Би тээр нэг жил анхны нөхрөөсөө гурван настай хүүгээ аваад салсан юм. Нөхрөөсөө салсанаас хойш гурван жилийн дараа нэг залуутай уулздаг болвоо. Бие биедээ сайн гэхээсээ илүү зүгээр л сонирхдог. Бие физилогийн асуудлаа шийдэх зорилготой л уулздаг байсан яагаад гэвэл нөхрөөсөө салсан ч өөр эр хүнийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр үед найзууд маань ааш зан бие хаа чинь хэцүүдлээ хайрлаж дурлаж чаддаггүй юмаа гэхэд зүгээр физилогио нөхөж уулздаг хүнтэй бол гэж их ятгадаг байсан. Залуустай танилцуулсан ч найзаас хэтэрдэггүй с*кс хийе гэсэн ч зүрх хүрдэггүй явж явж “С” гэх өөрөөсөө 4 дүү тэр нэг залуутай уулздаг болсон юм. Сэтгэл алдахгүйн тулд ойр ойрхон уулздаггүй байсан юм. Хэдэн сарын дараа тэр найз охинтой боллоо гээд бид хоёр зайгаа бариад уулзахаа бүр больсон. Сайн биш байсан болхоор санаж бэтгэрээгүй нь амар байж. Харин хэдэн сарын дараа нөгөө дүүмэд залуугаасаа жирэмсэн болсоноо мэдэж би маш ихээр шокoнд орж билээ. Нөгөө найз маань хөөрхөн охинтой үерхээд явж байгаа гэтэл би энд жирэмсэн. Яах ийхээ маш их бодсон их шаналсан. Би амьдралдаа гурван зарчим баримталдаг хүн л дээ. 1. Aбopтыг зөвшөөрөхгүй 2. Xүний нөхөрт сэтгэл алдрахгүй, явалдахгүй 3. Өөрийн хайртай хүнээ хуурахгүй гэсэн зарчимтай. Тийм болхоор хүүхдээ авхуулахгүйгээр нөгөө хүндээ хэлж зовоохгүйгээр бүгдийг нууж хүүхдээ төрүүлхээр шийдсэн. Нэг хоёр хүүхдийн ялгаа юу байна хүнд хүн илүүдэхгүй ээ, миний том хүү шиг хөөрхөн хүү төрөөрэй гээд л бусдаас нууж 9 сар тээсээн. Төрөх хугацаа 6 сарын 15 байлаа. Гэтэл би 6 сарын 1 хүртэл бусдаас хэвлий дэх үрээ нуун төрүүлсэн юм. Бүр сайн найздаа ч хэлээгүй. Гэр бүлийнхэн маань эцгийг нь асууна би хариулаагүй хэн гэдгийг нь хэлээгүй. Ээждээ загинуулж зoдуулж гэрээсээ хөөгдсөн хүүхдээ хүнд өргүүл гэдэг үгийг гэрийнхэнээсээ сонсоод чадахгүй гээд өрөөндөө нялх үрээ тэврээд дүлий дүмбэ царайлж суусаар хүүгээ хүнд өгөлгүй авж үлдсэн. Тэр үед ээж минь надад хатуурхаж байсан ч миний төлөө байсан маш их итгэдэг охин минь урмыг минь хугалж хоёр дахиа итгэл алдлаа гээд...
Өгүүллэг
2025.12.15
Зүгээр л физилогийн асуудлаа шийдэх гэж уулзаж байгаад жирэмсэн болчихлоо...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago