Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.16

Анхны ханийг бурхан хоёрдахийг нь чөтгөр явуулдаг гэсэн үнэн бололтой...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Анхны ханийг бурхан хоёрдахийг нь чөтгөр явуулдаг гэсэн үнэн бололтой...

Би 39н настай ганц охинтой ганц бие эр хүн байгаа юм аа.Өөрийн амьдралын тухай бичих гэсэн юм. Анхны эхнэртэйгээ 2006 онд айлын хажуу өрөөнд амьдрал зохиож 2008 онд охинтой болж удалгүй гэр оронтой болж гурван жилийн дараа 2 дахь охин минь төрж бусдын адил аз жаргалтай сайхан л амьдарч явлаа. Эцэст нь миний хайр халамж дутсан юм байлгүй, эхнэр минь өөр хүнтэй холбоотой болж /унтаж хэвтсэнийг нь бол мэдэхгүй / тэрийг нь би мэдэж тэрнээс болоод хэрүүл тасрахгуй байсаар таван жилийн дараа 2 охиноо нэг нэгээр нь аваад 2 тийшээ болсон доо. Би уг нь хүнд гологдохоор эр биш л дэ, гэхдээ өөрөө 2н хооронд харьцаанд дургуй хатуу бодолтой жоохон бардам хүн л дээ. Тийм болоод ч тэр үү эмэгтэй хүнтэй 1 их харьцаа үүсгэхгүй явсаар 2016 онд 1 аятайхан бүсгүйтэй танилцсанаар бүх зүйл эхэлсэндээ.

Би ч их ганцаардаж ганихарч явсан болоод ч тэрүү их амархан дассаан. Ганц бие эр хүн чинь гунддаг юм билээ.Учиргүй хайгаагүй ч гэсэн дотроо бол охиныг минь хайрлах халамжтай сайн эмэгтэйг хайж л явсан даа.Тэр бүсгүй маань 1 охинтой би өөрөө бас охинтой болохоор охинд минь ханьтай гэж олзуурхаж л явлаа. Удалгүй 4лээ 1 дор орж бүх зүйл сайхан эхэлж байлаа, гэтэл тэр бүсгүйн тар танигдаж эхэлвээ. Дагавар охидоосоо болж муудна, голдуу миний охиноос, өөрийх нь охин өөгүй хүмүүжилтэй сайн охин юм байх. Би нэлээн хожуу мэдсэн нь тэр юм билээ.

Намайг эзгүйд охиныг минь элдэвлэдэг байсныг нь, охин минь даанч 1 тийм бүлтэгнэсэн, орох байх газраа олж ядсан, юм хэлэхэд ухасхийсэн тийм болоод байгааг нь анзаараад асуухаар яагаа ч үгүй л гэдэг. Нэг мэдсэн чинь буйдан дээр унтах нь бүү хэл суух ч эрхгүй, өөр бусад эрх чөлөө байхгүй тийм л өрөвдмөөр амьтан болгосон байсныг...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ