Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Ээж минь биднийг хаяж яваад ч хамаагүй сайхан л амьдраасай...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Ээж минь биднийг хаяж яваад ч хамаагүй сайхан л амьдраасай...

Би одоо бараг л 20 настай. Багаасаа зожиг хүүхэд байсан болохоор тийм дотны найз нөхөд ч байхгүй. Сэтгэлээ нээгээд итгээд ярилцчих хүн ч бараг үгүй. Зожиг дуугүй байдлаасаа болоод маш их гадуурхагдаж муулуулдаг байсан. Зүгээр л харилцааны тал дээр асуудалтай хүнийг яагаад хүмүүс ойлгоод зүгээр орхичихож болдоггүй юм бол доо. Гэр бүл, сургууль гээд орчин тойрноосоо асар их стресс, уур бухимдал авдаг байсан болохоор нэг л мэдэхэд зүрх салганадаг, түргэн ууртай болчихсон байсан. Хүний зан араншинд орчин тойрон нь 100% нөлөөлдөг гэж энэ. Гэр бүл маань ч тэр таагүй хүйтэн уур амьсгалтай. Аав гэдэг хүн маань үнэхээрийн хэцүү төвөгтэй хүн. Юм болгоноос өө хайгаад аар заяа үзүүлэлгүй байнга хэрүүл хийж харааж зүхдэгээс нь болоод гэрт тайван байх өдөр гэж байдаггүй байлаа. Согтвол тэгээд бүр дуус дуус, шөнө орой орж ирчихээд хамаг уураа гаргаж есөн бусаар харааж орилж чарлаж бид нарт уураа гаргадаг. Хог нoвшнууд л гэнэ, өөрийг нь хайрладаггүй л гэнэ, та нарыг тэжээх гэж зовж байна л гэнэ, aлнa тaлна л гэнэ.

Тэрнээс ч айшигтай үгс хэлдэг. Хичнээн стрессдэж амьдрал хэцүү байсан ч хүн болгон ингэж гэр бүлрүүгээ агсраад байхгүй л байх. Болиод өг битгий ингээд бай гэж уйлан гуйж үзсэн ч “та нарыг хайраар дутаагаагүй жаргалтай өсгөсөн энээ тэрээ гээд үнэндээ л үг авахааргүй хатуу сэтгэлтэй хүн. Хооллож ундалж байснаа хайр гэж боддог.

Үр хүүхдээ зовлон ачаа гэж үздэг тийм хүн өдийг хүртэл хаяад явчихаагүй нь бас яамай. Онц сураад өөрийгөө тэжээдэг болчихоод ээжийгээ сайхан амьдруулна гэсэн л бодолтой хичээл номоо хичээнгүйлэн хийж сургуулийнхаа ч тэргүүний сурагч байсан ч аав гэх хүнээс ганц ч удаа магтаалын үг, ер нь сайхан үг сонсож байсан удаагүй.

Сургууль дээрээ ямаршуухан хэцүү байдгийг минь мэдэх байтугай хаана сурдгийг минь ч мартчихдаг тийм л хүйтэн хүн. Ах дүү бид гурав ч яахав тэрэнд нь бараг дасаад дөжирчихсөн болохоор заримдаа өөдөөс нь хэрэлдээд тэр нь бүр даймжирдаг ч болчихсон. Энэ бүх цаг үеүдэд ээж маань л хамгийн их зовлон үзсэн хүн. Миний хувьд үxэл хагацал хамгийн том зовлон биш. Дэргэд байгаа ээж минь “үxэх юмсан ингэж амьдармааргүй байна угаасаа удахгүй үxээд өгнө мэдэж байна” гэж хэлэхийг сонсох л хамгийн том тaм. Аргаа бараад ингэж ярих вэ дээ. Үxлээс бусдыг зовлон биш гэж үздэг мунхаг үзлээрээ ийм зовлонтой хүнийг битгий шархлуулаарай.

Үнэндээ хар багаасаа би эцэг эхээ салаасай гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөл шүү. Хүүхдүүд тэнчээ ирээдүйгээ төлөвлөөд баян болно ээждээ тэгж өгнө энээ тэрээ гэж ярьж байхад би зүгээр л салалт хүсдэг байлаа. Ээж маань бид нарыг хаяж яваад ч хамаагүй сайхан амьдарч л байвал, энэ хүнээс салж л байвал болоо гэж боддог байсан.

Харамсалтай нь ээж маань тийм зүйл хийхээргүй гайхалтай хүн байсан. Хичнээн хараалгаж ганцаардаж зовж шаналж уйлж байсан ч ганц ч удаа гэрээ орхиод явж байгаагүй зүгээр л уйлаад суудаг, удахгүй тэрийгээ мартчихдаг тийм л тэвчээртэй бас үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүн. Энэ занг нь л би хамгаас их үзэн яддаг байсан юм.

Анхандаа ажил хийж харанхуй шөнөөр хүүхдүүдээ цуглуулж аваад түлээ нүүрс зөөж хүйтэн гэрт ирдэг, шөнө нь унтаж чадалгүй өглөө нь гараад л явдаг байсан тэр өдрүүдэд ээжид минь тулаад түшчих хүн жаахан хүүхдүүдээс нь өөр байсангүй. Эсвэл ядаж тэр хүн ээжийг минь хайрладаг байсан бол, ээжийг минь жаргалтай байлгаад бид нарт л тэгж ханддаг байсан бол дуугүй өнгөрчихөж чадах л байсан.

Даанч тэгээгүй. Ээж маань заримдаа хэлдэг л дээ, нэг гэрт орсны дараа л хүний жинхэнэ чанар танигддаг гэж. Ирээдүйд хүнээ зөв таньж суугаарай гэж. Өөрөө алдсан болохоор тэгж л захидаг. Аав гэдэг хүний нэг авах юм нь ажилдаа сайн, маш хөдөлмөрч хүн. Гэр орондоо бас хааяа анхаардаг болохоор нэг юм хоол ундаар дутаад байдаггүй ч хайр халамж, эцэг хүний орон зайг үгүйлдэг байсан нь үнэн.

Сургуулиас байн байн мөнгө татна гээд тэрийг хэлэхээр бөөн юм болж байж нэг юм өгдөг болохоор...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ