Би жирийн л нэг залуу гэр бүлийн гэрийн эзэгтэй, хүн чанараар бялхсан сайхан ханьтай хоёр ой гарантай хүүтэй. Ипотекийн зээлтэй учир хүүгээ төрүүлээд таван сарын дараа ажилдаа эргээд орсон, одоо ч ажлаа хийсээр л байна. Хүүг маань ээж, эгч нар маань харж өгдөг байсан юм. Би бээр басчгүй компаныхаа тэргүүний, шилдэг ажилтнуудын нэг гэж байгаа. Ажилдаа дуртай, ахиж дэвшиж өөрийгөө хөгжүүлж, улам ихийг бүтээх хүслээр оргилсон тийм нэг залуу эмэгтэй. Энэ хүсэл тэмүүлэл, гадаадад сурах мөрөөдлийг маань гадарласан компанийн удирдлагууд намайг Английн Лондон хотын нэгэн нэр хүндтэй их сургуульд дөрвөн жил суралцуулахаар болж, сургалтын зардлыг маань 100 хувь компаниас даах үгээр ч зүйрлэхийн аргагүй том боломжийг олгож өгсөн юм. Тэр өдөр тэнгэрт нисэх шахам баярлаж, орой дэлгүүрээр орж баярын ширээний хүнс бэлтгэн ширээ дүүрэн гарын хоолоо бэлтгэв. Нөхөр маань ажлаасаа ирээд гайхшран өнөөдөр хэний “бөөртдэй” /Birthday/ билээ гэсээр инээмсэглэн асуух мөчид би бүх болсон явдлыг ярьж өөрөөрөө хичнээн их бахархан байгаагаа гайхуулав. Нөхөр маань “тэгээд хэзээ явах вэ?” гэж хамгийн түрүүнд асууж байж билээ. Би “10 сард явах юм байна” гэж хариулсныхаа дараа л хайртай хань хүү хоёроо орхиж явах гэж байгаагаа ухаарч түр зуур бодолд автахад нөхөр маань “баяр хүргэе, хайраа. Ямар сайхан мэдээ вэ? Миний ханийн мөрөөдөл биелж байгаа юм байна шүү дээ. Чи минь мундаг шүү” гээд магтаад л байв. Үдэш унтахаар хэвтэхдээ “хүү та хоёр минь яах вэ” гэж нөхрөөсөө асуулаа. “Бид хоёрт битгий санаа зов. Хүү маань одоо хөөрхөн том болчихлоо. 9 сарын 1-нд цэцэрлэгт өгье. Тэгээд бид хоёр алзахгүй ээ. Миний хайр юунд ч битгий санаа зов” гээд тайвшруулах гэж баахан л юм ярьсан юм. Би нэг өдөр баярлаж догдлон нөгөө өдөр нь хүү хань хоёртоо санаа зовсоор 9 сарын 1 болж хүүгээ цэцэрлэгт өгөв. Хүү маань долоо хоноод л цэцэрлэгтээ дасаж, bye bye гээд л гүйгээд орчихдог болов. Би бага багаар бэлтгэлээ базаасаар явах ч дөхлөө. Явах өдөр дөхөх тусам сэтгэл сэмэрч нөхөр хүү хоёроо өрөвдөн нэг уйлж, нэг зоригжуулж хэрхэндээ л хэцүү байлаа. Тэр өдөр онгоцны буудал дээр хүү маань гэнэт орилон уйлж, намайг хүзүүгээр тэвэрчихээд бяцхан ухаандаа ээжийгээ явах гэж байгааг мэдэрсэн бололтой их өрөвдмөөр байсан. Би нэг уйлж нэг инээсээр хайртай хоёроо орхиод нислээ. Зорьсон газраа ирээд хичээл эхлэх арай болоогүй тул гадуур дотуур явж юм үзэв. Хайртай хоёртойгоо video call хийнэ. Дэлгүүр хэсч сэтгэлээ засна. Ингэсээр дөрөв хонолоо. Тэр орой “хүү маань ханиад хүрчихсэн, халуураад өнөөдрөөс гайгүй боллоо” гэж нөхөр маань хэлэв. -Яагаад надад хэлээгүй юм бэ? – Чи хүүгээ ханиад хүрэхээр ажлаа ч олигтой хийж чадахгүй санаа зовоод байдаг биз дээ, тэгээд л – Цэцэрлэгт нь явуулаагүй биз дээ? – Хайр нь хэд хоног чөлөө авчихсан. Гайгүй болохоор нь өгнө… Нэг иймэрхүү яриа тэр орой болж өнгөрөв. Би маш их зүйл бодож нойргүй хонолоо. Нөхөр маань өглөө эртлэн босч хүүгээ цэцэрлэгт нь өгөөд ажилдаа явна. Орой ажлаасаа цаг нартай уралдан тарж хүүгээ авна. Ингээд гэрийн ажил эхэлнэ. Хоол хийх, усанд оруулах, гэр цэвэрлэх гээд хичнээн барагддаггүй ажил билээ. Найз нөхөд өөр ямар ч зүйлд цаг гаргаж чадахгүй. Ядрах байх даа. Би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө амьдралынхаа хамаг үнэт эрдэнэсийг зовоож, үрийнхээ өсөж торних агшныг алгасч, эр нөхөртөө хүнд ачаа үүрүүлж болно гэж үү. Эцсийн эцэст аз жаргал бол элэг бүтэн гэр бүл шүү дээ. Ер нь буцая. Ингэсээр үүр цайлаа. Компаныхаа захирал руу зурвас бичив. Шийдвэрээсээ буцаж болох үгүйг асуугаад уучлал хүслээ. Дарга хариуд нь...
Өгүүллэг
2025.12.19
3 нас ч хүрээгүй хүүгээ нөхөртөө үлдээгээд гараад ирлээ...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago