Намайг Бабу гэдэг.Одоо 25 настай. Хүмүүсийн нүдээр бол би буруу амьдраагүй залуу.Хааяа л ганц хоёр юм уучихдаг л болохоос биш. Өөр зүйлгүй, би эхнэртэй, нэг хүүтэй, тогтмол ажилтай. Гэхдээ энэ гурван үгний цаана миний өөрөөсөө ч нууж явсан нэг үнэн байсан.
Би үйлдвэрт ажиллаад удаж байна. Өдөр болгон адилхан дуу, адилхан үнэр, адилхан хөдөлгөөн. Тэнд цаг зогссон мэт. Эхнэр маань залуухан, мөн халамжтай л даа Орой болгон л халуун хоолтой угтана. Тэр маань 24 настай, бид хоёр нэг анги байсан. Гэхдээ гоо сайхан гэдэг ганцаараа хүнийг барьж чаддаггүйг би хожим л ойлгосон.
Манай хүү төрснөөс хойш эхнэр маань өөр болсон. Ядрана, дуугүй болно, дандаа санаа зовно. Би ч ажил, ядаргаа гэж өөрийгөө өмөөрөөд түүнээс улам холдсон. Ингэж л бид нэг гэрт хамт байж, өөр өөр ертөнцөд амьдарч эхэлсэн.
Тэр үед л тэр эмэгтэйг би анзаарав.
Анх харахад юу ч онцгой биш.
Тарган, нас явсан, нүүрэндээ ядарсан үрчлээтэй. 40 настай. Манайхаас өөр хэсэгт ажилладаг. Эхэндээ зүгээр л тааралдаад өнгөрдөг байлаа. Гэхдээ өдөр болгон тааралдахаар нүд өөрөө түүнийг хайж эхэлдэг юм байна.
Тэр эмэгтэй надаас юу ч нэхээгүй. Инээмсэглэл нь намхан, харц нь тайван. Надад өөрийгөө батлах хэрэггүй мэт санагддаг байсан. Залуу эхнэрийнхээ хажууд би байнга “хангалттай байна уу” гэж өөрөөсөө асууж явдаг бол түүнтэй таарах үед зүгээр л байгаа чигээрээ байж болдог байсан.
Бид удаан хугацаанд юу ч яриагүй. Зөвхөн энгэр зөрүүлж өнгөрнө. Заримдаа хоолны зааланд тааралдана. Хараад өнгөрнө. Гэхдээ дотор минь нэг зүйл хөдөлдөг байлаа. Яг л амьд гэдгээ сануулж байгаа юм шиг.
Би өөрийгөө хуурсаар байв.
“Би эхнэрээ хуураагүй, би зүгээр л бодож байгаа” гэж.