Амьдралд жаргал зовлон ээлжилдэг гээд л ярьдаг. Мэдэхгүй би хаана нь жаргалаа гэж хааяа боддог юм. 10 жилдээ онц сурлагатан, ангийн дарга багш нарын хайртай шавь байлаа. Би бүх зүйлийг хийж үзэж, сонирхож, бас маш олон найзтай байхыг эрхэмлэдэг үнэхээр хамт олонч зарим хүний хэлдгээр хэнээтэй охин явлаа.
Сургуулиа төгслөө. Их сургууль хүсч байсан ангидаа орсоон. Надад оюутны амьдрал бүүр ч их таалагдаж байсан. Учир нь 10 жилдээ ээж аавыхаа хараан доор би сургууль дээр оройн цагаар л ажилгүй бол огт гардаггүй бахархалт охин нь байсан учраас. Оюутан болж найз охинтойгоо хажуу өрөө түрээслэн аж төрж эхлэв. Удалгүй сургуулийнхаа хамгийн дажгүй залуутай үeрхэж эхлэв. Тэр хичээлийнхээ хажуугаар оройн цагаар бармeн хийдэг байсан. Би түүнд халамжтай, хайртай гэдгээ нотлохыг дандаа оролддог байлаа. Орой хоол хийгээд очно, өглөө сургууль дээрээ хувцасыг нь угаагаад индүүдээд аваад очно, байсхийгээд л хайртай гэдэг хачин урт захиа энд тэнд нь нууж уншиж байгааг нь харах дуртай байсан. Бид хоёр олон хүний анхаарал татсан хосууд байсан. Би энэ бол миний насны хайр минь гэж итгэдэг учраас өвлийн амралтаар түүнийг гэртээ дагуулаад очиж байлаа. Аавд минь тэр таалагдаагүй. Аав минь за охин минь нүдрүү эгцэлж харж чадахгүй дэрчгэр хүү байна даа. Арай яараад байгаа юм биш биз гэж билээ.
Би тоогоогүй л дээ. Хотод ирээд түүний гэрт байдаг боллоо. Өдөр сургуулиас хамт ирээд тэр ажилдаа явж би үлддэг. Би хадам ээжээрээ элдвийн зүйл хийлгэхгүйн тулд ажилсаг, нийтэч хамгийн сайн бэр охин болох гэж анхнаасаа сайн харилцаа тогтоох гэж маш их хичээдэг байлаа. Ихэнх орой ганцаараа түүний өрөөнд сууж байдаг, өглөө л уулздаг байв. Гэсэн ч хайр хэвээрээ, би маш аз жаргалтай байсаар. Би гуравдугаар курсийн намар жирэмсэн болов. Мэдсэн өдрөө л маш их догдолж хайртай хүндээ хэлэхээр ажилруу нь гүйж очсон. Ажлынхаа бүх хүний дэргэд намайг өргөөд хайртай шүү, ээж болох гэж байгаа миний хайр, би аав болох боллоо гээд л бүгд баяр хүргээд л… Ёстой л юм үзээгүй мэт гурван сартайгаас нь хүүхэддээ хувцас, гутал, гоё ор гээд л олдсон мөнгөөрөө авч өгсөөн. Би сургуулиа орхихоор шийдсэн. Надад ээж байх нь илүү таалагдаж байсан. Би бүр бараг хавь ойрын бүх хүнд л өөрөө залгаж бид аав ээж болж байгаа гээд л ярьдаг байв… Нэг орой тэр гэртээ ирж хоносонгүй. Би шөнөжин хүлээж унталгүй өглөө болгоод нар мандангуут алхаад ажил дээр нь очлоо. Ажлынх нь зарим залуус ажлынхаа газрыг хааж байгаад өөрсдөө ууж идээд үлдэж хонодог гэдэг учраас байж магадгүй гэж бодлоо. Яваад ортол үнэхээр уужээ. Манай хүн шал coгтуу буйдан дээр унтаж байв. Би гэхдээ эээ уучихсан тэгээд л тасраад харьж чадаагүй юм байна гээд л өөрийгөө тайвшруулчихдаг хүн байсан юм. Очиж сэрээгээд аваад явлаа. Хариад хоол хийж өгөөд идүүлэх санаатай суухдаа хүзүү хоолой нь авах юмгүй шимүүлж улайсан байгааг олж харсан. Уйлж, орилж загнаж цохиж эхлэв. Үнэхээр их гомдож одоохон намайг тэврээд тайвшруулаад худлаа ч хамаагүй хэлээсэй, аягүй бол өмнө минь өвдөг сөгдөх байх гэж бодож уйлж байхад гэнэт намайг тас хийтэл алгадаж орхисон. Би шоконд ороод бүр итгээгүй хацраа барьж түүнрүү нүдээрээ асууж гайхан зогсох хооронд тэр намайг өшиглөж унагасан. Би анх удаа хайртай хүндээ зoдуулж үзлээ. Би хэдэн өдөр л орондоо уйлав. Өнөөх нийгмийн идэвхтэй, олон найзтай мундаг охиныг эхнээсээ бүгд мартжээ. Би ч мартаасай гэсэн мэт өөрөө бүгж, ганцхан хүнийг сонгож. Хэдэн өдөр уйлсны дараа гэнэт хэвлийгээр хатгуулж гэнэт олдсон үр минь гэнэтхэн л яваад өгөв. Зyлбaж, цус алдаад нэлээн сульдаж эмнэлэгт хэвтсэн. Нөхөр ажлаасаа чөлөө аван сахив. Би аль хэдийн уучилсан, мэдэхгүй дахиад л хайрлаад эхэлсэн байлаа. Эмнэлэгт асраад л, гар бариад л, дуу дуулж унтуулаад л. Гэнэн би тэгээд л мартаж орхисон. Эргээд л нөгөө аз жаргалтай охин. Хичээлдээ эргэж оролгүй ажил хийхээр шийдээд байж байтал дахин жирэмсэн болсоноо мэдэв. Энэ удаа бүгд бүгдээрээ баярлаж, надад маш их анхаарал тавьж байв. Би жирэмсний таван сар хүртлээ хамгийн их инээж, аз жаргалтай байлаа. 5 сартай байхад хадам ээж гэнэт өөд болов. Бид хоёр буяны ажил дуусгаад хэсэг хөдөө манайд очиж сэтгэл санаагаа сэргээлээ. Хотод ирээд нөхөр маань ажлаасаа гарч ямар ч ажил хийхгүй баймаар байна гэж уурлаад, шаналсан сэтгэл нэртэй орой бүр пиво ууж заримдаа хоногоор алга болох болов. Хурааж хуримтлуулсан юмгүй хоёр чинь төд удалгүй модоо барьж, тог цахилгаанаа ч төлж дийлэхээ болив. Би ажил хайлаа. Хэн намайг авахав дээ, удахгүй төрөх хүнийг. Таньдаг хүнийхээ гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар орлоо. Төрөн төртлөө тонус өгөн байж ажил хийлээ. Цалин маань надад тог, байр, ус дулаан хоолны матeриал болон хөргөгчинд ороод дуусч байв. Би идмээр санагдсан жимсээ авч идээ чадалгүй түр зуур сэтгэлээр унасан нөхрөө аргадан явсаар төрлөө. Төрсөний дараа ээж минь арван дөрөв хоног асарч өгөөд буцав. Овоо хүн шиг болжээ. Нөхөр ажил хайж нэг ажилд орлоо. Би ажилд орсон нь л сайн хэрэг гэж бодоод өөрөө махаа хөшиглөж, усанд гараа дүрж гэрийн ажлаа дааж авсан юм. Үнэндээ эргээд бодоод үзэхэд...