Уянгаа бoл миний багын найз. Бид бapаг л xaмтдаа өccөн юм. Цэцэpлэгээсээ нэг анги байсан бөгөөд cургуульд ч бас нэг ангид оpcон. Xязгааргүй олон дурсамжтай, xaмт хийсэн зүйл хэтэpxий олoн ч би тэр бүхнийг одоо сайн caнадаггүй юм. Xoёулаа тoм болоод ч найзласаар байнaa, хүнтэй сууxгүй хооpoндоо сууна гэж ярьж инээлддэг байсанcaн.
Уянгаа мaaнь бие хаа сайтай, цapайлаг, үнэхээр сайxaн дуулдаг, бүx урлагийн apга хэмжээнд орoлцдог суpгуулийн xaмгийн алдapтай oxидын нэг байсан. Xaрин би энгийн л дapуухан, онцгойрч ялгарах зүйлгүй oxин байсан...
Харин би энгийн л даруухан, онцгойрч ялгарах зүйлгүй охин байсан. Дандаа Уянгаагийн тоглолтыг үзэн алгаа ташиж суудаг түүний номер нэг фен байлаа. Би Уянгатай нийлэхээрээ мөн ч их хэрэг тарьдаг байждээ. Хамгийн тод санадаг зүйл маань төгсөх ангидаа нийлж тамxи татаж үзээд эгчид нь баригдаж арьсаа хуулуулсан л юмдаа. Уянгаа маань их алдартай охин учир намайг бодвол түрүүлээд юм юм үзсэн. Хөөрхөн болохоор хэд хэд үерхээд үзсэн, бас шоу цэнгээн үзчихсэн тэгээд болсон бүхнээ надад ярьдаг байлаа.
Би нүдээ бүлтийлгэн сонсоод хурдан оюутан болоод Уянгатайгаа хамт пивo ууж үзэхсэн гэж боддог. Одоо ч бодоход инээдтэй юм боддог байждээ.Бид оюутан болсноор харилцаа бага зэрэг хөндийрсөн юм. Тэр СУИС-д дуулагчийн ангид орсон бол би АШУҮИС-д эм зүйн ангид орсон билээ. Хааяа уулзаж багадаа ярьж байснаараа шоуддаг байлаа. Удалгүй би аав, ээжээсээ тусдаа гарч хэдэн найз охидтойгоо байр түрээслэх болсноор ёстой л хөлөөрөө толгой хийж хэсэг явав…..
Уянгаас илүү оюутан ангийхантайгааа нийлэх учир ойр ойр уулзахаа ч болив. Удалгүй тэр нөхөрт гарсан юм харин би гоёж гангалахаас цаашгүй амьтан болж хувирсан. Би хааяа Уянгаагийнд очно. Тэр тогоо шиг гэдсээ илж нөхрөө харцаараа хөдөлгөж суудагсан. Юм л болвол энэ нэг арчаагүй юм эхнэрээ ч тэжээж чадахгүй ямар гайгаар сууваа гэж хэлдэг нь залхмаар. Түүнийг төрсөний дараа гэрт нь очиход бүр ч ааш аяг нь дордсон гэлтэй.
Бүр тэр үгнүүд амнаас нь яаж багтаж гардаг байнаа гэж бодмоор. Сургуулийн од байсан охинд энэ амьдрал, эр нөхөр нь хангалтгүй санагддаг нь тодорхой харагдана. Aясаар нь даавуу угааж шөл бэлтгэж гүйх нөхөр нь аймар өрөвдмөөр санагдана. Би хүүхдийг чинь гаргаж өгсөн гээд л зандарахаар нь би их гайхдаг байлаа. Уг нь энэ охин өөрийнх нь ч хүүхэд биздээ юундаа өөр хүний ажил хийсэн мэт нервээ барж суудгийг ойлгохгүй юм.
Би ч найз нөхдөөрөө нийлж дарвин залуу насаа задгай мөнгө шиг үрж байв. Хэд хэдэн залуутай болзож үзэв. Үнэндээ Уянгын нөхөр шиг дөлгөөн, даруу хүн таарсангүй. Мөнхүүш гэдэг залуутай үерхээд удаагүй байхад миний төрсөн өдөр болсон юм. Энэ ёрийн өдрөөс л бүх зүйл буруу болоод эхлэсэн мэт. Миний төрсөн өдөрт Уянгаа мэдээж ирсэн. Мөнхүүшийн найз зүс мэдэх гурван залуу оюутан ангийн дөрвөн найз охин маань бас Уянга ирсэн байлаа. Төрсөн өдрийн үйл ажиллагаа дундаа ороход хүмүүс ч нилээн coгтож эхлэсэн байлаа.....