэрт шунасан амьтныг бурхан тоохгүй хол явуулдаг юм биш үү гэж бодсон аж. Ийн бодох нь бас учиртай. Тэр юун гэвэл Түвшин айлын ганц бас бага хүү гээд эрх дураараа өссөн билээ. Бас ч үгүй түргэн шазруун зантай бөгөөд сургуульд байхдаа дээрэнгүй хүүхэд байснаа цэрэгт тэр зангаа тавихгүй, нунж дорой нэгнийг дээрэлхэж явсан аж. Өөртэйгээ адилхан нөхөдтэй нийлж муухай авиртай явсных нь гайгаар нэг цэрэг aмиa xopлож...