Насанд хүрэгчдийн агуулга

Энэхүү нийтлэл нь 18+ насанд хүрэгчдэд зориулсан агуулга агуулж байна.

Та 18-аас дээш насны хүн мөн үү?

Өгүүллэг 2025.12.27

Хоёр эхнэртэй эрийн амьдралаар амьдрах сонин гэхээсээ илүү сайхан боломж...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Хоёр эхнэртэй эрийн амьдралаар амьдрах сонин гэхээсээ илүү сайхан боломж...

Нэг газар насаараа зүтгэсэн ч цалингаа голдоггүй. Тэгсэн мөртлөө тансаг, хангалуун амьдардаг нь анхандаа миний анхаарлыг ихэд татаж билээ. Нөхдийнх нь яриагаар бол нүгэлтэй сэргэлэн хүүхэн гэх. Тэгэхдээ нэг зүйлийг үнэнээр өгүүлэх хэрэгтэй. Зүгээр нэг садар эм биш бөлгөө. Амьдрах аргаа олсон эмэгтэй гэхэд бараг болно. Арга нь харин нэг тиймэрхүү мэт ч одоо бодоход уучилмаар санагдана. Тэр тухай л өгүүлэх гээд байгаа юм.

Тус газрын эзэн Төмөрөө миний сайн найз болохоор тэр талаар сайн мэдэх юм л даа. Төмөрөө тэр хоёр ч нэг хэсэг хэлхэлдээд авсан. Мань хүн уушийн газраа нээчихээд ажилчин авах зар түгээж л дээ. Зөөгч авах зарын дагуу хүн ирлээ гэж жижүүр нь хэлэхэд санаанд ч оролгүй “Оруулчих” гэжээ. Ажилд орохоор өчнөөн хүн ирж байдаг болохоор юугаа ч бодох билээ. Хаалга тогшвол захирал хүний ёсоор хоолойгоо засаад “Ор, ор” гэжээ. Гэтэл юу үзсэн гэж санана. Үзэсгэлэнтэй сайхан залуухан бүсгүй бараг бүжиглэнэ үү гэлтэй алхалсаар ороод иржээ. Арай ч зөөгч, мөөгч хийхгүй байлгүй дээ гэх шүү юм бодон суутал зарын дагуу ирснээ ярьжээ. Тэгээд “Зүгээр л зөөгч хиймээр байна” гэжээ. Энэ бол бүхний эхлэл байсныг Төмөрөө эхэндээ яаж мэдэхэв. Мэргэжлийг нь асуувал хоолны технологич, менежер гэх нь дээд боловсролтойг илтгэнэ. Тэгээд ч түүнд хэрэгтэй хүн санагдсанд хүссэнээр нь болгожээ. Ажил ч эхэлж, Урнаа ч ажилласан шиг ажиллах болжээ. Ааш ялдам, царайлаг сайхан бүсгүй үйлчлэх нь үйлчлүүлэгчдэд хүртэл таатай нь мэдээж. Зарим үйлчлүүлэгч хандарч, өдөвч хариу ханд хаяж утас шөрмөсөө солилцдоггүй нь ажил хэрэгч хүний шинжтэй.

Хэд хоногоос овоо нүүр хагарсан тул Урнаа ч Төмөрөөгийн өрөөгөөр үе үе орж, гардаг болсон байна. Энэ ч зүйн хэрэг гэмээр зүйл л дээ. Ажилчин нь эзэндээ ажил байдлаа танилцуулалгүй яах вэ. Аяга кофе уунгаа ажил явдлаа товчхон, тодорхой яриад гардаг байж. Төмөрөө тогтсон гэр бүлтэй, төлөв талдаа эр ч эр амьтан болохоор элдвийг боддог л байж. Гэхдээ ажилчнаа тэгтэл нэг их сонирхоод, сонжоод байгаагүй гэнэ. Эхэндээ ч тэгэлгүй яах вэ. Нэг өдөр анкетийг нь санамсаргүй харвал жирийн амьдралтай нэгэн болох нь ч тодорхой. Ээж, оюутан дүүтэйгээ Дарь-Эхэд хашаа байшинд амьдардаг гэх утгатай товчхон биеийн байцаалт байх нь тэр. Тэгсхийгээд түүнийг мартсан байна. Төдөлгүй Улсын баяр наадам болж ажилчид нь амрах болсноор тэдний паян эхэлсэн гэхэд болно. Амралтаа хэрхэн өнгөрөөх талаар ярилцаад “Энэ удаа ийм, тийм баяр зохион байгуулаад яах вэ. Өөр өөрсдийнхөөрөө амарцгаа. Би аймгийн наадам үзнэ. Төв аймгийн наадам үзэж ирээд улсын наадам үздэг уламжлалтай. Баярын дараа баяртай уулзацгаая” гээд ажилчиддаа сайхан баярлаж, амрахыг хүсэн тараажээ. Ингээд өрөөндөө орж ирээд компьютерийнхээ ард суун интернэтийн шинэ мэдээгээр аялж байтал Урнаа зөөлхөн алхалсаар ороод иржээ. Санаанд ч орсонгүй, юм л асууж яваа юм байх гэж бодолгүй яах вэ. Тэгтэл хажууд нь ирээд дээгүүр нь өнгийн “Та юу уншиж байгаа юм бэ?” гэхдээ хоёр хөөрхөн хөхөөрөө халуу дүүгтэл төөнөөд авчээ. Эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй шүргэлцээгүй удсан болоод тэр үү хамаг бие нь халуу оргиод явчихжээ. Тэр бараг хөдөлгөөнгүй хөшиж орхиж. Тэгээд арайхийн “Мэдээ уншиж байна” гэж хэлснээ өөрөө ч анзаарах сөхөөгүй болсон байв гэнэ.Чих хавиар нь халуун амьсгал төөнөн хамт мэдээ унших нь хэдэн цаг болох мэт удаан санагджээ. Ингээд тэсэхээ байгаад “За, та хэдээр юутай байна?” гээд эргэн харжээ. Задгай энгэртэй цамцных нь цаанаас нөгөө хоёр хөөрхөн “шувуухай” хагас цухуйх нь ухаан самуурмаар санагдсан нь мэдээж. “Оо, юу ч алга. Харьдаг юм уу л гэж. Та аймгийн наадамд тийм дуртай юм уу? Манайх Булганых л даа. Багадаа аймгийн наадам л үздэг байж билээ. Их л гоё болдогсон. Улсын наадам уйтгартай байдаг юм. Хүн амьтны хөлд даруулчих гээд олигтой юм ч үзэж чаддаггүй. Хий дэмий Цэнгэлдэхийг нэг тойрдог ухаантай. Тэгээд ч ганцаараа яах ч билээ” гээд санаа алдах нь нэгийг хэлэх мэт.

Гэнэт ухаарсан Төмөрөө “Аймгийн наадам үзэх дуртай юм бол надтай хамт явахгүй юү. Харин хонож таарна шүү” гэвэл уухайн тас зөвшөөрөх нь сонин санагдсан байна. Ингээд “Төв аймгийн наадам маргааш өглөө эхлэх тул хоёулаа үдээс хойш гаръя. Чи бэлтгэлээ ханга. Мөнгө төгрөгт санаа зовох хэрэггүй. Баярын гоёогоо өмсөхөд л болох нь тэр. Бусдыг би хариуцна” гэж тохирчээ. Урнаа ч бэлтгэлээ базаахаар гарчээ. Мань хүн түүнийг гарахыг яагаад ч юм дагуулж харсан байна. Бие ч гэж бие, өгзөг ч гэж өгзөг харагдсан нь бас л сэтгэлийг нь сэрхийлгэж орхиж. Эхнэр, хүүхдээ хэрхэн аргалдаг билээ гэх бодол цээжинд зурсхийх төдий аргаа ч олжээ. Эхнэр рүүгээ залгаад найз нартайгаа ойрхон салхинд гарах болсноо хальт дуулгахад бараг гэрээс гардаггүй нөхрөө сэрдсэнгүй. “Тэг ээ, тэг. Бид хоёр энэ хавиараа болгочихно. Нөгөөдөр наадмаар гарцгаая” гэсэн нь болоод явчихав гэнэ. Төмөрөөд унаа тэрэг, мөнгө төгрөгийн зовлон байх биш. Ажлаасаа л шууд гарч тохирсон газраа уулзахаар хүлээж байлаа. Тээврийн товчоон дээр уулзахаар тохирсон тул тэр хавьд машинаа тавиад дотор нь суугаад хаанаас ирдэг бол хэмээн догдлон хүлээж суусан нь мэдээж. Хүлээсэн сэтгэлд нь хүүхэн болгон адилхан шахуу харагдаж зовооно. Тэгтэл тэнгэр өнгөтэй торгон дан дээлээр гоёсон ганган гэдэг нь гайхавч баршгүй нэг “амьтан” суналзсаар айсуй нь түүнийг алмайруулж, ухаан санааг нь бүр балартуулж орхижээ. Алхах тоолонгоор нь дан дээлийнх нь оноо ярагдан хас нь хальт харагдах нь хэргээр тэгж хувцасласныг нь илтгэх мэт. Их л ялдамхан инээсээр орж ирээд суудлаа эзлэхдээ хормойгоо хумисхийн суух нь бүсгүйчүүдийн өдөөн хатгалга гэдгийг Төмөрөө гадарлалгүй яах вэ. Хумисан, хумиагүй ярагдах хуниасыг яалтай. Цэлмэг гоолиг бүсгүй хажуудаа суулгасан чилгэр сайхан эр гоё харагдалгүй ч яахав. Урнаа Төмөрөөг төдийгүй унааг нь хүртэл чимэх ажээ. Тэд шуудхан Төв аймгийн зүг жолоо залсан нь хэлүүлэлтгүй. Хотын хамаг машин зөвхөн энэ аймгийг зорив уу гэлтэй бараг бүгд тийш чиглэжээ. Зам холгүй болохоор зөнгөөр давхисаар ороод ирэлгүй хаачих билээ. Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хувийн нэгэн зочид буудлын үүдэнд тоормозложээ. Халгах асуудал ганц л байлаа. Ямар өрөө авахаа яаж ойлгуулдаг юм билээ хэмээн бодож явтал юу юугүй ресепшн дээр нь тулаад оччихжээ. Хэдүүлээ вэ гэхийг сонсоод хий хулмалзтал ашгүй Урнаа “Хоёулаа. Тусгай өрөө бий юү?” хэмээн аварчээ. “Хоёр давхрын 20 тоотод орцгоо. Бүх зүйл нь дотроо. Хоногийн 25 мянган төгрөг гэжээ.

Энэ мөчөөс бүхнийг Урнаа мэдэж гартаа авах болсон нь ч анзаарагдаад ирсэн нь их л дээрээс төлөвлөсөн болов уу гэлтэй. Буудал ч гэж буудал, буйдан ч гэж буйдан гэдэг бололгүй хаачихав. Энэ байдалд нэлээд зориг орсон Төмөрөөгийн үг хэл нь ч эвлээд ирж. Үйлчлэгч цагаан хэрэглэл авчраад ямар нэг зүйл хэрэг болвол тэр хонхыг дараарай гэсэн нь тэр хүртэл би ирэхгүй шүү гэсэн үг байлаа. Зурагтыг нь асааж нам дуун дээр нь тавиад углааш углан орон дээр суугаад тамхиа асаажээ. Урнаа өрөөн доторхыг эмхлэн эргэлдэхдээ яагаад ч юм бөгс бөөрөөрөө шүргэх шахам холхино. Энэ бүхнийг анзаарч байсан Төмөрөө тэсэлгүй араас нь гараа хормойн доогуур нь явуулчихав. Ёстой л загатнасан газар нь маажив уу гэх шиг, хуруугаа суганд нь хийж, гараа салтаанд нь хүргэлээ гэгчээр “Оо-ох” хэмээн орилоод суун тусахдаа өвөр дээр нь суучихжээ. Ингэнэ чинээ бодоогүй ч нэгэнт тохиосон юмыг хэлээр түлхэлтэй биш уруулыг нь озон, өмд гуталтай нь оролджээ. Урнаа бүхнийг тооцоолсон нь илт ямар ч эсэргүүцэлгүй янаг амрагийн ажилд бэлэн бололтой биеэ зөнд нь хаяжээ. Хамаг ухаан нь самуурсан Төмөрөө хувцастай нь дараад үнсэн үнгэлж гарчээ. Бүсгүй эрхбиш ухаан сийлэн “Орондоо оръё л доо” гээд эрхэлсэн байна. Нээрээ тэгэлгүй яах вэ гээд хувцасаа тайчин Урнаагийн хам хум зассан хөнжилд шургажээ. Эхнэрээсээ өөр эмэгтэйтэй бараг наадаагүй тул “шинэ шөл” сонин байлгүй яах вэ. Урнаагийн хувцасаа тайчихыг харахуй үнэхээр үзэсгэлэнтэй эм гэж үүнийг л хэлэх байх даа гэмээр санагдана. Нуруу нь хотойж, өгзөг нь тонтойгоод урин дуудах нь гайхалтай. Урнаа урлагтай нь аргагүй бүх биеэрээ могойчлон гулссаар өвөрт нь ороод иржээ. Ганцхан татаад дороо хийж авалгүй яах вэ. Ёстой гарын аясаар хөнгөн хөвсгөр амьтан байж. Дээр нь биеэ хөмөрч хаячихаад уруул, хүзүү олдсоноо л үлгэж гарсан байна. Эхнэртэйгээ эвцэхэд их л бодуулж байж босдог болдоггүй “бор” нь чинээндээ тулаад ирснийг хэлэх үү? Чинэрч өвдөх янзтай. Барьж тэмтрэх ч хэрэг байсангүй. Багцаалдан байж явуулчихвал нэг тийм гэх аргагүй зөөлхөн бүлээн юмны амсрыг нээх адил мэдрэмж төрөхүй ганцхан түлхчивэл дуу алдаад займчин хүлээж авбаа. Бөгс, бөөрний ид шидийг харин ч нэг үзүүлж өгдөг бүсгүй бололтой. Бүх биеийг нь хоёр урт хөлөөрөө ороогоод өнхрөн займчих нь адтай. Тавьчих гээд байсан тул хөдлөхөө болиод хэсэг элдвийг бодолхийлэхийг оролдов. “Та яаж байна аа? Хөдлөөч ээ” гээд нэг л наалинхай өнгөөр дуугаран эрхлэх нь элдэвтэй. “Жаахан хүлээ л дээ. Би асгачих гээд байна. Удаан тэгмээр байна шүү дээ” гээд Төмөрөө түр биеэ барихыг оролджээ. Урнаа урт нарийхан улаан хэлнийхээ үзүүрээр ам, шүдийг нь ирвэгнүүлэх нь тачаангуйн туйл болохыг илтгэнэ. Төмөрөөгийн “илд”-ний галзуурал гайгүй намдахуйд дахин довтолж эхэлжээ.

Тэгэхдээ зугуухан зөөлхөн балбаж гарав. Урнаа харин уухилан барин “Хүчтэй, хүчтэй, хүчтэй цохь л доо” гээд тэлчилнэ. Бага аарцагт нь бараг тултал хийсэн сэлдийгээ аажуухан татаж байгаад огцом хүчтэй бүлтэл Урнаа хүчтэй нумран гөлийгөөд үргэлжилсэн тэчьяадсан дуугаар “Оо-ох” гэх шиг болоод нугдайжээ. Төмөрөө энэ мөчийг хүлээж байсан тул амиа бодон ёстой болгож өгөхөөр цохиж, балбаж гарчээ. Буйдан нурах нь уу гэлтэй нургин шажигнаж, бөгс бөөрний ажил оргилдоо хүрэн хоёр бие хүрэлцсэн газраараа наасан мэт наалдаж хөлс урсах нь хүнд хүчир ажлын төгсгөл байлаа. Нэлээд хэд хоног хуримтлуулсан шингэнээ Урнаагийн бараг савны амсар дээр тэр чигээр нь цацах шиг болжээ. Хамаг биеэ сул тавиад амьсгаа дарвал “Ёох, үхлээ ш дээ. Амьсгал бөглөрлөө” гэсээр Урнаа Төмөрөөгийн дороос гулсан займчсаар бөгсөн биеэ татан авчээ. Төмөрөө тас гэдэргээ харан хэвтээд амьсгаа даран таг дуугүй хэсэг хэвтэв. Урнаа биедээ цэвэрлэгээ хийх нь ер бусын гэхээр мэргэшсэн янзтай мэдрэмж төрүүлнэ. Тэр харин бусад эмэгтэйчүүд шиг “Жирэмсэн болчихвол яана? Халдвар авбал яах юм бэ?” энэ тэр гэхгүй ажээ. Цүнхээ бариад ариун цэврийн өрөө орон угаалга, цэвэрлэгээ хийх нь ус, шүршүүрийн чимээгээр мэдрэгдэнэ. Эм, тан ууж, угаалгыг ном журмын дагуу хийж байгааг нь Төмөрөө яахин мэдэх билээ. Урнаагийн ганц найзын ээж эмэгтэйчүүдийн эмч тул жирэмслэх, халдварт өвчин тусахаас хэрхэн сэргийлэх, аюулгүй секс гэж юу болохыг нэгд нэггүй зааж зөвлөсний хэрэг ч гарсан нь мэдээж. Ариутгалын уусмалаар үтрээгээ угаан, тинидазол эм дөрвөн давхрыг уугаад постинар гэх жирэмслэлтээс 100 хувь сэргийлдэг 12 цагийн зайтай, 72 цагийн дотор уудаг хоёр таблеткийг бэлджээ. Урнаагийн хувьд Төмөрөөгөөс өвчин авахын талд айлтгүй нь мэдээж. Тэр эхнэртэй, тогтсон бэлгийн харьцаатай хүн шүү дээ. Төмөрөө энэ талаар элдвийг бодсонгүй. Бүхнийг Урнаад даатгажээ. Урнаа ч тийм хөнгөн явдалтай хүүхэн биш тул...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,000₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ