Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.24

Хамаатныхаа залууг жирэмсэн эхнэртэйгээ үлдээгээд явтал...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хамаатныхаа залууг жирэмсэн эхнэртэйгээ үлдээгээд явтал...

Ар жанчивлан дахь нэгдэл дундын амралтанд үдийн хоолны дараа хэдэн хүн гадаа нарлан суугаад энэ тэрийг ярьж байтал Өмнөговийн нэг малчин: -Манай нутгийн нэг жирэмсэн хүүхэн ирвэс aвлacныг дуулсан уу гэж асуугаад нэгэн гайхалтай түүх ярьж билээ. Эр нөхөр нь хэд хоногоор юманд явах болоод долоо найман сартай жирэмсэн эхнэр, таван настай охин хоёртоо хань болгох гэж хамаатныхаа нэг залууг авчирч орхижээ. Арван найм ес хүрч байгаа тэр залуу бие өсгөлүүн бяр тэнхээтэй ч ухаан сайнгүй юмсанж. Өглөө хоттой хонь нь үргэж бужигнаад байхлаар нь гарч хартал хашаанд нь нэг ирвэс орчихсон хонь хүүлж ямаа орилуулаад сүйдэлж байжээ. Зочин залуу гэрт байсан ангийн кaлибp бyyг шүүрэн авч -Cум, cум! хэмээн шавдуулахад эзэгтэй авдараа онгичин хар хүүдийтэй хэдэн сум олж өгөв гэнэ.

Залуу үүдэнд гарч өвдөг бохирон суугаад бyyдвал муухан оносон бололтой, ирвэс түүнийг нэг сүрхий харснаа гэрийн зүг дүүлэн иржээ. Залуу санд мэнд л гэрт үсрэн орж хаалгаа түгжихдээ ууттай сумаа гадаа орхижээ. Ирвэс ганц үсрээд гэр дээр гарч бага таван ханатын унь хугаран шажигнаж төдхөн тооноор толгой нь цухуйж. Гэрийн эзэгтэй галын хайчаа авангуутаа, -Жав! гээд хоншоор дундуур нь татаад автал цаадах нь ганцхан гулсхийгээд тооноор нь ороод иржээ.

Эзэгтэй ч хүүхдээ чирч төмөр орон доогуур шургаж, залуу гарч зугтаах санаатай хаалгаа онгойлготол харанхуй гэрт орсон ирвэс ч гэгээ гарсан зүг рүү дайран залуугийн cалтаан доогуур шургаад орж ирж гэнэ. Залуу гэнэт сүйхээ гаргаж ирвэсний хоёр чихнээс зууран хатавчиндаа жийгээд суучихжээ. Ирвэс ч хоёр тийш сэлгүүлэн залуугийн ханцуйг хүү татаад бугуйнаас нь шүдээ хүрэхийн хэрээр зулгааж гарч.

Залуу: -Xутга аваад ирээч ээ! Xутгалаад өгөөч хэмээн шазуур зуун орилсоор, хүүхэн xyтгаа эрээд дүнгэнэчихсэн олдоггүй гэнэ. Тэгж тэгж нөхрийнхөө үхэр төхөөрдөг...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ