Altanzul 2026.02.02

Аймшигт цочролоос үс цав цагаан болсон нь

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
Аймшигт цочролоос үс цав цагаан болсон нь

Аймшигт цочролоос үс цав цагаан болсон нь

Хүн сэтгэлийн асар их цочрол, айдас, дарамтад орсноос болж богино хугацаанд үс нь цав цагаан болж болдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Ийм нэгэн түүхийг өгүүлж байна.

Энэ явдал олон жилийн өмнө Өмнөговь аймагт болжээ. Хотын нэгэн автобаазын жолооч Сундуй Өмнөговь аймагт байдаг цэргийн ангид ачаа барааг нь хүргэж өгөхөөр ЗИЛ-130 машинтайгаа буцаж явлаа. Түүнтэй хамт хот орохоор долоо хоногийн чөлөөний хуудастай Амгалан гэдэг цэрэг явж байв.

Зуны дунд сар байсан болохоор нар илчтэй төөнөж, моторын ус буцалж, хэдэн км яваад машиныхаа хамрыг сөхөж салхины өөд хараад зогсчихно. Ус жаахан хөрсөн хойно дахиад л цааш явна.

Амгалан нь Сундуй жолоочийн гар хөлийн үзүүрт зарагдаад таван завгүй. Тэд аймгийн төвөөс хөдөлж зуу гаруй км явжээ. Энэ хооронд хэд хэдэн удаа машиныхаа хамрыг сөхөн зогсож, усаа хөргөв. Цааш хориод км яваад мөн л моторын ус буцалж, пид пад хийгээд явах аргагүй боллоо.

Халуунд нозоорсон Сундуй цэрэг хүүд:
— Би машиныхаа дор сүүдэрт жаахан хэвтэж нойр авчихъя. Чи тэр хооронд машины хамрыг сөхөж, ус хөргөөрэй. Хоёулаа жаахан амарч байгаад хөдөле, — гэжээ.

Амгалан ч кабинаас бууж, машины хамрыг сөхлөө. Сундуй жолооч хүрмээ аван машины дор дэвсээд хэвтэж байснаа унтаж орхижээ.

Зүүд нойрон дунд бие нь жингүйдэн хөвөөд байх шиг санагдав. Гэнэт сэрээд харвал, ээ бурхан минь, түүнийг толгойдоо тал үстэй, хоёр чөргөр хөлтэй, улаан нүдтэй, том цээжтэй чөтгөр баруун сугандаа хавчуулан хар хурдаараа гүйж явна. Газарт нүдний нь өмнүүр жирэлзэн онгорч байгааг бодоход тэр чөтгөр их хурдан гүйж байгаа бололтой.

Чөтгөрийн гараас мултрах гэж тийчигнэх тусам чөтгөр түүнийг сугандаа улам чанга хавчина. Амьсгал нь боогдож, хэцүүхэн болж ирэв. Аймаар муухайгаар хашгирах гэсэн боловч дуу нь гарсангүй.

Чөтгөр түүнийг сугандаа хавчуулан баахан гүйж байгаад газар пидхийтэл хаячихаад цааш гүйгээд алга болчихов.

Энэ явдал гэгээн цагаан өдөр болжээ. Нэг хөсөг ухаан балартан хэвтсэн Сундуй өндийж босоод машинаа харахад тээр хол, бараг 4–5 км-ийн цаана харагджээ.

Машин руугаа алхангаа:

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ