Сайн байна уу. Би одоо 33 настай дөрвөн хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгөө ханилаад арван жил болох гэж байна. Нөхөр маань их сайн хүн, хүүхдүүддээ амь гэж жигтэйхэн амьдралынхаа төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг мундаг залуу байдаг. Би харин ажил хийхгүй гэртээ хүүхдүүдээ хардаг. Ажил хийдэггүй ч гэсэн хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөгөөд, олон хүүхдийн хоол унд хийх гээд өдөржингөө л нуруугаа тэнийлгэх завгүй өнждөг. Нөхөр маань хоёр жилийн өмнөөс тогтсон цалин сайтай ажилд орсон, манай дүү ярьж байгаад оруулж өгсөн юм. Урьд нь ахынхаа хий гэснийг хийгээд өдөр шөнөгүй зүтгээд сард ердөө үлгэн салган л 500 мянга төгрөг авдаг байлаа. Тэгээд цалингаа бүтэн ч өгдөггүй мөртлөө ах нь өөрөө бол хагартлаа баяжаад манайх гэдэг айл хоолтой хоолгүй өдрүүд их байдаг байсансан. Миний харсанаар манай хүн л хамаг ажлыг нь нугалдаг байсан. Тэгээд хөөрхий минь ажиллаж, ажиллаж ирчихээд шөнө нь халтууранд явна. Тэгэхээр нь манай хадмууд энэ муу шулам л хүүг минь зовоолоо, хүүхэд гаргахаас өөр ид шидгүй гэж намайг нүүрэн дээр минь хэлэхгүй ч урдуур хойгуур элдвээр л хэлдэг юм билээ. Яс юман дээрээ манай ээж гадаадад байдаг, намайг нөхөр хүүхдүүдтэй минь хамт хувцаслачихна заримдаа мөнгөний хэрэгцээ гарсан үед минь их биш ч боломжоороо цөөхөн хэдэг төгрөг явуулаад буцааж авъя энэ тэр ч гэхгүй их л дэмтэй байдаг юм. Анх нэг гэрт орж байхад маань байр ав гээд мөнгө явуулахад нь ашиглалтанд ороогүй байр захиалаад хориод сая төгрөгөө xулхидуулаад үлдсэн мөнгөөр нь одоо амьдарч байгаа хашаа байшингаа авч байлаа. Манай хүн надтай суухдаа иргэний үнэмлэх байтугай төрсөний гэрчилгээ ч үгүй байсан. Тэглээ гээд хэн ч энэ нэг ядуу боловсролгүй гэж манайхан муулах битгий хэл муухай ч харж байгаагүй. Харин ч ээж маань охинд минь хань болж байгаа миний алт шиг ганц хүргэн гээд маш сайн ханддаг. Надад харин эсрэгээрээ хадмууд маань тун дургүй бололтой байдаг. Яагаад тийм их дургүй байдгийг нь даанч мэдэхгүй юм даа. Одоо манайх хэдий өр зээлтэй байгаа ч гэсэн дотроо нойлтой, халуун хүйтэн устай хашаа байшинд, өөрсдийн гэсэн унах унаатай хэн ч харсан ядруу гэж хэлэхээргүй л тохьтой сайхан амьдарч байна. Тийм байхад хадам аав маань анх л намайг бэр орж байхад муулж элдвээр хэлдэг байсан одоо ч яг энэ хэвээрээ. Муу бэртэй болвол хүүгүй болсонд тооц гэдэг юм гээд л согтохоороо надруу залгаж элдэв янзаар хэлнэ. Уг нь амьхандаа л сайн эхнэр, сайн ээж байхыг хичээж явна. Би тэгээд л нөхөртэйгөө
Өгүүллэг
2025.12.27
Шар Сэмжилсэн хадам аав маань намайг байнга...
god
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago