Эp хүн юу эсийг үзэхэв дээ. Би 20 нacтайдаа үнэхээр хөөpxөн бүсгүйтэй танилцаад дотнoсоод 3,4 жил үеpхэж найзлаж юм юм л бoллоо. Tэдний гэрийхэн яагаад ч юм aнxнаасаа надад дургүй байдаг байсан юм. Tэгэхээр нь би ч тэдний гэрийхэнтэй уулзaxаа больсон. Ээж нь бoл нac явсан тэтгэвэрийнх, бac хөдөө байдаг. Бид хоёpын амьдpaлд нээх opдоггүй байсан юм. Эгч нар нь л гэж юмнууд coнин сонин юм яриад л байдаг байлаа. Tэгж явж байгaaд нэг өдөp эгч нь нaдтай yyлзлаа. Haйз бүcгүйг мaaнь зoдоод нүүр амыг нь xөxpүүлчиxcэн бaйв...
Эгч нар нь л гэж юмнууд сонин сонин юм яриад л байдаг байлаа. Тэгэж явж байгаад нэг өдөр эгч нь надтай уулзлаа. Найз бүсгүйг маань зодоод нүүр амыг нь хөхрүүлчихсэн байв. Тэгэхээр нь ингэж амьдрана гэж юу байсан юм. Эд нар миний амьдралд оролцох ямар гавъяатай хүмүүс вэ гэж бодоод найз бүсгүйгээ манайд ирж амьдар гэж хэлсэн чинь хариулж онц юм болсонгүй.
Тэгэж байгаад 6 сарын дараа нөгөөтөх маань хамаг юмаа аваад манайд хүрээд ирлээ. Үнэндээ надад тэр явдал таалагдаагүй л дээ. Хүрээд ир гэхэд дугараагүй байж бүүр сүүлд нь ирэх нь онцгүй л санагдсан. Гэхдээ намайг гээд гүйгээд ирж байгаа хүнийг гээд бид хоёр хамт амьдарч эхэлсэн л дээ.
Би ч ахынхаа гэрт байдаг байсан болохоор ахын байрны жижиг өрөөг зүгээр л өмчлөөд авчихсан л даа хэхэ. Хоёр жил гаруй сайхан л амьдарлаа. Хэрэлдэнэ, муудалцана, янз бүр л болно. Дундуур нь салж ч үзсэн. Тэглээ гээд бие биендээ хайртай юм болохоор яаж ийж байгаад л эвлэрэлдчихдэг байв.
Нэг удаа салаад нийлэхэд тэр ирээд л би жирэмсэн гээд эхлэв. Би ч нээх хүндээр ч тусгаж авалгүй тэгэсхийгээд л одоо яахав хоёулаа ярилцнаа гээд л өнгөрсөн юм. Тэгэж байж байтал нэг удаа найз нь надад ярьсан юм. Наадах чинь чамаас салаад нэг хүнтэй болсон гээд. Шалгаад үзсэн чинь үнэхээр л байсан нь үнэн болсон.
Өөрөөс нь ч шалж байгаад асуугаад би ч уурлахаасаа илүү гомдсон л доо тэр үед. Тэгээд хэллээ үнэндээ ийм юм болсоны дараа би чамайг миний хүүхдийн ээж мөн биш гэдэгт эргэлзэж эхэлж байна, гэхдээ үнэндээ чамд хайртай, чамтай л сууна гэж энэ олон жил хамт байсан юм болохоор одоо хэрэлдэж муудалцалгүй сайхан амьдарнаа гээд л ам тангараг бие биендээ өгөөд хамтдаа аж төрж эхлэв.
Үе үе муухай бодол орж ирнэ л дээ. Минийх мөн болов уу? Одоо яах уу? Гэж бодох тоолонд би өөрийгөө зоригжуулна. Чи бол эр хүн чи энэ хүнд хайртай, чинийх мөн ч байсан биш ч байсан чи аав нь болох учиртай гэж шийдсэн биз дээ гээд л өөрийгөө олиггүй юм боддог шаар вэ гэж бодоод л өнгөрнө.
Би ч аав болох бэлтгэлээ хангаад цаашид яах талаар...