Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг2 2026.02.04

ЭХНЭР МААНЬ АЙЛААР ОЧИЖ ХУМС ХИЙНЭ ГЭЧИХЭЭД ЭРЧҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ ЗАРДАГ БАЙЖ

Misheel

Misheel

Зохиогч

5 мин
ЭХНЭР МААНЬ АЙЛААР ОЧИЖ ХУМС ХИЙНЭ ГЭЧИХЭЭД ЭРЧҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ ЗАРДАГ БАЙЖ

Сүүлийн нэг жил тэр ер бусын завгүй болсон. Утастайгаа бараг наалдчихсан гэхэд хилсдэхгүй. Хоол идэж байхдаа ч, охиноо унтуулчихаад хэвтэж байхдаа ч дэлгэц рүүгээ ширтэн хааяа инээмсэглэж, хааяа хурдан хурдан зурвас бичнэ. “Захиалга ихтэй байна аа, маргааш очих айлуудынхаа цагийг тааруулж байна” гэдэг тайлбар нь надад хангалттай санагддаг байлаа. Би түүндээ эргэлзэж байсангүй. Хайртай хүндээ итгэнэ гэдэг сохор байхын нэр биш, харин түүнийг хүндэлж буйн хэлбэр гэж би боддог байв.

Тэр өдөр Намуунаа ердийнх шигээ “Айлд очиж хумс засна” гээд гэрээсээ гарсан. Харин утсаа цэнэглэгч дээрээ орхиод явчихсаныг би хожим нь анзаарсан юм. Гэнэт утас нь тасралтгүй чичирч, дэлгэцэн дээр нь "Түрүүнийх гоё байсан шүү, дахиж уулзмаар байна" гэсэн зурвас унав. Цээж рүү нэг юм пал хийгээд явчихлаа. "Түрүүнийх?" гэж юу гэсэн үг вэ? Тэр чинь одоо л ажилдаа явсан шүү дээ.

Би анх удаа түүний нууц үгийг таах гэж оролдлоо. Охины минь төрсөн өдөр байв. Утас нээгдэхэд миний өмнө нээгдсэн ертөнц миний мэдэх Намуунаагийнх биш байлаа.

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ