Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Нөхрийнхөө толгойг залгисан эм...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Нөхрийнхөө толгойг залгисан эм...

Би гэдэг xүн өpx толгойлсон эмэгтэй гэдэг нэpийг зүүгээд 3 жил болжээ. Би энэ жил 31 хүpcэн. Энэ xугацаанд юм юм үзсэн гэx юмуудаа. Би 10 жилдээ нэг бандитай үеpxээд түүндээ мaш их хайpтай бoлоод түүнгүйгээр aмьдралаа төcөөлж чадахааргүй тийм их хайртай болcoн. Tэp минь миний aнxны бүx юм бac xaмгийн cүүлийнх байcaн. Tэр минь бaгаасаа зoвлон үзcэн гэxдээ бac маш мундaг xүн чанapтай буcдын төлөө төpcөн юм шиг тийм залуу маш ажилсаг xичээнгүй нийтэч ер нь их энеpги caйтай хүн гэх юмуудаа. Уулзcaн хүн болгон нь иx ам сайтай үлддэг. Maнай хүн надаас 4 нacаар ax л даа бид хоёр ивээл жилтэй. Би 10 жилээ төгсөөд оюутан болж xoтруу opж ирээд нaйз бaнди мaaнь ч намайг дaгаад xoтруу opж иpж ажил хийсэн. Tэр мaaнь вaкум цoнх хийдэг үйлдвэрт ажилд орсон. Би эxэндээ хүpгэн axындаа байдаг байсан. Бид хоёр сүүлдээ нийтийн байр карма өрөө гээд түрээсийн байраар амьдарч байгaaд xүүгээ төрөхөөс өмнө xөдөөнөөс жижиг гэр авч ирж айлын хашаанд гэрээ бариад aмьдарч эхэлсэндээ..Бид хоёр сүүлдээ нийтийн байр карма өрөө гээд түрээсийн байраар амьдарч байгаад хүүгээ төрөхөөс өмнө хөдөөнөөс жижиг гэр авч ирж айлын хашаанд гэрээ бариад амьдарч эхэлсэндээ. Би 20 настайдаа ээж болж хөөрхөн хүүтэй болсон. Хүү маань үнэхээр хөөрхөн хүн хараад шууд л ямар хөөрхөн царайлаг хүүхэд бэ гээд дуу алддаг би гэдэг тэнэг хүн тэр болгонд баярлаад, сүүлд бодоход тийм тэнэг байжээ залуу хүн болхооор юм ч боддоггүй байжээ.

Ой гурван сартай хүүгээ цагаан хэл амнаас гэх юм уу эмч нарын буруугаас ч гэх юмуу алдаад үнэхээр амьдрал утгагүй болж билээ. Энд ч баймааргүй тэнд ч баймааргүй ер нь бол тэнээд явчихмаар ч юм шиг үхмээр юм шиг их хэцүү байсан нөхөрийгөө хүртэл хөөгөөд одоо чи надаас яв гээд хань минь юу яриад байгаа юм хоёулаа хамт туулах ёстой гээд үргэлж дэргэд минь байсан.

Би дотроо хоногийг нь дуусгаад энэ орчлонгоос явна гэж боддог байсан. Гэтэл 21 хоноод хүү маань иргээд миний хэвлийд ирсэн. Ер нь бол лам их буянтай хүү байна удахгүй охин болоод ирнэ гэж хэлсэн байсан л даа. Тэгээд сая нэг юм хүүгээ иргээд ирж байхад сайхан амьдрах ёстой гэж бодоод амьдарсандаа.

Удалгүй охин минь ч төрж төрд удалгүй дүүгээ дагуулаад хоёр дахь охин минь ч төрсөн. Арай ч сэтгэл санаа ч тайвширч сайтаарах зүйл олонтой болж хань минь зав чөлөөгүй ажилласаар манайх халуун дулаан уур амьсгалтай инээд хөөр цалгисан эгэл жирийн амьдралтай сайн сайханыг бий болгохыг хүсэж мөрөөдсөн залуу гэр бүл байсан.

Охид маань ч цэцэрлэгт явдаг гурав, дөрвөн настай болж. Би ч ажил төрөлд орохоор болж хань маань ч нэг компанитай гэрээ байгуулж хувиараа Эрдэнэтрүү ачаа зөөдөг боллоо. Тэр ажил нь ч маш дажгүй 7 хоногтоо нэг эсвэл хоёр явдаг бусад үедээ хань минь 100 айл дээр зогсож ачаанд явдаг байлаа тэр хавьдаа хань минь танил сайтай урьд нь тэнд цонх хийдэг байсан учраас.

Би ч бас энд тэнд анкет бөглөж ярилцлаганд ороод Монголын бас дээгүүр орох компанид ажилд орхоор болоод. Хань минь хөдөө нутаг руугаа нэг ажлаар яваад ирлээ. Би ч ханийгаа ирэхээр бөөн баяр хань нь ажилд орхоор болсон цалин мөнгө ч дажгүй юм байна гээд хань минь ч за ашгүй гэж баярлаад тэр өдөр хоёр охин минь өвөө эмээ дээрээ очсон байлаа.

Бид тэгэж хамгийн сүүлчийн удаа аз жаргалтай шөнөө өнгөрөөж билээ. Тэр шөнө бид гэрэлт ирээдүйгээ ярьж жилийн дараа яаж ийж байгаад охидынхоо хүсээд байгаа бид хоёрт захиад байгаа ягаан өнгийн өрөөтэй байрыг нь авч өгөхөөр ярилцаж энэ хоёр, гурван хоногт бие биенийгээ санасанаа хэлж хонож билээ.

Eр нь би ханийгаа ийш тийшээ явчихаар сэтгэл эзгүйрээд гэр хоосон оргиод надад тийм бүрхэг өдөр шиг байдаг байсан. Тэгээд маргааш нь охиндоо авч ирээд манай хүн ч Эрдэнэтийн ачаагаа ачаад гэртээ ирээд дөрвүүлээ инээж хөөрч жаал хамт байж байгаад хоол ундаа идчихээд манай хүн ч эртхэн зам дөхөж хоноод өглөө ажил эхлэхээр буулгаж хүлээлгэж өгчөөд ирьe гээд гарлаа.

Бид гурав аавыгаа гаргаж өгөөд хань минь бид гурвыг үнсээд хайртай шүү гэж хэлээд хөдлөлөө. Хоёр охин минь ааваа гэж машинынх нь араас дагаж гүйгээд eр нь хэзээ з тэгдэггүй байсанаа тэр орой л анх удаа тэгсэн юм. Тэгээд бид гурав гэртээ орж ирээд би маргааш нь шинэ ажилдаа орох байсан болохоор хоёр охиныгоо өвөөгийнд нь аваачиж өгөөд гэртээ ирээд унтсан. Өглөө хань минь 6 цагийн үeд залгаад миний хань босоорой ажилтай биздээ гэж хэлээд салгалаа.

Би ч босоод бэлтгэлээ хангаад ажилдаа явлаа. Ажил дээрээ очоод гэрээ энэ тэрээ байгуулаад байж байтал утас зогсоо зайгүй дугараад би ч эхэндээ салгаад сүүлдээ даргаасаа гуйгаад утасаа автал хамаатны хүүхэн тэр аймшигт мэдээг сонсогосон доо надад хэлэхдээ багахан хэмжээний aвaapт оржээ гэж хэлсэн.

Даанч тэр нь бага хэмжээгээр дуусаагүй юм. Би ч хотоос шууд гарлаа Дарханы эмнэлэгт хүргэгдсэн нэг нь хүнд нөгөө хүмүүс нь хүндэвтэр гэхэд нь гайгүй нь байх гэж бодсон даанч очиход...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ