Өгүүллэг 2026.01.30

Гучаад онд хэлмэгдэн хороогдсон ламын сүнс...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Гучаад онд хэлмэгдэн хороогдсон ламын сүнс...

Тээврийн жолоочид тохиолдсон явдал. Энэ явдал олон жилийн өмнө Өмнөговь аймагт болжээ. Хотын нэгэн автобаазын жолооч Сундуй Өмнөговь аймагт байдаг цэргийн ангид ачаа барааг нь хүргэж өгөөд ЗИЛ-130 машинтайгаа буцаж явлаа. Түүнтэй хамт хот орохоор долоо хоногийн чөлөөний хуудастай Амгалан гэдэг цэрэг явж байв. Зуны дунд сар байсан болохоор нар илчилгүй төөнөж, моторын ус буцалж, хэдэн км яваад машиныхаа хамрыг сөхөөд салхины өөд хараад зогсчихно. Ус жаахан хөрсөн хойно дахиад л цааш явна. Амгалан нь Сундуй жолоочийн гар хөлийн үзүүрт зарагдаад таван завгүй. Тэд аймгийн төвөөс хөдлөөд зуу гаруй км явжээ. Энэ хооронд хэд хэдэн удаа машиныхаа хамрыг сөхөн зогсч усаа хөргөөв. Цааш хориод км яваад мөн л моторын ус буцалж, пид пад хийгээд явах аргагүй боллоо. Халуунд нозоорсон Сундуй цэрэг хүүд “Би машиныхаа дор сүүдэрт жаахан хэвтэж нойр аваатахъя. Чи тэр хооронд машины хамрыг сөхөж ус хөргөөрэй. Хоёулаа жаахан амарч байгаад хөдөлье” гэжээ. Амгалан ч кабинаас бууж машины хамрыг сөхлөө. Сундуй жолооч хүрмээ аван машины дор дэвсээд хэвтэж байснаа унтаж орхижээ. Зүүд нойрон дунд бие нь жингүйдэн хөвөөд байх шиг санагдав. Гэнэт сэрээд харвал ээ бурхан минь, түүнийг толгойдоо тал үстэй, хоёр чөргөр хөлтэй, улаан нүдтэй, том цээжтэй чөтгөр баруун сугандаа хавчуулан хар хурдаараа гүйж явна. Газар нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрч байгааг бодоход тэр чөтгөр их хурдан гүйж байгаа бололтой. Чөтгөрийн гараас мултрах гэж тийчигнэх тусам чөтгөр түүнийг сугандаа улам чанга хавчина. Амьсгал нь боогдоод хэцүүхэн болж ирэв. Аймаар муухайгаар хашгирах гэсэн боловч дуу нь гарсангүй. Чөтгөр түүнийг сугандаа хавчуулан баахан гүйж байгаад газар пидхийтэл хаячихаад цааш гүйгээд алга болчихов. Энэ явдал гэгээн цагаан өдөр болжээ. Нэг хэсэг ухаан балартан хэвтсэн Сундуй өндийж босоод машинаа харуулдвал тээр хол, бараг 4-5 км-ийн цаана...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ