Намайг Ану гэдэг. Одоо 33 настай. Амьдралын минь хамгийн том баялаг, бас хамгийн том ажил минь болсон дөрвөн сайхан үрийн ээж. Нөхөртэйгөө ханилан суугаад арван хаврыг хамтдаа үджээ. Хүмүүс намайг "Гэртээ суудаг, ажил хийдэггүй" гэж хэлэх дуртай. Гэвч үнэндээ миний ажлын цаг үүрийн таван жингээс шөнийн хөл үймээн тасрах хүртэл үргэлжилдэг. Дөрвөн хүүхдийн хоол унд, хичээл сургууль, гэр орны цэвэрлэгээ гээд нуруугаа тэнийлгэж, халуун цайгаа тухтай уух завгүй л өдөр өнгөрдөг юм.
Нөхөр маань эзгүй хойгуур би гэртээ