Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Altanzul 2026.03.07

“Зөвхөн биеийн харилцаа гэж бодсон ч…”

altanzul

altanzul

Зохиогч

5 мин
“Зөвхөн биеийн харилцаа гэж бодсон ч…”

“Зөвхөн биеийн харилцаа гэж бодсон ч…”

Намайг Анужин (нэрийг нь нууцалж өөрчилсөн) гэдэг. Одоо 32 настай. Төв замын түгжрэл дунд Ремакс-ын шар хүрэмтэй, хурц тод өнгөөр гялалзах үл хөдлөхийн зуучлагчдын нэг. Миний амьдрал яг л байрны борлуулалт шиг: бүх зүйл тооцоотой, цэвэрхэн, бас хүйтэн. Би байр үзүүлж, гэрээ зурахаас өөр зүйлд цаг заваа зарцуулахыг хүсдэггүй, тиймдээ ч хувийн амьдралаа аль болох хөнгөн бөгөөд төвөггүй байхаар зохицуулсаар ирсэн юм.

Гэтэл гурван сарын өмнөх тэр нэг бороотой өглөө миний бүх тооцооллыг орвонгоор нь эргүүлчихсэн юм.

Би Тэмүүлэн гэдэг залуутай танилцаад хагас жил орчим болж байв. Тэр надаас яг арван насаар дүү, дөнгөж л их сургуулийн төгсөх курсийн оюутан. Бидний харилцаа ямар нэгэн романтик болзоо, цэцэг навч, ирээдүйн төлөвлөгөө дээр тогтож байгаагүй. Үүнийг би өөрөө ч хүсээгүй. Би түүнд анхнаасаа л "Бид зөвхөн бие биенийхээ хэрэгцээг хангахын тулд уулзана. Гэр бүл, хайр дурлал ярихгүй" гэдэг хатуу нөхцөлийг тулгасан. Тэр ч зөвшөөрсөн.

Бид үүнийгээ "Биологийн хичээл" гэж хошигнон нэрлэдэг байлаа. Долоо хоногт хоёр удаа миний түрээслэдэг хотын төвийн жижигхэн байранд тэр ирнэ. Бид юу ч ярилгүй шууд л ор руу шилждэг байв. Залуу хүний эрч хүч, чийрэг бие надад ажлын стресс, 30 гарсан бүсгүйн ганцаардлыг түр зуур ч болов мартахад тусалдаг байсан нь үнэн. Би түүнийг "сайн оюутан" гэж нэрлэж, өөрийгөө түүнд амьдралын хичээл зааж буй "багш" мэтээр төсөөлнө.

Би маш хянуур хүн. Тийм ч учраас бид үргэлж хамгаалалт хэрэглэдэг байсан. Нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй гэдэгтээ би 100 хувь итгэлтэй байлаа. Гэтэл.....

Тэр өглөө би ердийнх шигээ 7 цагт сэрсэн боловч дотор минь нэг л сонин оргиод болдоггүй. Кофены үнэр авахад л ходоод минь гол руугаа эвхрэх шиг болж, угаалгын өрөө рүү гүйлээ. "Магадгүй өчигдөр орой идсэн сушинаас болж хордсон байх" гэж өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч сэтгэлийн гүнд нэгэн айдас хүйт дааж байв.

Ажилдаа явах замдаа эмийн сангаас тест авлаа. Оффисынхоо бие засах өрөөнд ороод, гар минь чичирч байгааг харав. Таван минут... тэр таван минут миний

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ