Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

60 орчим насны нэг ах өглөө болгон хогийн цэг дээр ирдэг байв...

admin

admin

Зохиогч

5 мин
60 орчим насны нэг ах өглөө болгон хогийн цэг дээр ирдэг байв...

Өглөө бүр байpны цонхоор харагдах xoгийн цэг дээp 60 opчим нacны үл ялиг доголoх, өрөөcөн нүдэнд нь цагаа унаcaн эр хамгийн эрт ирэх. Tэрээр миний мэдэxийн бараг cүүлийн 3 жил тacралтгүй яг л ирдэг цагтаа ирж, нягт нямбай нь apгагүй хогийг нааш цaaш эpгүүлж тойpуулан, caвны гадууp нь хаягдсан ил хогийг хүртэл эpгүүлэн хийчихээд, шуудайндаа авaxаа авcaн болoлтой дoгонцон aлхаж оддогcoн. Би 3 жилийн өмнө фэйсбүүк xэрэглэдэггүй байсан бөгөөд xapин cүүлийн xэдэн cap идэвxитэй xэрэглэх болсноор иймэрхүү улсад тусалдаг өчнөөн caйн сайхан xүмүүсийг хараад, бас доор нь бичиж үлдээсэн уpмын үгийг уншсанаас хойш нэг л баатapлаг сайн үйлс хиймээр ч санагдах шиг болдог байв...

Би 3 жилийн өмнө фэйсбүүк хэрэглэдэггүй байсан бөгөөд харин сүүлийн хэдэн сар идэвхтэй хэрэглэх болсноор иймэрхүү улсад тусалдаг өчнөөн сайн сайхан хүмүүсийг хараад, бас доор нь бичиж үлдээсэн урмын үгийг уншсанаас хойш нэг л баатарлаг сайн үйлс хиймээр ч санагдах шиг болдог байв.

Хэдийгээр бүтэн сайн өдөр ч би өглөө эртлэн босоод сурсан тул анх удаа хогоо хаях гээд өөрөө гарав. Учир нь эхнэр маань эр хүнээр хогоо асгуулахгүй, хийморь нь доройтно гэдэгт итгэдэг нэгэн учир унтаж буй хойгуур нь би хийморио доройтуулахаас айдаггүй баатар болон хар ууттай хогоо тэврээд гарлаа.

Өнөө ах аанай л хогоо ухаж зогсох аж. Харин нэг өмнө нь харж байгаагүй зүйл харсан нь 8 орчим настай хөөрхөн болцгор хүүг ойртон ирэхэд нь -Байг ээ миний хүү хогны савнаас хол бай. Миний хүү чинь сайхан хүү, аав шигээ хог түүж болохгүй шүү дээ.

Аав нь бол болно, миний хүү л бүү хог түүгээрэй гэж хэлэхийг сонсоод гол уруу минь бөөн хар юм гүйчихэв. Хүүг харсан хэн ч энэ хог түүдэг эрийн хүүхэд гэж хэлэхээргүй аж. Боломжийн цэвэрхэн хувцасласан, үсээ засуулсан, нэг л хайр татам хөөрхөн хүү байх аж.

Тэр хоёр намайг анзаарсан шинжгүй. – Ааваа таны хөл чинь өвдөж байгаа шүү дээ, би танд туслая л даа гэхэд – Аав нь амьд байхдаа чамаар хог ухуулахгүй, миний хүү хичээлээ л хий. Заавал онц сураад сайн хүн болдог юм шүү, за юу хэмээхэд хүү хэвлүүхэн нь аргагүй – Ааваа би тандаа хайртай шүү, хүү нь заавал онц сураад сайн хүн болж, эмч болоод аавынхаа нүд, хөлийг эмчилнээ гэхийг сонсоод би тэссэнгүй нулимс минь нүднээс өөрийн эрхгүй асгарчихав.

Би тэр хоёрт юуг ч юм бэ өгмөөр байсан ч гэрийн хувцаснаас өөр юмгүй гарч ирсэн би хий дэмий л өмднийхөө халаасыг ухав. Удалгүй би өглөө бүр босоод хогийн цэгийг хараачилдаг ажилтай болов. Бүүр хогоо аль болох өөрөө хаях дуртай болов.

Өнөөх эр ирдэг цагтаа ойрд харагдсангүй. Харин нэг өдөр...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ