Сайн байна уу, өөрийн сэтгэлийн шаналал зовлонгоос та бүхэнтэй хуваалцаж жаахан ч гэсэн сэтгэлийн дэм авч гэрэл гэгээ итгэл олох болов уу гэсэн үүднээс бичиж байна. Би 32 настай хүү эхнэрийнхээ хамт амьдардаг байсан ч таарч тохирохгүй болоод тусдаа амьдраад таван жил болж байна. Одоо эхнэр маань надаас ч сайн ханьтай учраад их сайн яваа. Миний амьдрал харин нэг л зөв гольдролдоо ордоггүй ээ. Ганц бие явж байхдаа нэг бүсгүйтэй хоёр жилийн өмнө танилцаад нилээн дотносоод их л аз жаргалтай явсан. Тэр бүсгүй маань их л ялдам хөөрхөн, сэтгэлийг маань гижигдсэн, бас өөртөө итгэлтэй, бардам, анх харуут л өөрийн эрхгүй миний анхааралд өртөж араас нь гүйсээр өөрийнх болгосон. Нэрийг нь С гэдэг. Биднийг танилцаж болздог болсоноос хагас жил орчмын дараа манай ажил дээр гаднаас мэргэжилтэн оросууд ирээд салхинд гарч ажил төрлөө ярилцахаар болоод би хайртдаа энэ тухайгаа хэлээд, оройтох байх шүү ирээд залгая гэж хэлсэн. С ч гэртээ хүлээгээд байж байя яваад ирдээ гэв. Салхинд хотоос зайдуу нэг найзынхаа томоохон амралтын цогцолборт очин ойр зуур түүх соёлын юм үзүүлчихээд ресторанд нь хоол идэн, apxи уугаад нилээн халаалт авчихсан сууж байтал бүр гадна үүднээс манай хүн нэг хүүхэн нэг залуутай хамт нааш ирэн ресторанд ороод бөөн хүмүүстэй ширээн дээр суучихав. Ресторан нь тойроод битүү шилэн учир би гаднаас ирж явааг нь сууж байгаад харсан юм. Бид гадны хүмүүст байгалийн үзэсгэлэнт сайхныг харуулахаар жаахан зайдуу суусан байсан болоод намайг харсангүй. Би ч чимээгүй хараад л сууж байлаа. Гар утасруу нь залгасан чинь холбогдох боломжгүй байв. Найзын маань амралтын газар болохоор найзруугаа утасдаад ямар хүмүүс болохыг нь асуулгатал, -Манай найзын нэг танил нь гаднаас ирсэн хэдэн япон нөхдүүдийг зугаацуулан гайгүй монгол охид амсуулахаар наргиж суугаан байна гэсэн үгсийг сонсоод бүр шоконд оров. Манай хүн ингэж явна гэж баймааргүй юм, найз нөхөддөө туслахаар ирсэн юм болов уу гэж бодоод янзыг нь үзэхээр нэг шил apxи аваад цаасан дээр “Сайхан наргиарай, М-ээс” гэж бичээд зөөгчөөр илгээв. Гэтэл хамт суусан хүүхнүүд нь чи гардуулчихлаа одоо өнгөрсөн хорвоо, сайхан найрланаа гээд наашаа хашгирч байхыг нь сонсоод хамаг аазгай хөдлөөд байж суух газраа олж яадаж байв. Уг нь ямар нэгэн буруугүй бол над дээр ирээд учир байдлаа хэлээд ярилцах болов уу гэж бодож суусан чинь шаал өөр нөхцөл байдалд яваад орчихлоор нь би тодруулж мэдмээр санагдаад бүр хамаг юм хөдлөв. Ингээд орой манай мэргэжилтнүүд явахлээр нь ажлынхаа хүмүүст даалгаж өгч явуулаад би өөрөө үлдээд бүгдийг харахаар суув. Тэд ч рестораны бүх хүмүүсийг явуулж байгаад зад найрлалаа даа. Би доор ажилчдын өрөөнд нь нэг ороод л 00 нэг ороод л явж байв. Манай хүн нэг найзтайга 00-д ороод ирэхэд нь хажуунаас нь сонстол найз нь -За одоо унжийгаад яах гээд байгаан нэгэнт өнгөрсөн, Чамайг хаясан одоо энэ хэдийг сайхан наргиулж байгаад явья гайгүй овоо хэдийг салгаж болохоор юм билээ гэсэн яриаг сонсов. Би ч бүр шоконд орон хамаг бие хачин оргин дотор муухай оргиж байв. Ингээд бүх юмыг дуустал нь мэдмээр санагдаж харуулаас нь гуйж байгаад хяналтын камерийн өрөөнд шөнийг өнгөрөөв. Шөнө 2-3 хүртэл нөгөө хэд ууж орилолдон орж гарч гүйлдээд л байв. Тэгээд С маань ч нэг япон бололтой гадны хүнтэй буудлын нэг өрөөнд орж хоноод өглөө явав. Миний хамаг итгэл найдвар талаар болоод надад С-ийг зөвтгөх юм санаанд ерөөсөө орж ирсэнгүй. Дараа өдөр нь би ухаан мэдрэл амьтан нилээн apxи уугаад нам явсан байв. Үнэхээр их сэтгэлээр унасан байсан. Дараа өдөр нь би ямар хүн болох яагаад ийм юм хийсэн болохыг мэдэхээр мессеж илгээн чамайг ийм хүн гэж бодсонгүй гэтэл намайг уучлаарай бүх үнэнээ хэлье энэ тэр гэхлээр нь уулзаж сонсохоор шийдэв. Тэгээд уулзаж ярилцтал чамайг хотруу буцсан гэж бодооод тэгээд буцах унаа олдохгүй хүүхнүүд нэг дороо нэг өрөөнд хоносон гэж авав. Би найзтайгаа нөгөө япончуудыг авчирсан залуутай уулзаж танилцан тэр япончууд болон тэр оройн талаар жаахан мэдээлэл авсан. Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой ирсэн япончуудыг гайгүй монгол бүсгүйчүүдээр дайлсан байв. Гайгүй охид олж өгдөг нас нь явсан хуучны хүнд гарын хүүхэнтэй холбогдож нилээн хэдэн хүүхэн явуулуулахаар тохиролцсон байж. Нэг бүсгүйд 200 ам доллар тооцож төлсөн гэнэ. Ингээд би өөрөөр нь хэлүүлэх санаатай байнга сануулан тухайн үеийн үйл явдлыг тал талаас нь асууж хэмлэсээр нэг орой жаахан apxи уулгаж байгаад үнэнийг нь яриулав. Найз бүсгүй нь хамт салхинд гараад ирье хөөцөлдөж байгаа ажил дээр нь зөвшөөрөл өгдөг хүнтэй уулзуулж ярилцах хэрэгтэй гээд дагуулаад явсан гэв. Утасны зай суучихсан байсан болоод надад хэлж чадаагүй удалгүй ирнэ гэж тооцоолсон гэв. Надаас apxи аваад шоконд орсон тэгээд юм хэлж чадахгүй байхад нь найз охидууд нь шордож уулгаад сэтгэлээ засахын тулд яадгийн гайгүй японтой нэг шөнийг өнгөрүүлчих тэгэхлээр дор нь хаяж мартаж чадна гэсэн гэв. Өглөө нөгөө япон нь 20000 иен өгсөн гэв. Тэгээд намайг уучлаач гэнэн яваад нэг алджээ би ахиж ийм юм хийхгүй гэв. Би ахин дахин лавшруулан асуулаа өмнө нь иймэрхүү юм хийж байсан бол хүмүүс нэг нэгэндээ мэдэгдээд миний чихэнд хүрэх л болно гэтэл ёстой тийм юм байхгүй амлая гэхлээр нь за би хичээе чи ч гэсэн харуулаарай гэв. Энэ явдлаас хойш жаахан ам мурийх тоолонд нөгөө явдал эргэж сөхөгдөөстэй байв. Бас маш их түгшүүртэй араар тавих болов уу гэж С-ыг байнга хянаж утасны дэлгэрэнгүй жагсаалт, мессежүүдийг тулгаж доторхыг нь уншдаг болов. Ер нь байнгын хяналттай л байв. С ер нь анх танилцсанаас л хойш их хүнд явдалтай юм шиг санагддаг байв. Apxи уугаад нилээн дуу ороод л хашгичаад л бөөлжинө бараг тасрах шахуу болтол ууна. Хоёр ч удаа жорлон тэврээд хэвтэж байхад нь би гаргаж авч байсан. Нэгэн дээр нь босгонгуут энгэр рүү бөөлжиж ч байсан. Ер нь л нилээд чанга байв...
Өгүүллэг
2025.12.15
Засарсан я*хан заяаны хань гэдэг үнэн болж таарсан...
negdeh
Зохиогч
•
5 мин
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
6 days ago
Өдөp иpэx туcaм xүү нь өcч xүpгэн axтaй нь aдилxaн бoлcoop...
Altanzul
altanzul
3 days ago
“49 дэх шөнийн сунс”
Өгүүллэг
negdeh
1 week ago
Бaяны aдуу мaлыг янзлaxaac гaднa зaлуу эxнэpийг нь янзлax үүpгийг...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Нaйз зaлуу нь эзгүйд xaжууд нь xoёp xүн нөгөө aжлaa xийгээд...
Өгүүллэг
negdeh
1 week ago
Ингэж л нэг шөнийг гуpвaн зaлуутaй ээлжлэн өнгөрүүлсэн минь...
Altanzul
altanzul
6 days ago