Бат бол алт олборлодог уурхайн газрын дарга. Түүний баруун гар, багаасаа нөхөрлөсөн найз нь Жаргал гэх идэр насны залуу байлаа. Жаргал бичиг цааснаас эхлээд хар бор ажлыг нь нугалж, Батын гар хөлийн үзүүрт зарагдан, үнэнчээр зүтгэнэ.
Хоёулаа эхнэр хүүхэдгүй, залуу насныхаа жаргалыг хөөсөн ганц бие эрчүүд. Бат — сайдын хүү, том эмнэлэг хариуцдаг ээжтэй, амьдралын бүх хаалга нь нээлттэй нэгэн. Харин Жаргалынх эгэл жирийн айл: аав нь барилгын даамал, ээж нь жижиг зоогийн газар ажиллуулна. Ах нь хөдөө мал дээр, дүү нь оюутан.
Нэгэн орой тэд бааранд сууж байтал Бат нэгэн бүсгүйг анзаарчээ. Үзэсгэлэнтэй, нам гүм харцтай тэр бүсгүйн нэр Туяа. Харин Жаргал түүнийг хараад л ухаангүй дурласан байв. Гэвч Туяагийн харц Батыг л дагана.