Өгүүллэг 2026.01.30

Нөхрийнх нь цогцос гэрээсээ арваад километрийн цаана...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Нөхрийнх нь цогцос гэрээсээ арваад километрийн цаана...

Шагдарын хүрэн гэхээр хонины хөгшин хээр шиг доожоогүй морь байлаа. Аймаг, сум, бүсийн олон том, жижиг наадмын айраг, түрүү авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдарт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй, ондоо хурдан морьд ч байсан юм. Гэтэл дандаа наадмын айраг, түрүүг Шагдарын морьд авахад атаархаж, өмдөндөө шээсээ дусаах шахдаг хүмүүс цөөнгүй байжээ. Зарим нь айлын найран дээр ууж согтоод “Чи лав чөтгөртэй тохиролцож айраг, түрүү авах болзол хийсэн биз. Нэг өдөр тэр морьдынхоо золиосонд үхнэ дээ” хэмээн тавласан удаатай. Хамгийн сүүлд гэхэд Сумын начин Гангаа наадмаар аанай Шагдарын морьд түрүү, айрагны ихэнхийг нь авахад “Чиний цаг удахгүй төгсөнө. Чамайг эцсийн замд чинь явуулна” гэж занасан байна.
Шагдар бол угсаат тайж Тэгшийн хойч үр садын нэг бөгөөд эртнээс хурдан морьдтойгоороо алдаршсан удам сайтай айлын үр билээ. “Улаан” Тэгш хэмээх хамжлага цөөтэй хохь тайж дээр үед аж төрж байсан агаад “Цоохор” Гангаа начингийн элэнц, өвөө нар нь тэдний албатууд явсан гэлцдэг. Хүний араншин гэж хачин. Ардчилсан хувьсгал мандахад “Цоохор” Гангаа начин согтоод “Танай удам дандаа бидний дээр явдаг цаг дуусна аа” гэж заналхийлж байсан боловч Гангаа начны хүүхдүүдээс өөдлөн дэвжсэн нь үгүй. Шагдар уяачийн хүүхдүүд эхнээсээ сумын Засаг дарга болсон ба аавынхаа ятгалгаар Гангаагийн охиныг тамгын газрынхаа албанд авч байсан удаа бий. Тэглээ гээд “Цоохор” Гангаа баярлах биш бүр жөтөөрхөн хорссон нь сонин. Намрын дулаахан шөнө Шагдар уяач шөнө дунд “Морь харах”-аар босчээ.
Үнэн хэрэгтээ тэр зарим шөнө энэ шалтгаанаар босч гараад туслах малчнаар хүчээ өгдөг Баярсайханы эхнэр Уранчимэгийн өвөрт ордог байсан билээ. Баярсайхан бол номхон нь дэндсэн хэл муутай ноомой эр. Эхнэр нь бол амандаа хэл нь багтахаа больсон юм шиг амтай, хэлтэй “галзуу” хүүхэн. Тэр эмийн халуун өвөрт орохдоо Шагдар уяач даанч дуртай. Өвгөнийхөө мөрөн дээр гараад суусан Уранчимэг унтах цаг нь болохоор Шагдарын чихэнд шивнэж, гэрийнхээ гадаахь тэргэн дээр хононо. Тэдний явдлыг Шагдарын авгай, Уранчимэгийн нөхөр хоёр мэддэг, үгүй нь ойлгомжгүй. Мэдлээ ч хэн хэн нь амаа үдүүлсэн мэт дуугардаггүй улс. Гэтэл намрын тэр шөнө Гангаа начин, ноомой Баярсайхантай эвсэж хоёр хүүгээ дагуулан ирээд отож байжээ. Шагдарыг тэргэн дээр хэвтэж буй Уранчимэг рүү очсон тэр үест “Цоохор” Гангаа түүнийг боож унагаад мориндоо дүүрэн авч оджээ. Баярсайхан гэртээ хоцорчээ. Тэгсэн “Цоохор” Гангаа начин өвөлжөөндөө ухаан алдсан Шагдарыг аваачаад хүлж агтлаад тамлан зовоосон байна. Дахиад морь хэзээ ч уяхгүй гэсэн ам өчиг өгөхийг түүнээс шаарджээ. Шагдар зөвшөөрсөнгүй. Түүнд нь хилэгнэж, галзууртлаа уурласан “Цоохор” Гангаа хүзүү хоолойг нь шахаж, бачимдан орилсоор амийг нь хөнөөчихсөнөө сүүлд л мэдсэн байна. Шагдарын эхнэр босч явсан нөхрөө цаг хэрээтэй болоход буцаж ирээгүйд гомдолловч Баярсайхан, Уранчимэг хоёрыг хөөж чадах биш. Айлын эхнэртэй нөхцсөн өвгөндөө гомдож, өглөөтэй золгосон ч Шагдар алга тул сэтгэл зовж эрэлд гарчээ.
Гурав хоногийн дараа нөхрийнх нь цогцос гэрээсээ арваад километрийн цаана байх Бархөл нуурын хөвөөнөөс олдоход танигдахааргүй болсон байжээ. Тавин гурван настай Шагдар уяач өөрөөсөө хориод дүү хүүхэнтэй нөхцсөний хариу нь энэ болов гэж түүний авгай бодовч нэгэнт гучин хэдэн жил ханилсан авааль эрийнхээ үхэлд Уранчимэгийг сэрджээ. Гэтэл Уранчимэгийн нөхөр нь эхнэрээ хэрэгт орох нь гэж айхдаа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ