Тэр өдрийг сайн санаж байна. Арваннэгдүгээр сарын 17 байсан. Манай байшингийн дээр хар бараан үүл өглөөнөөс хойш нүүгэлтэнэ. Байшингийн дэргэдэх өндөр моднууд нөхцөл байдлыг улам бүр бараантуулна. Бага зэрэг бороо шивэрч, зөөлөн салхинд борооны дусал цонхны шилэнд ирж дусна. Товчхондоо хэлбэл намрын сүүл сард л тохиолдож болмоор англи маягийн өдөр байлаа.
Хэн нэгэн хаалга хонхдоход Марк буюу миний ээлжийн хүү томоо гэгч эвшээгээд онгойлгохоор явлаа.
Манай хороонд нэмэлт хүрч иржээ. Хоёр польш бүсгүй гэж тэр хормын дараа мэдээлэв.
-Юу? гэж би гайхан асуув.
-Гайхалтай гэх нь түүний хэмжүүрээр дундаас дээш зэргийг илтгэж буй аж. Мэдээж Марк тун сонин хэмжүүртэй хүн. Түүний эхнэр Берниг би харсан шүү дээ. Жижигхэн, туранхай бүжин л гэсэн үг. Хөмсгөндөө, хоёр зовхиндоо, хамар, уруул, эрүү бас хүйсэн дээрээ цоолбор хийж ээмэг зүүсэн. Маркийн хэлж байгаагаар хүйснээс доош хэсэгт ч үй олон цоорхойтой аж/, бас биедээ хоёр ч шивээстэй бүсгүй. Ийм л гоо үзэсгэлэн Марктай амьдардаг. Тэгэхээр түүний “гайхалтай” гэх нь үнэндээ л тодорхойгүй. Үүний цаана хэн ч байж болно.
Үүдний хонгилоос менежер болон түүний орлогчийн гайхан биширсэн баяртай дуу хоолой сонсогдоно. Бас хамт олны бусад гишүүд ч гэсэн нэмэлт хүч ирсэнд, эсвэл энэхүү бүрсгэр уйтгартай өдөр хоёрын хоёр бүсгүй ирсэнд тун их баяртай байгаа бололтой. Хорин хормын дараа цай уугаад менежер манай байшин болон бүхий л нүх сүвийг харуулж танилцуулж эхэллээ. Би ээлжнээсээ цор ганцаараа ажлынхаа байран дээр үлдэж, үүдний өрөө рүү очоогүй тул тэднийг хараагүй цорын ганц нэгэн байлаа. Тэгтэл миний ажиллаж байгаа тэр хэсэг рүү олон хүн ирж яваа сонсогдлоо. Манай менежер манай энд хэрхэн сайхан байдаг талаар ярьж алдана. Би ч албаар доош тонгойж, маш их ажилтай, зочдыг анхаарах сөхөөгүй байгаагаа илэрхийлэв.
-Энэ бол доод хэсэг. Оюуны хомсдолтой хүмүүст зориулсан. Энэ бол эндхийн танхим, гал тогоо гэх мэтээр тэр тайлбарлаад, Өнөөдөр энд Марк ажиллаж байгаа, та хоёрт хаалга онгойлгож өгсөн тэр залуу, бас Харри гээд над руу заав.
-Сайн уу хэмээн бүсгүйчүүд нэгэн зэрэг шахам баяртай мэндлэв.
-Сайн уу?
-Энэ бол Магда, тэр бол Ивона хэмээн менежер танилцуулав.
-Таатай байна. Би бол Харри.
-Харри бол оюуны хомсдолтой хүмүүстэй ажиллах туршлага суусан ховор ажилтны нэг хэмээн намайг магтав. Энэ бол түүний амнаас амьдралдаа анх удаа сонсч байгаа таатай үгс.
Ер нь бол би бүсгүйчүүдийг хором ч хүрэхгүй хугацаанд үнэлж чаддаг, тэр үнэлгээ нь ч нэг их зөрөөд байдаггүй билээ. Хэрхэн яаж болдогийг бүү мэд, гэхдээ л танилцаад хормын дараа гэхэд л энэ бүсгүй надад таарах эсэх, тэр минийх болж чадах уу үгүй юу, бидэнд боломж бий эсэхийг л мэдчихдэг. Энэ бүхэн хэтэрхий хурдан болдог, үүнд ч би дасчихаж. Ийм үнэтэй чадварынхаа ачаар би эмэгтэй хүнийг маш хурдан, бас алдаагүй дүгнэж чаддаг билээ.
Магда бол өндөр, бадриун, бас сайхан биетэй, цэнхэр нүдтэй, шар үстэй бүсгүй. Тун ч донжтой шил зүүсэн цагаахан царайтай тэрээр сайхан инээмсэглэдэг агаад өөдрөг сэтгэл, баяр баясгалан, эерэг эрч хүчийг цацруулж байлаа. Ийм хүмүүс нийгэмд үнэлж баршгүй, тэд өөрийн аз жаргалд баярлан хөөрөхөөс гадна хамт олны дунд санаа сэдэгч, өөдрөг байдлыг бий болгогч нар билээ. Тэд сайхан баярлаж хөөрч чадахаас гадна заримдаа чанга дуугаар хэний ч хажууд уйлж чаддаг, өөрийн зовлонг илэн далангүй хуваалцан бусдын дэмжлэгийг авахаас гадна бусдын зовлонд ч харууслаа илэрхийлж чаддаг.
Магдагийн ар талд Ивона зогсоно. Тэр үед би энэ бол миний амьралын цорын ганц, хамгийн амттай, дур булаам эмэгтэй болно гэдгийг мэдээгүй. Хамтдаа амьдралынхаа хамгийн оргил үед хүрч, олон удаа диваажингийн хаяанд очиж, ханаж цадашгүйгээр, ядралгүйгээр шөнөжин бие биенээ хайрлана гэдгийг мэдээгүй.
Ивона Магдагаас илүү өндөр, метр 80 орчим см бүсгүй байлаа. Бор үсээ богинохон тайрсан, ногоон гоёмсог нүдтэй, нарийхан хар хөмсөгтэй, эвтэйхэн хамартай, чийглэг улаан уруултай тэрээр огт нүүрээ будаагүй байв. Тэр будаггүй ч гоо үзэсгэлэнтэй ажээ.
Толгойгоо бага зэрэг зүүн тийшээ налуулаад Ивона над руу харав. Ёроолгүй юм шиг гүн ногоон нүд нь бага зэрэг онийгоод ямар нэг нууцлаг зүйл хэлэх шиг. Амных нь буланд бага зэрэг хонхорхой гарсан нь түүнд ер бусын донжийг өгөх авай.
Тэрээр бариу хар хувцас өмссөн нь түүний гоо биеийн бүхий л давуу талыг илтээр онцолж, бүхий л хонхор, төвгөрийг гайхалтай сайн илэрхийлэх агаад “Montana classic” жийнсэн өмд нь түүний хөлийг “чихнээсээ ургасан” мэт харагдуулна. Тийм ээ, бурхан энэ эмэгтэйг огт гомдоосонгүй, харин ч эмэгтэй хүний хүсч болох сайхан бүхнийг харамгүй заяажээ.
Магда 25-27 орчим насны, харин Ивона 34-35 орчим настай болов уу. Ямартаа ч надаас эгч гэдэгт би итгэлтэй байв.
Польш бүсгүйчүүдтэй ийн хором төдийд л танилцав.
-Уучлаарай, гэж би менежер болон түүний орлогчид хэлээд, өнөөдөр Нейл Сандлерсын бие муу байна. Би түүнийг гэртээ аваачаад амраая хэмээн ажил хэрэгч маягаар хэлээд түрдэг тэргэн дээр өвчтөнийг хэвтүүлээд явахдаа хэн нэгнийг ирэхээс илүүтэйгээр настайчуудын эрүүл мэнд чухал гэдгийг ойлгуулахыг хичээв. Эсрэг хүйсний хүмүүстэй танилцахад тэр тусмаа сайхан бүсгүйтэй учрахдаа би үл тоомсорлох гэсэн ямагт ялалт авчирдаг тактикийг ашигладаг байлаа. Энэ нь өөрт таалагдсан бүсгүйтэй харилцаанд орохыг хязгаарлах, нүд рүү нь харахгүй байх, уулзахаас зайлсхийх, гэхдээ юу ч асуухгүй байж, харин надаас асуулт асуувал ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр тайван хариулах явдал. Ийм нөхцөлд орсон хүн үүнийг ойлгодоггүй, шалтгааныг өөрөөсөө хайж, биеэ өөрөөр авч явахыг эрмэлздэг. Эцсийн эцэст чамайг сонирхохоо больж, нууцхан гомдлыг тээх болно. Миний бодлоор Ивона шиг ийм сайхан бүсгүйд энэ арга хоёр дахин илүү үйлчлэх ёстой. Нейл Сандерс гэх өвчтөнийхөө дэргэд сууж байхдаа хувь заяа надад сайхан боломж хайрла¬сан, үүнийг ашиглахгүй бол нүгэл болно гэдгийг ойлгож байлаа. Цаг хугацаа миний хамгийн сайн зөвлөгч байлаа.
Гэртээ орон дотроо сэрэхдээ нэг л удаа надтай хамт энэ үзэсгэлэнт бүсгүй хэвтэж байгаасай хэмээн мөрөөдөж байлаа.
Ажил ихтэй уйтгарт өдрүүд үргэлжилсээр нэг л мэдэхэд нэг сар өнгөрлөө. Эмээ нар нас барж, оронд нь өөр эмээ ирж, нэг үгээр манай сувиллын газарт эцэс төгсгөлгүй тойрог үргэлжилсээр. Польш бүсгүйчүүд бүх сургалтыг давж, тэднийг хэн нэг туршлагатай хүнд дагалдуулан ажиллуулахаар болов. Хоёр ч удаа би Ивонатай нэг ээлжинд ажиллав. Тэр ямар нэг зүйл асууж, ямар нэг зүйлийн талаар яриа өдөхийг хичээнэ. Би ч тийм, үгүй, ийшээ, тийшээ гэх мэтээр хөндийдүүхэн хариулна. Иймэрхүү харилцаа түүнд хангалттай байсан бололтой, тэгээд Зул сарын баяр гэхэд тэр намайг сонирхохоо больж, цаанаа нэг л гомдолтой байх болно. Энэ л надад хэрэгтэй байсан зүйл.
Энэ явдал арванхоёрдугаар сарын 29-нд болсон юм. Ингэж хувь заяа зохицуулсан юм. Арав хагасын үед би өөрийн дугуйгаар орой ээлжнээсээ харьж явлаа. Ажлаасаа 4 км орчмын зайд амьдрах бөгөөд дугуй надад ажилдаа очиход минь тусалдаг байв. Яаралгүй явж байтал гэнэт олон хүнд зүйл барьсан Ивонаг харлаа. Тэр дэлгүүрээс харьж яваа бололтой. Энэ сайхан боломж байв. Араас нь чимээгүй дөхөж очив.
-Сайн уу? Алив, би тусалъя.
-Өө, чи бүсгүйчүүдтэй ярьж чаддаг юм уу?
-Жаахан чадна аа гээд би уутай зүйлийг нь авч дугуйндаа сундлаад түүнийг гарыг чөлөөлөв.
Бид Лендекс замаар алхаж энэ тэрхнийг ярилцлаа. Ивона нөхрөөсөө салсан, 10 настай нэг хүүтэй, цэцгийн дизайнер гэсэн ховорхон мэргэжлээр ажиллаж байсан тухайгаа хэлэв. Тэр тун чөлөөтэй ярьж байлаа. Нэг мэдэхэд түүний гэрийн гадаа ирлээ.
-За, ингээд ирлээ. Би энд амьдардаг юм.
Би дугуйнаасаа ууттай зүйлийг авч эхэллээ. Тэр үед гэнэт нам гүм болох нь сэтгэлд нэг л эвгүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг л зүйлийг хүсч байхад ямар шалтгаан хэлэхээ мэдэхгүй түгдчихдэг тэр л мөчид бий болдог анир чимээгүй байдал.
-За, би оруулаад өгье хэмээн ийм эвгүй байдалтайгаар салж мэдэх юм гэж мэдэрсэн би аниргүй байдлыг эвдлээ. Бид хоёрдугаар давхарт гарахад тэрээр түрээсэлдэг бяцхан гэрээ онгойлгоход бид дотогшоо орж, ууттай зүйлийг хананд налуулан тавилаа.
-Баярлалаа, гэж тэр талархаад, Цай уух уу? гэлээ.
Бүтэн сар, хагастай хүлээж байсан алтан үгс.
-Баярлалаа. Тэгье.
Тэрээр гал тогооны өрөөндөө орж данх дуугаргав. Би гутлаа тайлаад гэрийг нь ажиглаж эхэллээ. Тэр л үед би эндээс зүгээр нэг яваад өгөхгүй гэдгээ ойлгосон. Би түүнийг бүхэлд нь тэр чигт нь эзэмдэнэ, эсвэл саваа бүрмөсөн хагална.
Гал тогооны өрөөнд орлоо. Ивона хиам зүсч, бяслаг тавилаа.
Цорын ганц өрөөнд би ширээг буйдан руу дөхүүлж тавиад бэлтгэсэн зүйлийг өрж эхэллээ. Буйдангийн тэнд бяцхан хүлээн авагч байхыг анзаарч радиог тохируулан тааруулав. Ингээд нэг секунд нэг цаг шиг удаан өнгөрөв. Тэр орж ирэхгүй л байлаа. Улаан шаргал үстэй, бүдүүн, биеэ арчилдаггүй англи охидуудын дараа Ивонатай учирсан нь шарилжин дунд ургасан цорын ганц цэцэг шиг санагдана.
Эцэст нь тэрээр нэг шил дарс бариад гал тогооноос гарч ирэв. Цээж нь ил гарсан ягаан цамцтай тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Би ч ажил хэрэгч байдлаар хундагалав.
-Танилцсаны төлөө хэмээн би ерөөгөөд бид уулаа.
-Чи сонин залуу юм уу. Юм ярихгүй, дуугүй, бүгдээс дөлнө.
-Тийм ээ, би ичимхий л дээ хэмээн би өөрийгөө өрөвдүүлэх гэж оролдов.
-Энэ ч эрэгтэй хүний давуу чанар биш л дээ.
“Удахгүй би эр хүнийхээ бүх давуу чанарыг харуулна аа” хэмээн надад бодогдов. Хоёр дахь хундагыг аягаллаа.
-Англид чиний мөрөөдөл биелэх болтугай хэмээн би амьдралдаа хоёр дахь удаагаа түүний ногоон нүд рүү харлаа. Бидний харц бие бие дээрээ тогтов. Хүйтэн дарс хоолойгоор доош урсаж, замдаа шимэгдэхдээ оюун ухааныг самууруулна.
Би түүнд ажлынхаа тухай, хүмүүсийн талаар, аливаа аюулын талаар өгүүлэв. Хэд хэдэн шог яриа ч хэлэв. Ивона илэн далангуй хөхрөхдөө урт гоё гараа хөлнийхөө хооронд хийх нь даарч байгаа мэт. Ингээд яриа ч өрнөж, бидэнд тун сайхан байв.
-Сэтгэл хөдөлгөм сайхан бүсгүйчүүдийн төлөө хэмээн би гурав дахь хундагаа ерөөлөө.
-Чи намайг согтоох гээ юу? хэмээн тэр үнэн сэтгэлээсээ ч юм шиг, эсвэл тоглож байгаа ч юм шиг хэлээд чанга хөхөрлөө.
-Танайх сайхан дарстай юм. Шал өөр үйлчилж байна шүү гэж би хэлэв.
-Алив, хоёул бүжиглэе.
Би босч түүнд гараа өглөө. Тэр ч хариу гараа өгөв. Ийнхүү анх удаагаа гарт нь хүрэхэд түүний гар дулаахан, бас чийглэг байлаа. Баруун гараараа би түүний нарийхан бэлхүүсээр тэвэрч, зүүнээрээ гараас нь барилаа.
Хөгжим таатай эгшиглэж, бид бие биенийхээ нүд рүү харна. Ногоон нүд гэрэлтэж, аманд нь инээвхийлэл тодорсоор. Хамраараа хар үсэнд нь наахад толгой эргэм сайхан үнэр үнэртэнэ.
Баруун гарыг нь мөрөө давуулан тавиад...