Энэ явдал 2023 оны намрын эхэн сар хавьцаа л болсон. Хүргэн ахынх маань найр хийгээд нилээн их хүний хөлд дарагдсан юм. Найр ч сайхан болоод шөнийн 4 цаг өнгөрч байсан байх. Аав маань нилээн халчихсан, ээж машин унаад дүү нарыг түрүүлээд аваад явчихсан юм. Би өвөө эмээтэйгээ араас нь явахаар боллоо. Уг нь манай тэнд нэг их янз бүрийн юм үзэгдээд байдаггүй л дээ. Тэр шөнө эмээ өвөөг машинд нь суулгаж өгчихөөд өөрөө мотоциклтой араас нь нилээн байж байгаад хөдөлсөн юм. Манайх хүргэн ахынхаас 20 гаран л километр. Ганцаараа шөнө дөлөөр явахдаа нэг их юм бодсонгүй. Чаднаа гээд л явлаа. Өдөржин ойр зуурын юм хийж яваад их ядарчихсан байсан болохоор замдаа унтчихвий гээд үүрэглээд бас муу юм болчихвий гээд муу санаалаад зөөлөн л яваад байсан юм. Би замаа сайн мэддэг л дээ. Нойрмоглоод буруу замаар орчихсон юм шиг байгаа юм. Гэнэт л цэлийсэн их ус урдуур ороод ирчихсэн. Үгүй ээ би ч сандраад огцом тоормос гишгээд зогсоод буугаад хартал замаасаа хойшоо салаад нуур луу яваад орчихож. Эргээд явж байхад ард нэг хүнд юм суучихсан ч юм шиг нэг л тухгүй санагдаад…Тэгээд хүн гэдэг сониуч зантай түүндээ хөтлөгдөөд эргээд харъя гэж толгойд орж ирсэн ч өнөө айсан хүнд аргал хөдлөнө гэдгээр бас дэрс бут харчхаад өөрийгөө шал дэмий айлгачих байх гэж бодоод эргэж харсангүй. Нилээн явсан ч гүй ээ ерөөсөө газар хороохгүй байх юм шиг санагдаад жаахан хурдаллаа. Шөнө дөлөөр нойрмоглоод явж байтал миний урдхан морьтой хүн ч юм уу нэг юм яг адилхан хурдаар яваад байхыг анзаараад харсан юм. Гүй ээ тэгээд ойртоод харъя гэхээр гэрэлд ерөөсөө орж ирэхгүй хэрнээ яг л урд...
Өгүүллэг
2026.03.22
Дээлтэй хүн шиг хэрнээ дөрвөн хөлтэй ч юм шиг...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago