Эгчийнхээ тухай бичмээр санагдлаа. Манай хамаатны эгч харахад бол үнэхээр сайхан төгс бүсгүй даанч ааш авир гэж авах юмгүй дээрээс нь их зожиг, нэг хүүтэй ганц бие эмэгтэй байдаг юм. Би оюутан болж хотод ирээд гуйж байгаад хүүхдийг нь харж өгөнгөө тэднийд амьдрахаар болсон юм. Тансаг сайхан айлд өөрийн гэсэн өрөөтэй ч боллоо. Оюутан надад ахадмаар л сайхан байлаа. Манай эгч хоёр, гурван компани зэрэг ажлуулдаг учраас өглөө хар үүрээр гараад л үүр цүүрээр л орж ирнэ. Тэгээд гэртээ ирчхээд үргэлжлүүлээд л ажиллана. Түүнд хувийн амьдрал гэж бараг байхгүй, ажил ажил гэхээс өөр зүйлгүй байдаг байсан. Хаяа нэг ганцаарддаг юм байлгүй шөнө дөлөөр гэртээ орж ирчихээд балкон дээр гараад ганцаараа вино уугаад, тамxи татаад л, Ганцаараа дуу дуулаад, тэгснээ уйлаад л инээгээд л. Тэр үед нь би яах ёстойгоо мэдэхгүй чимээгүй нуугдаад л харна. Ааштай болохоор очиж аргадах гэж байгаад загнуулчихвал гай гэсэн ухааны юм бодоод л. Гэхдээ тийм үе нь жилд ганц хоёр л тохионо. Нэг өдөр эгч маань залгаж байна дүүгийнхээ хувцасыг бэлд, өөрийнхөө хувцасыг бэлд дүүгийнхээ сургуулийг ортол та хоёр хамт сувилалд яваад ир жолооч очиж байгаа шүү гэдэг юм. Надад ч бөөн сайхан боломж болоод сайхан амрахаар явсан. Арав хоног амраад дүүтэйгээ гэртээ иртэл эгч байсангүй. Харин эгчийн оронд гэрт apxичин ч гэмээр юм шиг царайтай нэг ах бас хоёр ойтой юм уу гэмээр охин биднийг угтлаа. Эгчлүүгээ залгатал урдаас би очиж явна одоохон гээд л тасалчихлаа. Дүү минь угаасаа охин дүүтэй болохыг их хүсдэг ээжээсээ үргэлж дүү нэхдэг байсандаа ч юм уу хамаг тоглоомоо бариад л хамт тоглоод, би ч дотроо юун хүн юм бол гэсэн элдвийн л юм бодож байлаа. Төд удалгүй эгч ч ирлээ. Нөгөө дуу цөөтэй эгч маань тор дүүрэн идэж уух юм барьчихсан нээх гэрэлтсэн царайтай хүн орж ирээд л нөгөө ахыг хайраа гэж дуудаад л, охин яасан, өө миний хүү ирээ юу за одоохон би хоол хийе гээд л бүр энэ хүн одоо яг эгч маань мөн үү гэмээр л ааш гаргаад тэс ондоо хүн болсон байлаа. Эгчээс юу болоод байгааг асуумаар байсан ч айгаад ч гэх юм уу эмээгээд ч гэх юм уу ямар учиртай хүмүүс ирчихсэн байгааг ч асууж чадахгүй байсан юм...
Өгүүллэг
2025.12.15
8 насаар дүү залуутай нэг гэрт орчихвол түмний шившиг болно гэж их айсан...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago