Би амьдралынхаа тухай бичмээр санагдаад. Энэ бол миний амьдрал л даа. Би ээж болоход хэтэрхий яарчихсан. Түүнтэй танилцаад нэг их удаагүй байж гэртээ авчирч аав ээжтэйгээ танилцуулаад хамт байх болсон. Гэхдээ хайртай гэж итгэдэг байсан. Тэр хэзээ ч миний төлөө сэтгэл гаргахгүй намайг гайхшруулахгүй байхад л би баярлуулах гэж хичээж гэнэтийн бэлэг барих гэж хичээж суусан. Ажлаа тараад ирэхэд нь хоолыг нь аманд нь халбагадаж өгөхөөс буцахгүй тэгж их өөрийгөө зориулж байлаа. Эр хүн өөрт нь сэтгэлээ гаргаж бүхнээ зориулж байгааг маш сайн мэддэг хэрнээ бие нь үлдэхгүйгээр шийдсэн бол ямар ч нэмэр болдоггүйг мэдсэн. Би хүүхэдтэй болчихвол надад хайртай болж сайн аав болох байх гэж найдсан. Энэ бол маш том тэнэглэл. Гэхдээ хожуу ухаарсан л даа. Би хүүхэд харахаараа өхөөрдөж элдэв хүүхдийн зураг өхөөрдөм зүйлс түүнд үргэлж үзүүлнэ. Тэр ммм за гээд л өнгөрдөг ч би ирээдүйд бид хоёр олон хүүхэдтэй болно гэж бат итгэлтэй байсан. Ингээд би бие давхар боллоо. Тэр дургүйцээгүй ч баярласангүй. Бие давхар цагт гаргаж байгаа мэдрэмжэнд нь итгээрэй тэр үнэн шүү. Тэр ажлаа тараад ирэх нь хойшилж ихэнхдээ орой л ирдэг болов. Зугтаад байгаа мэт.
Ингэж байсаар намайг хяналтандаа орохын өмнө бүх хувцасаа аваад явсан. Би зүүгдэж гуйж хайрлаж өрөвдөлтэй нь аргагүй өмнө нь сөхөрч гуйсаан. Эргэж хараагүй. Эргээд ирэх нь тодорхой гэж би бас л тэнэгтэн бодсон. Хяналт эхо шинжилгээндээ үргэлж ганцаараа. Тэнд байгаа эхнэрээ дагаж ирсэн аавуудыг хараад боддог байлаа. Энэ аав нар яаж хайрлуулсан болохоороо эхнэр нь ийм гоё аз жаргалтай байгаа бол яагаад би ганцаараа гээд л гомдож хямардаг байлаа. Мэдэхгүй ээ үнэхээр гомдмоор…
Би 5 сартай жирэмсэн байхдаа нэг таксины залуутай танилцаж тэр эмнэлэг явах, их хол ажил хөөцөлдөх бүрт маань хямдхан явж өгдөг байлаа. Эмнэлэгийн үүдэнд хүргэж өгөөд удсан ч хамаагүй гарч ирэхэд гадаа хүлээж сууна, нөхөр чинь хаачсан юм бэ гэж асуухгүй ч нүднээс минь мэддэг байлаа. Сүүлдээ тэр миний бүх л зүйлд оролцож эхлэв. Би туслалцаа хүсээгүй байсан ч. За яахавдээ өрөвдсөн юм байлгүй гээд л түүнээс тусламж авсаар л байлаа. Би төрлөө. Намайг төрөхөд эмнэлгийн хүлээх танхимд таксины сайхан сэтгэлтэй залуу, аав ээж эмээ нар минь хүлээв.
Би хүндрэлтэй төрсөн гэхдээ бүх зүйл их хурдан болоод өнгөрсөн. Сахиур авах шаардлагатай болоход түүнийг эмнэлэгийн хаалга нээгээд ороод ирнэ гэж бодоогүй. Тэр сахимаар байна гэж ээжээс маань гуйсан байсан. Ингээд миний хүүг ааваас нь түрүүлж харь элгийн сайхан сэтгэлтэй хүн энгэртээ тэвэрч эмнэлгийн коридороор бүүвэйлэн алхаж цээжиндээ наан үнэгчлүүлж санаанд багтамгүй зүйл надад тохиолдов. Гэртээ гарч ирсэн ч манайд байнга ирээд л хүүг минь хараад суучихна, нэр өгөхөд нь нэр нэмж будаанд хийж , вaкцин бүрт нь хамт явсаар…