Altanzul 2026.02.02

Амьд хүнээс ай

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Амьд хүнээс ай

Амьд хүнээс ай

Би арван нэгтэй байлаа. Тэр үед айдас гэж хий үзэгдэл, харанхуй, чөтгөрийг л хэлдэг юм шиг санагддаг байв. Харин амьд хүний инээмсэглэл, зөөлөн хоолой, “сайн охин” гэх үгнээс аюул ирдэг гэдгийг би огт мэдээгүй.

2003 оны намар. Аав, ээж хоёр маань ажил хийхээр Америк явсан тул би эмээ, өвөө, буурал эмээтэйгээ амьдарч байв. Эмээ өвөө хоёр ажилтай, харин хичээлээ тараад би 70 гарсан буурал эмээтэйгээ гэртээ хоёулхнаа үлддэг байлаа. Манайх энгийн айл, гэхдээ өвөө эмээгийн минь хадгалж явдаг хэдэн үнэт эдлэл байсныг хэн нэгэн анзаарсан байж магадгүй.

Тэр өдөр хичээлээ тараад гэртээ ирэхэд буурал эмээ маань цай чанаж байлаа. Дөнгөж суутал хонх дуугарсан. Эмээ хаалга онгойлгоход өөрийгөө хорооны ажилтан гэж танилцуулсан, 40 орчим насны, цэвэрхэн хувцастай, нүдэнд дулаахан шар эмэгтэй орж ирэв. Ам бүл асууж, өндөр настнуудыг амралтад явуулах тухай ярьж, элдвийн бичиг цаас гарган үзүүлсэн. Би гал тогооны буланд сууж байхад тэр намайг харж:

— Ямар хөөрхөн, хүмүүжилтэй охин бэ гэж инээмсэглэн магтсан.

Тэр үг надад таалагдсан. Айх ямар ч шалтгаан надад байсангүй.

5–6 хоногийн дараа би сургуулиасаа найзуудтайгаа гарч явахад өнөөх эмэгтэй яг хаалганы дэргэд зогсож байв. Намайг харангуутаа баяртайгаар:

— Өө, нөгөө хөөрхөн охин байна! Эмээ чинь өнөөдөр амралтад явчихсан, чамайг санаа зовоод эгчийг нь сургууль дээрээс чинь аваад гэрт нь хүргээд өг гэж захисан юм гэлээ.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ