Туул тархины xopт xaвдapтай гэдгээ мэдсэнээс хойш сар орчим хэвтэрт байгаа билээ, гэвч ухаан бодол нь эрүүл саруулаараа тэрээр одоо л насаараа шахуу хэлэх гээд хэлж чадахгүй сэтгэлдээ нууж ирсэн үгээ нөхөртөө хэлэхгүй бол хожимдоно гэж дотроо бодно. Нөхөр Равдан нь ёстой л найранд гурван дуутай, наадамд гурван даваатай олон үггүй, ажилсаг нэгэн. Туул өөрийгөө их азтай бүсгүй бурхан халамжтай сайн, сайхан хань заяасан гэж ямагт бодон баяртай явдаг, хүмүүс ярихдаа Равдан азтай залуу ийм сайхан эхнэртэй гэж ярихыг нэг биш удаа сонсож байсан. Нэг хүүтэй, хүү нь холын аймгийн хүргэн болсон бөгөөд хүү охин хоёртой, хотод ажиллаж амьдардаг. Равдан хуучинсаг үзэлтэй хань ижилдээ хүн үнэнч байх ёстой гэж үздэг энэ зан чанар нь Туулд таалагдсан учраас гэрлэх саналыг нь хүлээн авах шалтгаан ч болсон байж мэднэ. Харин Туул залуудаа тэс өөр бодолтой явсан бөгөөд хоёр, гурван залуутай дотно харьцаатай явснаа нөхрөөсөө нуугаагүй. Равдан -Өнгөрсөн явдлыг чинь би сөхөхгүй ээ, миний хань байгаа цагтаа л чи минь ганцхан минийх л байгаарай гэж хэлжээ. Хосууд хоёр жил амьдрахад хүүхэдтэй болсонгүй. Равдан нэг өдөр дээд сургуульд сурч байх үедээ нэг гудамжинд бүр хамар хашаанд байсан эмэгтэйчүүдийн эмч болсон Болд гэдэг найзыгаа дагуулж ирлээ. Өтгөн хар хөмсөг, ширвээ сахалтай, дунд зэргийн нуруутай, цагаан залуу хотоос ирсэн үнэ төлбөргүй үзлэг хийж яваа эмч нарын багт ажиллаж байгаа гэв. Туулд тэр залуу үнэхээр их таалагдав, цай, хоолоор дайлж, Болд тэднийд амарч хоноод явав. Маргааш нь Туул очиж үзүүлэхэд залуу ч яриа өдөн ний нуугүй ярилцав. Орой нь мөн тэднийд ирэн, гурвуул хоол идэж Равдан Болд хоёр оюутан үеийн хөгжилтэй явдлуудаа ярьж Равдан ээлжинд гарч байгаа тул -за анд сайхан амраарай, миний хань бас сайхан амраарай гээд ажилдаа явлаа. …Сарын дараа Туулын ажлын газрынхан зугаалгаар явж хорхог хийн утаа май болоход гэнэт түүний дотор муухай болж, огиулав, найз хүүхэн Долгор нь хүүе миний найз яах нь энэ вэ чи минь жирэмсэн болчихсон юм биш үү гэхэд Туулын ухаан балартах шиг болжээ. Зугаалганаасаа ирээд нөхөртөө хэлэх гэснээ больж эмчид үзүүлэхэд эмч -за баяр хүргэе, би чамд эрүүл байна аа жирэмсэн болно оо гэж хэлээгүй юу гэхэд...
Өгүүллэг
2025.12.27
Шөнийн ээлжтэй болохоор найз, эхнэр хоёроо гэртээ үлдээгээд гараад ирлээ
god
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago