Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Бөбөчин гэмээр царайтай хүүхэн залуу нийлсэн 3 хүнийг ажилд авсан чинь...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Бөбөчин гэмээр царайтай хүүхэн залуу нийлсэн 3 хүнийг ажилд авсан чинь...

2018 онд манайх хөдөө байшин барилгын ажил хийх ажилтан хайж зар бичээд 3 хүн олсон юм. Гэр бүлийн 2 хүн дээр нь 1 эрэгтэй. Харахад энэ 3 ч дээ ажил нугалах болов уу даа гэмээр царайтай 3 байсан(нөгөө бөбөөчин гэмээр царайтай) Яагаад ч юм, тэр 3-ыг ажиллуулахаар шийдсэн. Гэр бүлийн 2 "Хөдөө олон хоног явах бол хүүхдүүдээ аваад явж болох уу" гэлээ. Тэгээ л гэлээ.Тэгээд хүүхдүүдтэй нь ажиллах газар нь хүргэж өгөх болоод гэрийг нь заалгасаар олоод очлоо. 100 айлд гэр хороололд нэг муудсан байшинд амьдардаг юм байна. За 3 жаахан хүүхэд гараад ирлээ. 6,4 настай 2 охин, 1 нас хүрээгүй харваас жин багадалттай хүү...Бас л тэрхэн зуур ийм хүүхдүүдтэй хүн ажил хийх үү гэдэг бодогдоод. Тэгж бодсон ч гэсэн та нарыг ажиллуулахгүй ээ гэдэг үг ер амнаас гарахгүй л байлаа. Олон хонох тул хэрэгтэй юмаа аваарай, очоод байрлах байр байгаа, хоол ундаар ханганаа гээд хэллээ. Бүх юмаа авсан л гэнэ хөөрхий...Би ч 1-3 өдөр аялахдаа авдаг юмны талын тал.(бүхэл бүтэн нэг гэр бүл байж).

Нэг том охинтой юм байна лээ, 8-р ангийн тэр нь аав ээжээ архи уудаг гээд Замын- Үүдэд эмээ дээрээ байдаг гэсэн...За тэр гэр бүл дээр бас нэг залуу. Энэ хэдийгээ машиндаа суулгаад хөдөө ажиллах газар нь аваачлаа, хийх ажлыг нь хэлж зааж өглөө, хэрэгтэй материал хоол хүнсийг нь ч бэлдэж өгөөд нөхөр бид 2 хотод ажил албандаа ирлээ...Хэд хоног ер сэтгэл тайван байсангүй. Нөгөө хэдийн гараас ажил гарах болов уу...архи ууж байгаад үхчих вий дээ хүүхдээ хөхүүлж байгаад тасраад хүүхэд дарчих вий дээ гээд л элдвийн юм бодсоор... (Тэр олон хүний амь нас амьдрал яг нөхөр бид 2-оос хамаарах болчихсон болохоор)

5 дахийн орой ажил тарангуут нөхөр бид 2 яаран яаран хөдөө рүүгээ явлаа...Очтол хий гэснийг бүгдийг хийсэн байна... Хүүхдүүд нь агаарт хэд хоноод хөөрхөн арьс нь хөрсжөөд нүд нь сэргэчиж, нөгөө ой хүрээгүй нөхөр бүр бие нь чангарчихсан илт хөөрхөн сэргэчихсэн... Хотоос 200-д км давхиад очсон бид жаахан аяншаад өлссөн маягтай. Та хэд цай уу, мантуу ид гэнэ. Хийсэн мантуу нь зүгээр юу вэ үнэн тас яг нөгөө гоё хятад мантуу ...(Тэр мантуунаас хойш би мантуу хийж нөхөр хүү нартаа муу тогооч гэдгээ мэдрүүлээд юүхэв гэж боддог болсон ккк) Тогоо дүүрэн ногоотой шөл хийгээд тавьчиж...

Ажилдаа ядарсан шинж огт алга. Бид 2 хот явахдаа сумын хэдэн худалдагч нарт манай хэд ирж архи авна гэвэл битгий зараарай гээд захиад явсан юм. Нөгөө хэд архи уугаагүй хэд хоноод, бас ажил хийгээд бүүр нэг сэргэчихсэн харагдана... Бид 2 ч сэтгэл хангалуун овоо доо гэж бодоод... Тэр хэддээ дахин хийх ажлыг нь хэлж өгөөд хотдоо ирээд... Тэр хэд маань хөдөө ажил бага үед хотод ирнэ...Энэ мэт байсаар 4 дэх жилтэйгээ золгох гэж байна даа, бид хэд... Нөгөө нэг залуугийн хувьд эхнэр нь 2 охиноо орхиод өөр хүнтэй суугаад явсан миний үеийн залуу... 2 охиноо ээж дээрээ орхиод манай руу ажил хийх гэж явсан нь энэ.. 2 охин нь яг миний 2 хүүтэй чацуу... Ингээд би нэг мэдэхэд өөрийн 2 хүүхдээс гадна 6 хүүхдэд санаа тавих амьдрал минь эхэлсэн юм....Баяр бүрээр тэр 6-даа бэлэг өгнө, улирал бүр тэр 6-н хувцас бодно... 2 хүүгийн багадсанаа өгнө, эхнэрт нь өөрийн хуучин нойтноо өгнө... Би л болсон хойно сул гартайг хэлэх үү заримдаа бүр илүү өгнө...бас энэ хэдийнхээ эрүүл мэндэд анхаарна. Жирэмслэлтээс хамгаалах аргад нь хүртэл анхаарна...Хамгийн гол асуудал 3 насанд хүрсэн хүнээ архинаас гаргах....

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ