Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.22

Аавын эзгүйд нэг ах манайд ирж ээжтэй уулзаад байдаг боллоо...

admin

admin

Зохиогч

5 мин
Аавын эзгүйд нэг ах манайд ирж ээжтэй уулзаад байдаг боллоо...

Намайг хичээлээс иртэл хашааны хаалга дэлгээтэй байв. Ирэх бүрт л хаалттай дотроосоо түгжээтэй байдаг энэ хаалга онгорхой бүр дэлгэсэн байхыг хараад би яаран гэрт орвол хэн нэгний уйлж байх чимээ сонстов. Би цүнхээ ширээн дээр шидээд том өрөөнд орвол ээж минь хуримын хос бөгжөө гартаа барин нэлээн удаан уйлсан бололтой нүд нь хавдчихаж. Намайг хараад хүзүүгээр тэврэн уйлахад би юу ч ойлгосонгүй яасан бэ ээж ээ юу болоо вэ? гэж асуусан боловч юу ч дуугарсангүй. Гэр нэг л хоосон нэг зүйл алга болсон мэт. Би хувцасны шкафаа нээвэл тийм ээ аав явчихаж. Хэзээ нэг өдөр явах байсныг ээж бид хоёр мэдэж байсан ч гэнэт ингээд бүр мөсөн яваад өгнөө гэж яахан мэдэх билээ дээ. Ингээд л манайх гэдэг айл өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмсэн юм даа..

Хэзээ нэг өдөр явах байсныг ээж бид хоёр мэдэж байсан ч гэнэт ингээд бүр мөсөн яваад өгнөө гэж яахан мэдэх билээ дээ. Ингээд л манайх гэдэг айл өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмсэн юм даа. Ээж минь орцонд үйлчлэгч хийж орой нь ирээд шөнөжин юм оёж зах дээр бөөндөж өгдөг. Энэ л амьдралыг авч яваа дайчин бүсгүй. Би айлын ганц хүү. Гэртээ усаа авч хагалсан түлээгээ оруулж байвал ээждээ том тус хүргэж байна л гэсэн үг. Ээжийнхээ гарыг унтаж байхад нь харахад угаалгын нунтаг ариутгалын бодист нэлээн хордсон бололтой цэврүү үсрээд зарим нь хагарч өндөг нь эвэршсэн байв. Энэ бүхэнд бид хоёрыг орхиод явсан тэр аав гэж нэр зүүсэн адгийн амьтан бас буруутай. Намайг хүү минь гэж духан дээр үнсэхгүй байж өөр нэгний алаг үрийг мөрөн дээрээ суулгаад баян эхнэр сугадан яваа аавыгаа хараад би ээжийгээ л өрөвдөж байсан бас ангийнхнаасаа ичсэн. Яагаад гээч : -танай аав бишүү Намнаа чи хардаа гэх хүүхдүүдийн хорсол дагуулсан үг, мөнгөн дээр тогтсон тэдний хий хоосон инээд, гэртээ орох бүрт хоолоо халааж зогсох ээж минь амьдрал ийм хатуу байдаг юм байхдаа.

Ширүүн бороо, Хүчтэй салхи, аpxичин нэгний хаалга ирж нүдэх чимээ, дээрэлхүү нэгний гар энэ бүгдэд ээж минь л намайг ганцаараа хамгаалж ирсэн. Би харин ээжийн сайн хүү болж хичээлдээ онц сурч ачийг нь хариулж байна. Бага байхад дуртай зайрмагаа авч идэх юмсан хэмээн айлын хүүхдийн идэж яваа зайрмагыг харж ээжийн цалин буухаар заавал авахуулна хэмээн бодож зогсдог байж билээ. Цаг хугацаа улиран өнгөрч ээжийнхээ өвөрт эрхлэн хамт унтдаг нас минь өнгөрч их сургуулийн босгыг алхахад нэг жил үлдсэн байлаа. Энэ өдөр ээж надад нэг зүйл хэлэх гээд байгаа бололтой над руу ч нэг харан үүд рүү бас харан байн байн өндөлзөнө. Гэрийн хаалгыг хэн нэгэн зөөлхөн татан орж ирвэл хүрэн хослол хар өнгийн потинк цайвар зангиа гартаа тортой зүйл барьсан нэгэн хүн зогсож байв. Ээж хойморт суулган цай аяглана. Гэрт чив чимээгүй хэн нэгэн нь түрүүлж яриа эхлэх байх хэмээн би хүлээж суулаа.

Ээж: Миний хүү Мөнхөө ахтайгаа танилц хэмээн над руу харлаа Намайг дөхөн очвол том залуу юм аа хэмээн духан дээр үнсэв. Бид хоол идэж элдэвийг ярин суусаар Мөнхөө ах явах боллоо. Ээж үүдэнд гаргаж өгөн эргэж орж ирээд: Алийн болгон ээж нь энэ гэрийг ганцаараа авч явахав дээ ядарч байна. Залуу байхад ч зүтгэдэг л байлаа аав чинь эргэж ирэхгүй гэр бүлтэй болоод явсан хүн. Миний хүү сургуулийн мөр хөөгөөд явна ээж нь аяга цайгаа хуваагаад уух хүнтэй болвол хэмээн над руу горьдлого тээсэн нүдээр харлаа. Би юу ч дуугарсангүй. Хэдий тэр хүн сайн хүн байлаа ч аавын орон зайг нөхөж чадах болов уу? гэж би шөнөжин бодож хонов...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ