2013 оны намар ***** аймагт болсон явдал намайг дөнгөж дунд ангид ордог жил манайх шинэ хашаа байшиндаа нүүж ирсэн юм.Дээрээ 2 ахтай өссөн хүн чинь 2 ах маань гэнэт л зэрэг зэрэг оюутан болж яваад ганцаараа үлдэв.Хичээлээ тараад л гэртээ ирэхэд ээж аав ажилдаа явсан бараг өдрийн талыг гэртээ ганцаараа өнгөрүүлдэг байв.Тэр үед дэлгүүр явах усанд явахад дандаа гудманд зөрдөг хөөрхөн үе тэнгийн хүү байдаг байлаа.Өндөр бов бор арьстай, гялтгар нүдээрээ инээсэн алаг нүдтэй гээд их л царайлаг хөөрхөн инээдэг хүү байж билээ.Хааяа зөрөхөөрөө мэнд мэддэг болоод удаагүй зуны амралт болоход найзууд болсон байлаа.Миний анхны хайр байлаа даа. Тэр зундаа намайг найз охин минь болооч гэж гуйж билээ. Надаас нэг ах болохоор яагаад ч юм их том хүүхэд шиг санагддаг байж билээ.Их дөлгөөхөн ааштай амьдралын талаар их л өөдрөг үзэлтэй хүү байлаа.Ганц хэцүү зүйл нь ээж нь их архи уудаг хойд аав нь гэж бас архичин их гар хүрч өөрийг нь ч ээжийг нь ч их тамласан даа.Аав ээж маань хөөрхий ярьдаг байлаа.Хайран хүү юм даа айлын ганц төрөл садан ч байхгүй тэглээ гээд хичээлдээ сайн ирээдүйд их сайхан амьдрах хүү дээ гээд л аав маань их сайн.Хааяа ийш тийшээ явахдаа аваад зугаалчихна,баяр ёслолоор ээж нь архидаад явсан хойгуур гэртээ оруулж ирээд цуг баярлачихна ах нарын хувцаснаас ээж өгнө хааяа ах нарын өрөөнд хонуулна гээд гэрийнхэн их сайн байлаа.Надад үнэхээр их анхаарал хандуулдаг байлаа.Хичээл орой тарвал сургуулийн гадаа хичээлээ тараад хэцэн цаг ч хүлээсэн юм гэмээр байж байдаг(өөр сургууль) тэр үед ээж аав надад утас аваад өгсөн байсан ч тэр хүүд утас байдаггүй болохоор холбогдож чаддаггүй байсаг байх өвөл хүйтэнд цуг явах гээд манайд өглөө эрт орж ирээд явдаг хичээл зааж өгдөг математиктаа их сайн хүүхэд байсан .Сайн ч заана сайн ч загинана.Одоо бодоход үнэхээр зөв үерхэдэг байсан санагддаг юм .Хар буруу санаагүй гэхдээ өөрөөсөө их намайг хайрладаг нь мэдэгддэг байлаа.Гол яриандаа ороё.
2014 он гараад цагаан сарын дараахан мартын 8 өнгөрөөд удаагүй байхад ээж нь хойд аавтай нь архи ууж бөөн зодоон нүдээн болсон тэр шөнө л тэр хүүг үүрд хараагүй юм даа.Тэр өдөр манай ээж танай ээж өнөөдөр согтуу байх нь ойлгомжтой байхаа манайд дулаан хоно бууз ид эгчийн дүү гэхэд зүгээрээ ээж өнөөдөр уухгүй байх гээд гэртээ орсон юм.Зөн гэж байдаг шүү дээ .Тэр шөнө хойд аав нь ээж рүү нь хутга барьж дайраад одоо чамайг алчихая гээд хүчтэй хутгалах гэж байхад нь тэр хүү урдуур нь хамгаалж ороод зүрхэн тус газраа өөрөө маш хүнд хутгалуулаад цус маш ихээр алдаж тэр дороо нас барсан даа..Хойд аав нь зугатаасан ч маргааш нь баригдаж олон жилийн ял авсан л гэдэг.Ээж нь бол жоохон сэтгэцийн асуудалтай хүн байсан болохоор удаагүй архиа уугаад хашаа байшингаа зараад алга болсон.Саяхан сонсохнээ 2020онд өнгөрсөн гэж сонсогдсон.
Би хэдэн өдөр нүдээ хавдтал уйлж байсхийгээд л үүдээр инээгээд ороод ирэх юм шиг санагддаг байж билээ.Тэр орой яагаад ч юм тэгээ манайд хоноо гээд гуйж шалаад гэртээ хонуулсан бол хүү амьд байх байсан байх гэсэн бодол надад ч ээжид ч их бодогдож хэсэг хэцүү байж билээ.Ээж аав бид 3 зөндөө уйлсан бүр ээж маань нэг хүүгээ алдсан юм шиг л санагдаж байна гээд их л уйлж байж билээ чааваас. Би сургуулиасаа ганцаараа явж эхлээд тэр хүүтэй дандаа амт явж байсан гудам хүртэл маш урт байсныг ганцаараа явж байхдаа л анзаарсан байдаг.Зуны амралт болох дөхөөд анги дэвших шалгалттай гээд их л завгүй хавар ч болоод ханиад томуу хүрээд дархлаа сулраад байсан үе юмдаг.Сургуулиас ирээд унд уугаад буцаад номын сан явна гээд гэртээ ганцаараа байж байтал ах нарын өрөө (жижиг өрөө гэдэг дээ) тэнд хүн байгаа юм шиг хоолойгоо засах нь сонсогдож байна.Би ч айгаад сая түлхүүрээрээ онгойлгож орж ирсэн байхан юун хүн байдаг билээ гээд тэр зуур зөндөө зүйл бодогддог юм билээ.Айсандаа хөдөлж ч чадахгүй хөдөлвөл шал дуугарах гээд байгаа юм шиг.Ядаж утас том өрөөнд би гал тогоонд бүр айгаад л чичрээд явж очихоор шийдээд очтол нэг бор шкап байдаг тэр онгорхой байлаа. Гэхдээ их л том тэнд ах нарын хувцас байдаг аав ээж онгойлгох шаардлагагүй байхад яг л хүн онгойлгоод хаясан мэт л томоос том дэлгээстэй.Тэрнээс хойш үе үе гадаа нойл орохоор явахад хойноос хүн дагаад байгаа юм шиг орой...
Өгүүллэг
2025.12.29
Ээж нь хойд аавтай нь архи ууж бөөн зодоон нүдээн болсон тэр шөнө л тэр хүүг үүрд хараагүй...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago