Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.15

Нөхөртэй болсон ч анхны хайртайгаа сайхан найзууд баймаар байна...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Нөхөртэй болсон ч анхны хайртайгаа сайхан найзууд баймаар байна...

Би их ганцаардмал хүн болохоор хэнд ч ярьж байгаагүй тэр хайрынхаа түүхээс хуваалцая гэж бодлоо. Арван жилд байхаас л энэ бүхэн эхэлсэн юм. Тавдугаар ангид байсан юм даа хөөрхий минь. Тэсгим өвлийн хүйтнээр ангийнхаа хөвгүүдэд цасаар угаалгачихаад дэргэд нь шарандаа уйлахгүй гэж бодоод холдож байгаад цэцэрлэгийн басийтган дор (бид нар ингэж л нэрэлдэг байсан яг жинхэнэ нэр нь нээрээ юу юм болоо ккк) ганцаараа баахан уйлав. Тэгсэн нэг бацаан ирээд -Эгчээ битгий уйл за гээд нусны алчуураа өгч байнаа. Хүүхэд л болсон хойно тэгээд дорхноо тайвшраад хоёулаа шаал ондоо юм яриад л. Одоо бодоход юугаа ч ярьсан юм байгааан бүү мэд, бодвол намайг тайтгаруулах гэж баахан инээлгэсэн байх. Тэгээд л сатаараад уйлахаа больчихсон. -Чи хэддүгээр ангийн хаана сурдаг юм гэсэн чинь -Дөрөвдүгээр анги манай сургууль л гэж байна. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Хааяа сургууль дээр тааралдахаараа -Сайн уу аниа гээд нээх хөөрхөөн. Нэг л мэдэхэд хавар намар ээлжилсээр би 9-р анги нөгөө бацаан 8-р анги болсон байв. Маний үед чинь 12 жил чинь 10 байлаашд. Тааралдаагүй удсөөн, яагаад ч юм хоёр жил өнгөрчиж. Зуны амралт болоод хоёр найзынхаа шахалтаар зуслан явж амрав. Нөгөө бүрэг ичимхий номын охин чинь анх удаа явж байгаа болохоор үнэхээр гайхам сайхан. Хоолны хордлого туссаныг эс тооцвол кк. Элдэв зугаатай тоглоом, инээд наргиан хамгийн гол нь “Үерхлийн гурван хоног”. Энд тэнд модны доор, аль л хүн багатай газар хос хосоороо. Би яахавдээ кассет хийдэг чихэвчний хөгжмөө зүүгээд бас энд тэнд хүнгүй газар. Хоёр найз охин аль хэдийн нэг нэг хар юмтай болчихсон. Тэгээд л хүнгүй байшингийн ард сүүдэрт дээшээ нар хараад тэнгэр ширтээл дуугаа сонсоостой. -Би би хүлээнэ Бороон дуслуудад дурсаж хүлээнэ Би би хүлээнэ Бүлээн салхинд гандаж хүлээнэ… гээд л гоё дуу тэ. Хэнийгээ ч хүлээгээд байгаа юм бүү мэд. Гэнэт дээрээс нэг хар толгой, наранд нүд гялбахаар хүний царай харагддаггүй юм байналээ. -Юу хийж байгаа юм гэж байна. Wow ямар хөөрхөн хөвгүүн бэ, ямар гоё дуу хоолойтой юм бэ. Юу вэ анхны харцаар дурлана гэж байдгаа. ТҮГ ТҮГ ТҮГ. Миний зүрхний цохилтийг сонсчихоогүй байгаа даа. Гэхдээ юу вэ нэг л таньдаг царай үгүй ч юм шиг. -Хүүе аниа гэхээр нь цочоод ухаан ортол нөгөө БАЦААН. За тэгээд л удаан уулзаагүй хоёр чинь баахан ярьдаг юм байгаа биздээ. Чи сайн уу, би сайн гээд л ккк. Харин яагаад тийм хөөрхөн болоод, яагаад тэр дуу хоолой нь хүртэл өөрчлөгдөөд бүдүүн болчихвоо. Тэгсэн нөгөөх маань гэнэт -Аниа хоёулаа энэ гурав хоногт үерхэе гэж авдаг байгаа. Би пис хийтэл инээхэд -Үгүй ээ аниа би найз охинтой юмаа. Тэгсэн энд ирээгүй тэгээд өөр охидууд үерхэе гээд байна. Хоёулаа үерхэе тэгвэл амаршдээ гэнээ. Би ч хэсэг бодоод ганцаараа гиюүрч хүн амьтнаас дөлж явхаар яахавдээ дээ гэж бодоод Ок л гэлээ. Яг гурван өдөр өглөө өдөр орой хаана ч цуг. Халамжтай хөгжилтэй бас царайлаг, ёооё төгс юмаа нөгөө БАЦААН чинь. Дасчихаж балай чинь. Найз охинтой гэж хэлсээр байхад нь тэнэг толгой. Зуслангаас ирээд бараг л нойр хоолноос гарсөөн би чинь. Хурдхан л 9 сарын 1 болоосой гээд. За хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Хамаг гоё дээрээ тавьчихсан аравдугаар ангийн аниа. Төгсөх анги. Бараг л хамгийн түрүүнд ирсэн байх аа сургууль дээрээ. Харцаараа хамаг мэдрэхүйгээрээ түүнийг хайлаа. Баахан удсаны дараа ирлээ. Өө бурхан минь. Дахиад л ТҮГ ТҮГ ТҮГ. Нэг хүндээ хоёр дахиж дурлав. Улам хөөрхөн болчихож. Охид түүнийг тойроод л, дунд нь тэр төөрөө д л. Намайг тоож байгаа ч юм алга. Эхний хоёр сар тэгэс ингэсхийгээд өнгөрсөндөө чаавас. Гэтэл нэг өдөр нөгөө БАЦААН чинь -Аниа гэчихсэн сургуулийн гадаа зогсож байна. Би баярласандаа үxэx гэж байсан ч юу ч болоогүй юм шиг -Яасан? -Аниа хоёулаа жаахан хамт алхъя тэгэх үү л гэж байна -За яахав тэгье л гэлээ. Мэдээж дотроо бол аймар дуртай. Ёооооё тэнэг БАЦААН шувтан найз охиноо яриастай. Би дотроо дэлбэрэх гэж байсан ч зөвлөгөө өгөөд л тэнэг наасан. Шал тэнэг уулзалт. Төгсөх шалгалт эхлээд юун банди манди. Хонхны баяр, лонхны баяр гээд завгүй. Тэгээд л харамсалтай хэлж чадаагүй тэр БАЦААНыг хайрласаар байгаад л СУРГУУЛЬ МИНЬ БАЯРТАЙ. Нэгдүгээр курсээ төгсөөд амралтаараа гэртээ ирлээ. Өөрөө бараг л хөдөөнийх ккк. Хотод сурсан. Вагоноос буугаад л ТҮГ ТҮГ ТҮГ. Энэ одоо юу вэ гурав дахь удаагаа. Гэхдээ намайг тосохоор ирсэн байвал яах уу. Дахиад л нөгөө Бацаан чинь улам царайлаг гэхдээ бүр эр хүн болчихож. -Яагаад энд явж байгаа юм бэ? -Аан харин чамайг ирнэ гэж мэдээд. ЧАМАЙГ гэнэ!!! Өнөөдрийг болтол намайг АНИА гэдэг байсан юмшдээ. Гэрт хүргэж ирэн иртлээ бараг л юм ярисангүй. Дотроо бол түмэн юм асуугаастай. Ээж маань нэг жижигхээн кафе ажиллуулдаг байсан юм. Би зуныхаа амралтаар ирсэн болохоор ээжийнхээ кафег ажлуулмар аяднаа. Нөгөөх маань бас аравдугаар ангиа төгсчихсөн. Намар цуг сургуульдаа хөтлөлцөөд явнаа гэж мэгээд би нь дотроо төлөвлөчихсөн байгаашд. Өдөр болгон шахуу л ирнэ. Би ирэхийг нь минут тоолон хүлээнэ. Ирэхээрээ яагаад ирсэнээ, юу болсноо хэлэхгүй зүгээр л намайг хөгжөөгөөд инээлгээд хайрыг маань улам их татаж байгаад л гэрт хүргэж өгчихөөд яваад өгнө. Би нөгөө охиныг нь асуух гэхээр яагаад ч юм зүрхшээгээд асууж чадахгүй. Ээжээс гуйж байгаад нэг өдөр бид хоёр нууцаар хэдэн пиво аваад салхинд гарваа. Би ямар ууж чадах биш. Ганц хоёр балгаад л дотор халуу дүүгээд зориг ороод ирэхээр нь бүгдийг нь хэлмээр санагдлаа. Ашгүй харин өөрөө эхэлж байна. -Чамайг их санасан шүү. (ТҮГ ТҮГ ТҮГ). Найзалж байсан охиноосоо саяхан салсөөн. Хайр биш байжээ. Эгч минь гэж бодож байсан чи л их үгүйлэгдэж байлаа. Ээжийн чинь байнгын үйлчлүүлэгч болсон ш дээ. Тэгээд л чамайг ирэхийг мэдсэн юмаа. Би ч дотроо юун ч арманчик юм бэ дээ гэж бодоостой. Тэгээд л бүх зүйл ок. Уулзаад, болзоод, үерхээд л. Би ямар аз жаргалтай...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ