Жирийн л нэг өдөр. Онцгой зүйл юу ч үгүй хүйтэн өвлийн нэгэн өдөр. Толгойд нэг л бодол эргэлдсээр. Хүмүүс үхэж байдаг. Өдөр, цаг, минутаар биш 30 секунд болгонд нэг гээд боддоо. Тэгэхлээр өдөр бүр тэнгэрт одох тэр олон хүний нэг нь би ч болох боломжтой. Яг үнэндээ үүнийг л хүсч гадуур 30 секунд болгонд ямар нэг зүйл надад тохиолдоосой гэж сэтгэлээсээ хүсч алхана. Өдөр бүр нэгэн хэвийн уйтгартай.
Шөнийн 2 цагт найзуудтайгаа чатлаж сууна. Тэдний Өнөөдөр юу хийсэн, хэнтэй уулзсан, хичээлээ хийх гэсэн ч ямар их залхуу нь хүрч байгаа гэх мэт хэнд ч хэрэггүй ярианд хариулж нүүр дүүрэн эможитой юу ч юмбэ бичнэ. Яг үнэндээ сэтгэл хөдлөл маань үхсэн хүн шиг л. Утасны цэнэг 27%тай. Удалгүй босч цэнэглэхгүй бол унтарчихна. Цэнэглэгчээ хаана тавьснаа санах гэж хичээж байх зуур тэнэг бодлууд толгойд эргэлдсээр. Би яагаад ийм царай муутай юм бэ, яагаад өндөр байж болоогүй юм бол, матийн багш өвдөөсэй, хүн ер нь яах гэж амьдардаг юм гээд л. Нүдэнд нулимс цийлэгнэх шиг болов. Яагаад гэвэл сүүлийн үед үе үе үхэх тухай боддог болсон. Сая өөрөө ч мэдэлгүй энэ тухай бодчихжээ. Newsfeed гүйлгэж хөгшчүүлийн хэлдгээр утсаа маажиж байтал нэг сонирхолтой зүйл харагдав. Boogieman page Зэргэлдээ ертөнцтэй холбогдох гэсэн гарчигтай. Интернетээр дүүрэн иймэрхүү хуурамч аргууд байдаг ч энэ удаад туршиж үзэхээр шийдлээ. Цэнэглэгчээ олж утсаа залгаад залгууртай ойрхон шалан дээр суув. Гэрийнхэн хөдөө явсан болохоор чимээ аниргүй, хав харанхуй. Үүдний цаг чаг чаг хийх, бас орцонд хааяа нэг сонстох юу нь үл мэдэгдэх чимээ.
Нийтлэлийг уншиж байх зуур бие арзайлгам зурагнууд хэд хэд байв. Энэ зан үйлийг амжилттай хийсэн гэх хүмүүс. Өөрийгөө шатаасан, өндрөөс үсэрсэн, нүдээ ухчихсан, чихээ тасдаж амаа оёсон, энэ дунд өөрийнхөө эрхтнийг идсэн хүн ч байв. Ийм зурагнууд report хийлгээгүй сүлжээнд байгаа болохоор хуурамч л байж таараа, тийм л байгаасай.
Аз болж нэг их зүйл шаардлагагүй юм. Цагаан нимгэн даавуу, хүзүүгээ боох нэг уяа эсвэл ороолт, бас лаа. Цамцнаасаа галаа авах гэж шүүгээгээ онгойлготол хараал ид гэж бие арзайлгам гяхнтнасан чимээ. Буцааж гүйцэт хаалгүй орхилоо. Ахиж энэ чимээг сонсвол элдэв зүйл төсөөлөгдөөд харанхуйд хий юм харж ч мэдэхээр байна. Ширээн дээрээс лаагаа аваад урдаа тавьж асаав. Миний өрөө ийм аймар гэдгийг би сая л анзаарлаа. Өөрийгөө даавуугаар бүтээгээд ороолтоо зүүгээд бэлэн боллоо. Нимгэн даавуу болохоор жаахан бүдэг ч гэлээ юмс харагдаж байна. Ороолт улаан болохоор гэрийнхэн харвал боомилоод үхэж гэж харахаар юм. Зэргэлдээ ертөнцтэй холбогдоход уншдаг тарни маягийн зүйл доороо "ямар нэг зүйл мэдрэх хүртлээ унш" гэсэн тайлбартай байлаа. Залхуутай хэдий ч давтан давтан уншсаар. 10 аад минут өнгөрч юу ч болсонгүй. "Заа худлаа юм байна" бас л хуурамч. Болих минь" гээд босох гэтэл утсанд мсж ирэв. "Очиж явна" ээжээс. 2 мин дараа Ахин мсж ирэх чимээ. "Гэрийн чинь гадаа байна. Гараад ирээч гуйя" гэж сарын өмнө намайг хаясан хүнээс байлаа. Яг үнэндээ би уулзахыг их хүсч байна. Тиймээс сонин, эвгүй санагдаж байсан ч босож гарахаар зэхлээ. Гарт тааралдсан цамцаа шүүрч аваад шорттой гэрээс гарлаа. Орцонд хэн нэгэн архи уусан эсвэл бөөлжсөн бололтой. Аймар үнэртэй, ядаж байхад нэг ч гэрэл асахгүй юм. Гадаа гартал нөгөөх чинь байдаггүй шүү. Урагшаа тоглоомын талбайруу очиж харахад бас л хэн ч байсангүй. Яадаг новш вэ гэж бодон уур хүрэв. Уг нь агаар сайхан юм. Нэг ширхэг тамхи асааж хэд сороод дээш харахад од байтугай сар ч гараагүй шөнө байх юм. Хаана ч юм хүний амь тавин орилох чимээ гарав. Эргэн тойрноо ажиглан харвал манай гэрийн орцноос зүүн тийш хэдэн алхмын зайнд байрны буланд эр эм нь мэдэгдэхгүй хүн зогсож байв. Мэдрэл муутай юм чинь тэр л орилж дээ гэж бодоод ахин нэг тамхи асаах гэтэл ахиад л чангаар орилох чимээ. Зүрх хурдан2 цохилж айдас мэдэрч эхлэв. Яадаг өвчтэй сда вэ гээд, халааснаасаа гар чийдэн гаргаж ирээд байрны буланруу тусгатал яг надруу хараад амаа ангайж мултарсан эрүүгээ дээш өргөж өлийгөөд...