Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг3 2026.02.08

Шөнө нөхрөөсөө зугтаж явахад минь нэг залуу тааралдаж туслаад.

editor2

editor2

Зохиогч

5 мин
Шөнө нөхрөөсөө зугтаж явахад минь нэг залуу тааралдаж туслаад.

Намайг Ариунаа гэдэг. Одоо би 31 настай. Гэхдээ өдөр бүр, магадгүй цаг тутамд би сэтгэл дотроо арван настай, хацар нь сайртсан, нүдэндээ нулимстай тэр жаахан охин руу буцдаг. Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог байсан бол би өөр хаашаа ч биш, тэр л шороо үнэртсэн ногооны талбай, өвөөгийнхөө инээд, эмээгийнхээ халуун алган дээр очиж үүрд гацмаар байна.

Тэр хавар намайг Улаанбаатар гэх хүйтэн, саарал хотод авчирсан юм. Аавын минь эгч гэх, урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй айлд би ирлээ. Тэнд л миний амьдралын там эхэлсэн. Нөхөр нь орой бүр согтуу ирж, бүгдийг өмнөө жагсааж байгаад зодно. Гэр хорооллын сургуульд орсон ч надад нөхөр байсангүй. Хацар сайртай, гутал уранхай, хумсны завсар нь хөрсний хар орсон намайг багш нар нь хүртэл ад үзнэ. "Чи яагаад ийм арчаагүй юм бэ?" гэж загнахаас биш, "Чи яагаад гунигтай байна вэ? Юу идмээр байна?" гэж хэн ч асуугаагүй.

Би өвөө эмээгээ, тэр амттай өгөрцийг, дулаахан гэрээ ярихыг үнэхээр их хүсдэг байсан. Гэвч хэн ч сонсоогүй. Тулга гэх тэр архичин ахын гэрээс би 14 насандаа зугтсан юм. Хамгийн сүүлийн шөнө би өвдгөө тэврээд "Бурхан минь, надад ганцхан ширхэг цайны пичень өгөөч" гэж өлссөндөө уйлан залбирч билээ.....

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ