Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.19

Хажуу өрөөг нь түрээслэх гэж очоод эхнэр нь болчихсон...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хажуу өрөөг нь түрээслэх гэж очоод эхнэр нь болчихсон...

Өнөөдөр ямар их хайрлуулж амьдардгаа мэдэрлээ. Маш их юм бодогдож өнгөрсөн, одоо, ирээдүй гээд бүгдийг л бодож өнжлөө. Би дөрвөн хүүхдийн ээж. Удахгүй одонгоо зүүх байх. Гэхдээ одон зүүхгүй байсан ч яахав дээ. Хамгийн том үнэтэй, хачин гоё үнэртэй одон дөрвөн ширхэг энгэрээс зүүгдэн байхад… Анагаахын хоёрдугаар курсийн оюутан байхдаа дотуур байргүй болчихоод зар мэдээ сонин авчихаад Зочин бууз дотор суугаад өрөө түрээслүүлнэ гэсэн зар хайн утсаар яриад, ядуу оюутанд дандаа олон сараар мөнгөө авах эсвэл үнэтэй тусаад болдоггүй гайхшаа бараад байж байтал нэг “ах” ширээний хажууд ирснээ миний дүү манайх хажуу өрөөгөө түрээслүүлнэ шүү. Сар сардаа өгөх гээд хайгаад байгаа юм уу. Тэгж болно шүү гэхээр нь эхлээд аягүй сэжиглэнгүй харсанаа юу ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гэж бодон дугаарыг нь аваад хоцорч билээ. Аргагүйн эрхэнд байраа олоогүй би нөгөө ахруу залгалаа. Ах гэж бондгор, сахалтай залуу болохоор нь ах гэж л бодсон юм. Тэгсэн дөрөвдүгээр курс л байсан юм билээ л дээ. Нөгөө ах маань ээжтэйгээ хоёулаа амьдардаг юм байна. Очиж өрөөг нь үзлээ. Хов хоосон өрөө гэхдээ гоё ягаан хананы цаастай өрөө байсан болохоор бас хямдхан гээд нүүж орлоо. Ингээд л хөршүүд болж билээ. Би ч өрөөнөөсөө цухуйдаггүй байлаа. Ээж нь хоол цай болохоороо дуудна би санаа зовоод өрөөнөөсөө гарахгүй… Бондгор ах байсхийгээд л яриа өднө, аяга, жижигхэн явган ширээ гээд л надад дутуу юмнуудыг аваад ороод ирнэ. Хааяа хөзөр тоглож суудаг боллоо. Бага багаар найзууд шиг, ах дүү шиг, дотно болсоор нэг л түшигтэй сайхан хамт байхад аюулгүй мэт санагдаж эхэлсэн байлаа. Ах гэдэг байснаа болиод чи болов. Аажимдаа зүгээр л шалтгаангүй дэргэдээс нь холдмооргүй санагдаж хайр үүссэн юм. Хүмүүс гадуур болзож, кино жүжиг үзэн рeсторан пабд болздог бол бид хоёр хажуу өрөөндөө өөд өөдөөсөө хараад л сууж байдаг, ямар ч зарлага гаргахгүй болздог байлаа ккк. Гуравдугаар курсийн өвөл ээж болсоноо олж мэдэв. Хичээл ном, миний ирээдүй яах билээ, энэ биeэ яаж авч явах билээ цаашдаа, яах вэ, яанаа гэж бодон шаналж байхад, Нөхөр минь “Ирээдүй чинь гэдсэнд чинь байна хайраа, Энэ биe чинь ингээд миний нөгөө тал болчихлоо. Юунд шанална вэ жижигхэн охин минь ээ” гэж хамар чимхэж билээ. Би энэ үгэнд л итгэсэн юм. Ингээд л жил дараалан зоригтой маамаалсаар байгаад дөрвөн хүүхдийн ээж болжээ. Энэ хугацаанд өсгийтэй гутал өмсөж гунхаж ганхаж явж амжсангүй, бараг л найзгүй болж. Аа тийн анх цайны газар байр хайгаад сонин уншаад, зарын дагуу ярьж байна гээд сууж байхад нөхөр маань анх хараад энэ охиныг л авч сууна гэж хамт хоол идэж байгаа найздаа хэлсэн гэсэн. Байраа түрээслүүлэх бодолгүй байж л шууд хариад илүү өрөөгөө ээжтэйгээ хамт хоосолсон гэсэн. Намайг залгана гэж мэдэж байсан гэдэг юм дандаа хэхэ… Манайх хэзээ ч эмх цэгцтэй, цэмцгэр, саруулхан байдаггүй. Үргэлж л нэг оймс, нэг машин, нэг барби, эвлүүлдэг тоглоом газар, хоолны ширээн дээр баримлын шавар, модон тоглоом, үс нь сэгсийсэн хүүхэлдэй гээд л

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ