Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.01.28

Шөнө нэг залуу хашааны хаалга нүдээд танайд ороод нойтон хувцасаа хатаачих уу гээд...

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
Шөнө нэг залуу хашааны хаалга нүдээд танайд ороод нойтон хувцасаа хатаачих уу гээд...

Өглөөний нар цонхны завсраар тусаж, өрөөний тоос агаарт бүжиглэх нь харагдана. Гэвч надад энэ гэрэл гэгээ баяр баясгалан авчирсангүй. Би орон дээрээсээ өндийх гэж нэлээд хүч гаргалаа. Бие минь нэг л хүнд оргиж, шилбэ рүүгээ дарж үзвэл арьс минь буцаж тэнийхгүй хонхойж байна. Хавагнаж дээ. Толинд очиж харахад өөрийн минь төрх надад танихгүй хүн шиг санагдав. Нүд минь бүлцийж, өнөөх хөөрхөн давхраа маань хаванд баригдаад арилчихаж.

Би хэчнээн шөнө нойтон дэр дэрлэж хонолоо доо? Хэн нэгнийг хүлээх, тэр дундаа ирэхгүй гэдгийг нь дотроо гадарлаж байгаа хэрнээ хүлээх шиг аймшигтай зүйл үгүй. Дөнгөж сэрээд л хамгийн түрүүнд хийдэг зүйл минь утасныхаа дэлгэцийг гүйлгэж харах. Алга. Нэг ч дуудлага, нэг ч зурвас алга. Тэр нэг л өдөр таг чиг болчихсон. Таван сар... Бүтэн таван сар би өдрийг тоолж, шөнийг зүүдэндээ түүнтэй уулзаж өнгөрөөлөө.

Орон дээрээ буцаж суугаад цонхоор ширтэхдээ би Зоригоотой анх танилцсан тэр үдэш рүү одов. Тэр нь яг л өчигдөр юм шиг тод. Харанхуй шөнө, уйлагнан орох зүс бороо. Манай хашааны хаалгыг хэн нэгэн хүчтэй нүдэхэд би эхлээд ихэд айсан юм. Ээж бид хоёр айлын хотхоноос зайдуу, хөл хөдөлгөөн багатай газар амьдардаг болохоор элэг барьж яваа согтуу хүн үү, эсвэл муу санаатай нэгэн үү гэж бодогдоно. Утсаа аваад цагдаа руу залгах уу гэж тээнэгэлзсэнээ, арай өөрөөр бодов. Магадгүй хэрэг болоод манайхыг зориод ирсэн хүн ч юм билүү?

Би нимгэн тэрлэгээ нөмрөн гарч гүйлээ. Гадаа бороо нижигнэж, харанхуй дунд хэн нэгний сүүдэр харагдана.

— Хэн бэ? Ямар хэргээр явна? гэж би дуугаа чанга гаргахыг хичээн асуув.

— Уучлаарай, танай урдхан машин эвдэрчихлээ. Янзлах гэж оролдоод хамаг хувцсаа норгочихлоо. Танайд ороод хэсэг хатаачих уу? Монгол хүн байна, хөөхгүй биз дээ? гэж нэгэн залуугийн дуу хадахад тэр ихэд даарсан бололтой чичирч байлаа.

Тэр л залуу Зоригоо байсан юм. Өөрөөс минь дөрвөн насаар ах тэр залууд би тэрхүү бороотой шөнө хаалгаа төдийгүй сэтгэлээ ч нээж орхисон. Түүнээс хойш тэр манайхаар тогтмол орж гардаг болсон. Бидний хайр яг л үлгэр шиг, хүн бүрийн атаархлыг төрүүлэм нандин байлаа. Тэр аймгийн төвд ажилладаг болохоор амралтын өдрөөр л давхиад ирдэг байв. Ирэх болгонд нь бид хагацаж ядан, би түүнийг дагаад хот руу явмаар санагддаг ч настай ээжийгээ ганцааранг нь орхиж чаддаггүй байлаа. Тийм нэгэн жил өнгөрсөн.

Гэтэл сүүлийн таван сар тэр сураггүй болов. Эхэндээ "ажил ихтэй" гэдэг байсан бол сүүлдээ утас нь дуудаад авахаа байж, удалгүй "холбогдох боломжгүй" гэх хүйтэн хариулт л сонсогдох болсон. Миний мэдэх зүйл ердөө л түүний ажлын газар, бас өөрийнх нь хэлж өгсөн гэрийн хаяг.

Миний дотор нэгэн шинэ амь бүрэлдэж байгааг мэдсэн өдрөөс хойш амьдрал улам л хүнд оргив. Ээж минь миний гунигийг анзаарч, нэг өдөр дэргэд минь суулаа.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ