2000 оны эхэнд. Манайх гэдэг айл байраа зараад нүүхээр болов. 21 дүгээр хороолол 3-48 гэж байр байсан. Oдоо нураагаад шинэ байр баригдсан байна лээ. Тийм болохоор нуугаад юу гэхэв. Хуучны 3 давхар улбар шар тэр байрны 2 орц 14 тоот 1давхар...ийм нэг шинэ байрандаа нүүж орлоо. Би ч 9 настай жаахан байсан. Гал тогооны өрөөны шал нь хөрөөдөөд авсан мэт хүн орж гарж болох хэмжээний дөрвөлжин нүхтэй бас үүд том өрөө 2 заагласан дундаа нэг эв хавгүй шавардсан нэг ханатай...Энэ 2 их сонин санагдаж байсан. Анх орж ирээд удаагүй байж байсан хөрш айлын өвөө жаахан халамцуу орж ирээд мэнд ус мэдэлцээд За та нар жаахан сэтгэлд сэвтэй л юманд орждээ гээд учир битүүлэг юм хэлээд гарсан. Гайхаад л өнгөрсөн. Тэгсэн тэр байр их сонин. 1 давхрын орцны гэрэл үргэлж шатаад харанхуй байдаг. Шөнө орой гэрлүү орохдоо ханаа тэмтэрж явах шахам хаалгаа олно. Шатаар өгсөж гараад харанхуйд гэнэт яах аргагүй хүн тулах шиг болохоор нь өө уучлаарай зөрөе гээд гараа явуулахаар хэн ч байхгүй. Өө андуурсан байна гээл хий тэмтрээл гэрлүүгээ орно. Би биш манайхан бүгд тэгж мэдэрдэг байлаа. Жими гээд нэг хав тэжээдэг байсан зүгээр байж байгаад нэг харахаар үүд рүү гөлрөөд хуцаад байна. Буланд шигдчихээд яаг коридор хаалга руу гөлрөөд байна. Бид нар бас түлхүүрээ дандаа мартаад эсвэл алдана. Нэг давхар болохоор авираад л порчигоороо шургаад орно. Байнга л тэгдэг тэрэндээ ч сүүлдээ дассан байж билээ.Тэр нэг өдөр үүд том өрөөний дунд байсан хэрэггүй үзэмж муутай шавардсан ханыг нураахаар болсон юм. Алх лантуу юугаарч билээ эхний өдөр хэсэг цохиж наана шаврын жаахан унагаад байсан аавын найзууд гэнэт ирээд ууж идэх юм болоод явчив. Хүмүүс ч явлаа маргааш хана аа үргэжлүүлэхээр болоод бүгд унтахаар ор орондоо ороод хэвтээд удаагүй байж байтал...Гэнэт эгч маань ээжээ ээжээ гээд дуудсан ээж яасан бэ гэсэн?
Өрөөний 4 буланд хар юм шилжээд яваад байна аа гээд...Юу яриад байгаа нь бэ гээд хэлж дуусаагүй байтал эгч муухай орилоод цаашаа бай цаашаа гээд ухаан мэдрэлгүй орилоод 2 гар нь агаар самардаад сарвалзаад унав...Бид нар очиж тэврээд юу ч байхгүй байна шүү дээ гэж урдуур нь бас гараараа савчаад нэмэр байсангүй. Сүүлдээ эгчийн нүд улайж амьсгал боогдож...
Өгүүллэг
2026.01.30
2 нүдийг нь ухаад зэрэмдэглээд алсан байсныг нь гэрээс нь олсон...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago