Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.26

Хүн гэхэд их хэцүү гар хөл нь санжиж доголсон нэг нүд нь том бараг хамаргүй хэрнээ...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хүн гэхэд их хэцүү гар хөл нь санжиж доголсон нэг нүд нь том бараг хамаргүй хэрнээ...

Би одоо 19настай. 2жилийн өмнө зуны амралтаараа ээжийнхээ их гэрлүү явж зунжихаар шийдсэн. Манай эмээ одоо 76 настай, хөөрхий 6жилийн өмнө өвөө маань өөд болсон. Эмээд маань гар, хөлийн үзүүр болчихоор олигтой эв дүйтэй хүн надаас өөр байхгүй. Бүгд л зам мөрөө хөөгөөд гадагш, дотогш явцгаачихсан. Багаасаа л Хэнтий аймагт эмээдээ очиж нэмэр болдог хүүхэд байлаа. Өвөө маань амьд сэрүүн байхдаа надад ноолохд амархан гээд номхоон хоньны бор морь бариад өгчихдөг байсансан. Хэдэн хонь маань ШАР СААРИЙН АМ руу орох их дуртай. Өвөө маань захихдаа тийшээ л бүү зүглүүлээрэй, уг нь бэлчээр сайтай, өвс өтгөнтэй сайхан л газар, даанч болдоггүй юм болдоггүй л байдаг юм байлгүй дээ гэдэгсэн. Өвөөг өөд болсноос хойш надад түүнийг захиж өгөх хүн битгий хэл, хуцах нохой ч олдсонгүй. 6жил үг сонсоогүй хатуу чих аль хэдийнэ тэр шар сайрын амыг ч мартаж орхиж. Амралтаараа ирээд эхэндээ ч сайхан л байлаа. Нутгийн үе нэг залуустай охин хүүхэн ярьсан шиг, ганц хоёр хул айрагнд хуруудаад л. Бас болоогүй ээ, саахалтын нас ойролцоо охиныг уургалчих санаатай хээхэлзэж, пээдэлзээд л. Өдөр цайгаа уучихаад хониндоо мордлоо, орой мал авч,мах гаргана гэсэн болохоор хонио нээх их идүүлгэж уулгалгүй хотлуулах ёстой, гэтэл яг л нөгөө өвөөгийн маань ягштал үглэж захьдаг амны уншлага нь болчихсон байсан шар саарийн амны өвөр, энгэргүй хоньнууд маань уул, талаар нэг цацсан шагай шиг тарчихсан байдаг шүү. Би ч нээх их юмнд санаагаа чилээсэнгүй. Нэг талаас нь бөөгнүүлээд нийлүүлчих санаатай амны эхээс морьтойгоо яваад орлоо. Амаар орвуу үгүй юу морьноос нэг юм чирэгдэж зүүгдсэн аятай, морь хүндрээд алхаа нь удаашраад явчихлаашүү. Би ч саахалтын жуумалзсан охиныг л бодоостой. Үдшийн 6цаг л өнгөрч байсан байх, нар жаргах яагачгүй, багадаа л оройн 9н цаг өнгөрөөнө. Би ч нээх яаралгүй аажуухан гэтэлж явтал морь маань эргэж бусгаад, гуядаж ташуурдахаар толгой шидлээд нэг л явж өгдөггүй. Тэгэхээр нь тэндхийн ганц мод байдаг тэрэнд унаагаа уяж орхичихоод өөрөө явган хониныхоо араас явав. Уг нь муу 200гаадхан хонь юмсан, туугаад явахаар нэг талаасаа нөгөө талруугаа нийлж хуйларч давхиад, ер болсонгүй намайг энд хоньтойгоо зууралдаж байхад манай нагац ах, эмээ хоёр саахалтийнд ямаа саалцаж сааль хурааж байсан юм байна лээ. Намайг ч тэр, орой гаргах малаа ч тэр таг мартаж орхисон юм шиг байгаа юм. Араас маань ирсэн хүн нэг ч алга. Заа ингээд уулнаас уул дамжиж хонио хураах гэсээр байтал хамаг тамир тэнхээ тасалдаж ам хатаж эхлэв. Харуй, бүрий ч орлоо. Хонио яаж гаргах талаар биш, хэрхэн яаж амрах вэ гэх бодол л толгойд зурвас хийнэ. Нүд анилдаж, нуух таталдаж явсан газараа бүсээ тайлан дэрлэж дээлээ тайлан нөмөрч, хээрээр гэр хийж хэцээр дэр хийнэ гэгчээр нам унтаж орхилоо. Яг сайхан нойрон дунд уулын 2 талаас хүн гэхэд их хэцүү...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ