Би одоо 22 настай.Их сайхан нас шүү.Гэхдээ миний амьдрал яг 30 настай эмэгтэй шиг.
Надад бусад эмэгтэйн адил сайхан түүх байхгүй ээ.Гэхдээ миний бичсэнийг уншаад та бүхэн эргээд 16 насаа дурсаарай.
Би тэрийг л хүсч бичиж байна.Би 17 настайдаа өөрөөсөө 11 ах хүнтэй сууж ээж болсон.Гэртээ нэг жил суулаа.
Хэвлийд хүүхэд олдож эхлэсэн цагаас жинхэнэ нөхрийн чанар танигдаж эхэлсэн.Уг нь би нэг өдөр танилцаад л маргааш нь жирэмсэлсэн юм биш шүү дээ.Багаасаа таньдаг байсан ба ахынхаа 10 жилийн залуутай нь суусан ухаантай юм.Жирэмсний 9 сарын хугацаа бол хамгийн хэцүү гэвч хамгийн жаргалтай үе байсан.Учир нь 10 жилийн охин байсан болохоор гэрийнхэндээ хэлээгүй, нуухаар шийдсэн.Бас нуулгүй хэлэхэд манай ар гэр үнэхээр амьдралын бололцоо муу байсан юм.
Жирэмсний эхний 6 сар нөхөр гэх хүн “би аав болж чадахгүй, цаг нь болоогүй” гээд хаяад явсан.Та нар боддоо, 17-той жаахан охиныг 28 настай залуу бэлэн биш гээд хаяж байна гээд төсөөлөөрэй.За тэгээд 6 сар нөхрийн царай харсангүй.Дээрээс нь мөнгөгүй сурагч ээж сургуулийн гуанзнаас ганц пирошкигээр өл залгуулна.
Автобусны мөнгө байхгүй,12 буудал газар өвлийн тэсгим хүйтэн цасан шуурганаар нимгэн куртик, уранхай гуталтайгаа алхаж өгнө дөө.Бусад хүүхнүүд нөхөртөө эрхлээд жимс жимсгэнэ нэхээд,иллэг массаж хийлгээд хэвтэж байхад би тийм байгаагүй ээ.Хяналтандаа орох гээд оочирлоод сууж байхад
нөхөртэйгөө явж байгаа том гэдэстэй хүүхнүүдэд атаархана.
Гэхдээ л “үрээ хөтлөөд энэ хорвоог бардам туулна” гэжхорвоотой танилцаж амжаагүй жаахан охины гэнэн бодолтой байж дээ.6 сартайдаа эход охиноо харсан.Зургийг нь дараад нөхөр лүүгээ явууллаа.
Долоо хоногийн дараа нөгөө нөхөр чинь гараад ирлээ.Гэнэт аав болохоо мэдсэн юм шиг.Ямар ч л байсан хүүхдээ аавтай нь цуг байлгая гээд
хадмындаа чемоданаа чирээд очлоо доо.Тэнд жинхэнэ амьдрал надад ар дагзаа харуулсан.