Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.02.11

Xэдийнэ хожимдсоныг ойлгосон ч, нүдэндээ харагдсан тэр аймшигт дүр төрхийг насан туршдаа мартаагүй

editor2

editor2

Зохиогч

5 мин
Xэдийнэ хожимдсоныг ойлгосон ч,  нүдэндээ харагдсан тэр аймшигт  дүр төрхийг насан туршдаа мартаагүй

[ Аймшгийн болсон явдал ]

Энэ явдал болоход би Дорнод аймгийн нэгэн суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхлээд удаагүй байлаа. 2003 оны тэр зун ер бусын бүгчим, халуун байсныг би хэзээ ч мартдаггүй. Тал нутгийн шөнө аниргүй, тэнгэр нь ододоор дүүрэн байдаг ч тэр нэгэн шөнө ямар нэгэн зүйл буруу тийшээ эргэж, хэний ч санаанд багтамгүй аймшигт хэргийг дагуулсан юм.

Тэр айл сумын төвөөс холгүй, хэдэн малтай боломжийн айлыг бараадан буусан найман хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйнх байв. Айлын том хүүг Галбадрах гэх бөгөөд нутгийнхан түүнийг "Галбаа" гэж дуудна. Хорь гаруйхан настай, биерхүү, хөдөлмөрч залуу. Долоон эмэгтэй дүүгээ, ээжтэйгээ тэжээх гэж зүтгэж яваа түүнийг хүмүүс ихэд хүндэлдэг байлаа. Галбаа ямар ч ажлаас хойш суухгүй, тусархуу. Гэвч тэр ажилдаа хэт улайрч, дотогшоо болоод байх шиг санагддаг байсныг хүмүүс хожим нь ярьцгаасан юм.

Тэр шөнө 8-р сарын дунд үе байсан байх. Галбаа гаднаас нэлээд хожуу орж иржээ. Гэрийнхэн нь бүгд унтахаар зэхэж, ээж нь багачуудаа оронд нь оруулчихаад хүлээж байж. Тэр орж ирэнгүүтээ үг дуу цөөтэй байснаа зүүн орон дээр сууж, бүсэн дэх хутгаа сугалан авчээ. Ирлэх чулуугаа гаргаж ирээд шөнийн аниргүйд "хярс, хярс" хийтэл хутгаа ирлэж эхлэв.

Ээж нь гайхаж, "Миний хүү, одоо унтаж амар. Шөнө дөл болж байна" гэхэд Галбаа толгой өргөлгүй, "Маргааш өглөө эрт айлд очиж ганцаараа адуу ажиллана. Хутгаа ирлэчихээд унтана аа, та унтаж бай" гэж тайван хариулжээ. Хүүгийнхээ үгэнд эргэлзэх юмгүй ээж нь ч, дүү нар нь ч удалгүй унтаад өгч. Галбаа харин тэднийг гүн нойронд автахыг хүлээж байлаа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ