Сайн байцгаана уу, энэ миний анхны захиа. Эр нөхөртэй минь биш эцэг эхтэй минь холбоотой асуудал үүсээд яах ч учраа олохгүй та бүхэнд хандаж бичиж сууна. Би одоо 28 настай хоёр хүүхэдтэй нөхрийнхөө хамт эцэг эхийнхээ байранд 18-тай төрсөн дүүтэйгээ хамт тавуулаа амьдардаг. Эцэг эх маань гадаадад байдаг. Намайг 12 настай байхад гурван настай дүү болон 15-тай ахын мань хамтаар өвөө эмээд маань үлдээгээд явсан юм. Цагийн аясаар өвөө эмээ маань бурханы оронлуу явсан. Бусад гэр бүлийн л адилаар манай гэрт аав нь apxи ууж, ээжийг зодож нүдэж араар тавилтын хэрүүл тасаралтгүй гардаг байсан, би тийм л орчинд өссөн. Анх 25 настайдаа жирэмслээд нөхөртэйгөө суух үед аав маань надад хүүхэд гаргах болоогүй байна, боль авахуул гээд л уурлаж аргадаж тайлбарлаж дөрвөн сар болсны эцэст ээжийн үгэнд орж намайг тайван орхиж би хүүхдээ төрүүлсэн юм. За тэгээд л дүүгээ ганцааранг нь үлдээж болохгүй бүх юмыг чинь хангана барина гээд хадмуудад хүртэл хэлээд л нөхөр манайд ирж хамт байхаар болсон. Тэгээд л жил дарааллаад маамаалваа, бүр багыгаа олсоноо ч хэлээгүй. Яагаад гэвэл нөгөө л аавын авахуул хүүхдээр яах гээд байгаа юм гэсэн дарамт нь ирнэ гэж айсандаа ээж бид хоёр хуйвалдаж нуугаад төрөхийнхөө өмнөхөн аавруу зураг явуулаад мэдэгдэж байсан юм. Бас тийм ч дуртай хүлээж аваагүй ээ. Одоо хоёр хүүхдээ хараад эцэг эхийнхээ үгээр байранд нь дүүдээ хань болоод хамт байж байгаа. Гэвч нөхөр, хүүхэдтэй болсоноосоо хойш дүүтэйгээ огт таарч тохирохоо больчихлоо. Одоогийн энэ өсвөр насныхан чинь арай л дэндүү болчихсон бололтой. Өрөө нь, хувцас хунар нь гэж харахын эцэсгүй заваан, ууж идсэн аяга нь нөхөр бид хоёрын аль нэг нь л гар хүрэхгүй бол хэдэн долоо хоногоор ч хамаагүй ширээн дээр нь байж л байна. Тэгээд ам нээвэл л хэрэлдэнэ тэр бүрт намайг элдэвээр доромжилж хэлнэ. Жишээ нь эм нохой л чам шиг жил бүр гөлөглөөд хэвтэж байдаг юм гэх мэтчилэн...
Өгүүллэг
2025.12.16
Эм нохой л чам шиг жил бүр гөлөглөөд хэвтэж байдаг юм...
negdeh
Зохиогч
•
5 мин
Үргэлжлэлийг унших
Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.
Холбоотой нийтлэлүүд
Танд сонирхолтой байж болох бусад нийтлэлүүд
Өгүүллэг
negdeh
3 months ago
Жаргалаа 40 дөхсөн гэхэд үнэхээр сайхан бүсгүй, бараг л миний үе гэж...
Өгүүллэг
negdeh
3 months ago
Траншейндаа тасарч унтаад Сан Франциско хотод сэрсэн эр...
Өгүүллэг
negdeh
1 month ago
Боссын эхнэр жoлooч Бaтaaгийн нөгөөхийг xapaaд шoк...
Altanzul
altanzul
6 days ago
“Бөө залуу манай хаалгыг тогшсон тэр өглөө…”
Altanzul
altanzul
4 days ago
Түүний үлдээсэн захидал....
Өгүүллэг
negdeh
4 weeks ago