Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Хадмынд очсон цагаас л жинхэнэ амьдрал эхэлсэн...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хадмынд очсон цагаас л жинхэнэ амьдрал эхэлсэн...

Би одоо 22 настай. Их сайхан нас шүү. Гэхдээ миний амьдрал яг 30 настай эмэгтэй шиг. Надад бусад эмэгтэйн адил сайхан түүх байхгүй ээ. Гэхдээ миний бичсэнийг уншаад та бүхэн эргээд 16 насаа дурсаарай. Би тэрийг л хүсч бичэж байна. Би 17 настайдаа өөрөөсөө 11 ах хүнтэй сууж ээж болсон. Гэртээ нэг жил суулаа. Хэвлийд хүүхэд олдож эхлэсэн цагаас жинхэнэ нөхрийн чанар танигдаж эхлэсэн. Уг нь би нэг өдөр танилцаад л маргааш нь жирэмсэлсэн юм биш шүү дээ, багаасаа таньдаг байсан ба ахынхаа 10 жилийн залуутай нь суусан ухаантай юм. Жирэмсний 9 сарын хугацаа бол хамгийн хэцүү гэвч хамгийн жаргалтай үе байсан. Учир юу вэ гэвэл 10 жилийн охин байсан болохоор гэрийнхэндээ хэлээгүй нуухаар шийдсэн. Бас нуулгүй хэлэхэд манай ар гэр үнэхээр амьдралын бололцоо муу байсан юм. Жирэмсний эхний 6 сар нөхөр гэх хүн би аав болж чадахгүй цаг нь болоогүй гээд хаяад явсан. Та нар боддоо 17той жаахан охиныг 28 настай залуу бэлэн биш гээд хаяж байна гээд төсөөлөөрэй. За тэгээд 6 сар нөхрийн царай харсангүй дээрээс нь мөнгөгүй сурагч ээж сургуулийн гуанзнаас ганц пирошкигээр өл залгуулна. Автобусны мөнгө байхгүй 12 буудал газар өвлийн тэсгим хүйтэн цасан шуурганаар нимгэн куртик, уранхай гуталтайгаа алхаж өгнө дөө. Бусад хүүхнүүд нөхөртөө эрхлээд жимс жимсгэнэ нэхээд иллэг массаж хийлгээд хэвтэж байхад би байдаггүй ээ. Хяналтандаа орох гээд оочирлоод сууж байхад нөхөртэйгөө явж байгаа том гэдэстэй хүүхнүүдэд атаархана. Гэхдээ л үрээ хөтлөөд энэ хорвоог бардам туулна гэж аргагүй л жаахан охины хорвоотой танилцаж амжаагүй гэнэн бодолтой байж дээ. 6 сартайдаа эход охиноо харсан. Зургийг нь дараад нөхөр лүүгээ явууллаа. Долоо хоногийн дараа нөгөө нөхөр чинь гараад ирлээ. Гэнэт аав болохоо мэдсэн юм шиг. За тэгээд л ямар ч л байсан хүүхдээ аавтай нь цуг байлгая гээд хадмындаа чемоданаа чирээд очлоо доо. Тэнд жинхэнэ амьдрал надад ар дагзаа харуулсан. Нөхрийн тал маань боломжтой айл ядаж л манайхыг бодвол хоол ундтай. Тэгээд аав ээжээс намайг хадаг тавьж гуйж аваад маргаашнаас зарц хөлслөөд авчихсан юм шиг том гэдэстэй гэж бодолгүй загнаж хамаг юмаа хийлгэдэг болов. Болдог бол бараг хадам аав ээж маань намайг барьж аваад зoдох нь холгүй л байна. Эмнэлэгт хяналтанд орчихоод ирэхэд тэнэж алга боллоо гээд загнана. Харин би загнуулж хоолоо хийж гэрээ цэвэрлэж байхдаа дотроо гомдсон ч хэзээ ч ялархаж гомдоллож байгаагүй. Хүний тэвчээр гэж… Хадмынд очсон цагаас нөхөр бол ойлгомжтой. Би хүүхдээрээ түрий бариад суучихсан ухааны юм яриад л аpxиа уугаад хүүхнээ эргүүлээд явна. Би ард нь уйлаад хүлээнэ. За тэгээд охиноо өлгийдөж авлаа. Байдал яг хэвэндээ хадмууд загнана, нөхөр хайргүй халамжгүй. Энэ хэвэндээ хоёр жил өнгөрлөө. Ямар ч л байсан охин бид хоёр гэдэс цатгалан сайхан амьдарч байна л гэж боддог байсан. Гэхдээ би бууж өгөөгүй. Багаасаа толгой сайтай байсан болохоор конкурсдаж МУИС хуулийн ангид орсон. Нөхөр оруулахгүй гэж уурласан аргагүй шд гэртээ л зарцалж байх санаатай хүн чинь. Оюутан болоод нийгэмшиж эхэллээ. Охиноо цэцэрлэгт өглөө. Бас ч гэж муугүй царай зүс бие хаагаа тордоод сургуулийнхаа охидоос дутахгүй гэж хичээсэн. Манай МУИС ямар сайхан охидуудтай гэж санана. Тэдэнтэй өөрийгөө жишиж өөрчилж эхлэсэн. Нөхрийн хандлага хэвээр л байлаа. Нэг л өдөр манай сургуулийн төгсөх курсийн залуу миний амьдралыг орвонгоор нь...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ