Хоёр мянгаад оны эхээр, би хүчит шонхор захыг 2 кантинартай махны зоорь байхад нь ченж дээр ачигч хийдэг байсан юм. Тэр өдөр нилээн шөнө болчихсон. Надаас гадна өөр кантинар дээр ачигч хийдэг Булган гэх залуу. Сэлэнгэ, Дорнод хоёроос 30 дээр ачсан гулууз мах нар ирнэ гээд чилээтэй хүлээж суулаа. Миний ажил буулгах, ачих л гэсэн 2 үүрэгтэй. Нэг мэдэхэд сандлынхаа нурууг дэрлээд хэсэг унтчихаж. Ханын цаг руу харвал үүрийн 4 болж байх юм. Гадаа машин хангинаад л утаа баагуулаад ороод ирсэн. Шууд юм бодолгүй малгайгаа углаад, урдуураа бүпүчик зүүгээд Булганыг мөр лүү нь нэг нудрангаа, ирций шүү хөөё гээд дундуур дуу аваад гарч одсон юм. Машины жолооч Хүрэлбаатар гээд настайвтар ах. Би шууд ямар орой орж ирж байх юм? Гэж асуухад, харин замд түгжээ мултраад хэдэн гулууз газар хөглөрөөд өөрөө ачиж хөгөө чирлээшт гээд уцаартай хэлэхэд нь ардаас Булган гарч ирлээ. Тэвш рүү зүүгдэж авираад гарт таарсан барьцтай яс болгоныг Булган руу чулуудаж, дундуур нь амьсгаа авч булчингаа суллангаа тамхи асаавал, доороос Булган хөөш хөөш гээд дуудаад салсангүй. Би толгой зухуйлгаад яасан? Гэтэл нэг үстэйгээ холилдсон хаа гуя үзүүлээд энэ хараа гээд бүүр сонирхол татаад уналаа. Үсэрч буугаад бүүр ойроос үзвэл ээ бүү үзэгд, ёстой шижгийн, дотор арзганамаар. Тэр үхрийн гуя нь дээр хүний үс дээрээс нь хэнийх нь гэж мэдэхгүй үеээрээ тасарчихсан чих шөрмөснийх нь хажуугаар сүлбээд орчихож. Хамгийн аймшигтай нь хүний чих. Амаа дарах гэхээр гар цустай холилдчихсон, ойртуулах гэхээр хамар цоргиостой. Булган амандаа үйлдвэрийн мах даа, энэ чинь Сэлэнгээс ирсэн гэхээр бараг хойноос Алтанбулгаар л орж ирж байгаа байх даа гэхэд, За ядаж Монгол хүнийх биш юм даа гээд дотор бага зэрэг тавирлаа. Мөрлөөд шидэж байх дундуураа анзаараад явахаар шийдээд барьсан тавьснаа сайн шинэчилж шидсээр бараг шижүүр гаралгүй тэвшний арийн гүүзүүн дээр цөөхөн хэдэн гулууз үлдлээ. Хөлс нилээн цавирчихсан. Үнэр танар гэж авах юм байхгүй. Манайд ирдэг байсан мах одоо бодох нээ, адуу, үхэр, бод, бог хамаагүй ачигдаад харин хэдэн муу ачигчид л ялгаж өрдөг байж дээ. Адууны богино гуя барьцалж татаад өргөх гэтэл гаранд нэг зүйл зунгааралдаж тээглээд хөвч шөрмөс гэлтэй зүйл зууралдаад буцаагаад алдчихлаа. Хажуу тийшээ хөндийлж шидээд доор нь юу байсанг харвал, би хойшоогоо тэвшин дээр бөгсөөрөө хүчтэй ойчоод суучихсан. Би амьдралдаа тийм зүйл үзэж хараагүй, харахыг ч хүсдэггүй зүйлээ хажуунаас нь харчихсан. Надад дараа нь юу болох бол биш одоо л яаж энэ новшийн зүйлээс холдоно оо л гэж бодогдож байж билээ. Тэр махны доор хүрэн улаанаараа эргэлдэж нүүр зүс нь харагдаж танигдахын аргагүй, хүзүүгээрээ тасарчихсан хүний толгой байсан. Хэсэг цочроо гарахгүй гөлрөж суух зуур Булган, яаав хөгшөөн гээд тэвш рүү зүүгдэж толгой зухуйлгаад харахдаа өнөө зүйлийг анзааралгүй яг хажууд нь үсрээд буучихсан. Би сандарсан даа хүүхэд шиг хуруугаараа тийчлэн зааж үг хэлж чадалгүй тэвдэж ядтал Булган өнөө толгойн зүг рүү хараад зог туссан мал шиг л чимээгүй хөдөлгөөнгүй болсон доо. Бид хоёр бие бие рүүгээ хэсэг харж яах учраа мэдэхгүй гөлрөх хооронд дараагийн 30 дээр ачсан мах дуу хангинуулаад орж ирэх чимээнд огцом хөдөлгөөн орж шууд тэвшин дээрээс эвэртэй туулай үзсэн аятай л цэрвэж зай авсан даа. Кантинар луу буцаж ороод харвал Хүрэлбаатар гуай тухаа олоод унтчихаж. Холоос тасралтгүй давхиж үүрээр орж ирсэн хүн ядраа биз. Дуудаж босгоод өнөө толгойн талаар хэлтэл Хүрлээ: Хэнцц үхсэн баасны тийм юм байдгийн, та муу хоёр ахаараа зөв наадаарай гээд буцаад толгой дэрлээд унтахаар хацайлаа. Булган босож очоод Хүрлээ ахыг нэг хүчтэй нудраад хөгшин банди минь хуцаад байлгүй өөрөө очоод үзээдэх гээд зангарагтай хатуу хэлэхэд, хөгшин бууны нохой зуух шүдгүй гэдэг шиг ухас хийж босоод Булганаас рекит аван а я ч дуугаралгүй тэвш рүү авирлаа. Өөрөө харсан даруйдаа хуруугаа мэрж бие хаа нь цагаан хөх өнгөөр туяарч, дотроо настай амьтан явчих юм биш биз дээ? Гээд битүүрч зогстол, ашгүй өөрөө эхэлж ам нээн, ахад нь таньдаг хэсгийн байцаагч байгаа. Ууг нь зам тээврийнх л дээ гэхдээ эхлээд тэрэнд гомдол гаргаад хэргийг шийдүүлье гээд өнгөрч билээ. Маргааш нөгөөдөр нь бөөн хэлтэс дамжиж хөөцөлдсөөр цаад компанид нь хэрэг үүсгээд ашгүй тэр ёрын явдлаас ангижирсан даа. Яг нарийн учрын мэдэж чадаагүй ч хүний тасарсан толгойг бодитоор харж үзсэн дээ. Тэр явдлаас нилээн хойно нь улирал солигдохын зааг дээр гадаа, хамаг юм шарлаад гол ус ширгэж байхад би Дорнод руу, цаанаасаа ачигч байхгүй намайг очиж ачаад ирэхдээ өөр хүнээр буулгуулчихна гээд тохироод явсан. Яахав хөлс нь арай өөр болоод, тэр үедээ мөнгөний хэрэг гарсан байсан болохоор л явсан юм. Хотоос гараад холдсонгүй ээ. Жолоочоор Даваа гэх манай танил, гачгаар хийж цуглуулсан мөнгөөрөө босгосон цэнхэр Боонготой гарсан. Тэвш нь их урт. Кавин нь харин давчуу зайтай. Холын ачаанд Даваагийн хувьд анхных миний хувьд зам товчлох туршлагатай болтлоо олон явсан байсан юм. Үүрээр гараад удаагүй байхад цагаан постон дээр ирээд миний талын дугуй хагарчихсан. Ёстой л үйлс нь хазаасан. Запаасгүй гээд цусны уутаар нимгэн хаймер давхарлаж нөхөөд хэдэн автиркаар хөшиж суусаар өдөр өнгөрлөө. Бүрий дөхөөд, тэр үед тохироо нь таараад ашгүй дугуй нөхөгдөж замд гарсан. Товчооны замаар нилээн хол шороон тоосон дунд бүгж унтаа сэрүүний хооронд замчилж байх зуур нэг мэдэхэд замаа алдчихаж...
Өгүүллэг
2025.12.29
Мөрөн дээрээ хүн үүрчихсэн өнөө хүүрийнх нь толгой тээр дээр үед...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago