Өгүүллэг 2026.05.08

Могойг хөнөөгөөд лусын цээрлэл үзээгүй нэг ч монгол хүн байдаггүй...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Могойг хөнөөгөөд лусын цээрлэл үзээгүй нэг ч монгол хүн байдаггүй...

Эрт дээр үед манай оронд могойн чуулганы төлөөлөгчөөр оролцон тэдэнтэй хэл ам, ёс зүй, учир начраа ойлголцдог, ололцдог хүмүүс цөөнгүй байсан. Одоогийн Архангай аймгийн Тариат суманд он удаан жил могойтой нөхөрлөсөн нэгэн лам энх тунх амьдарч байсан тухай хүмүүс ам дамжин ярилцаж байхыг сонссоноо дашрамд өгүүлье. Тэр лам бурханы хэлээр могойтой ярилцдаг бөгөөд цаадуул нь яг л гэрийн хоточ нохой шиг түүний үгнээс гардаггүй гэж байгаа. Лусын амьтантай нөхөрлөгч ламтны гэрийн гадуур нэл могой сүлжиж, гулсаж явдаг бөгөөд улс амьтан ирэхэд гэрийн эзэн харь хэлээр хашгирахад цаадуул нь тал тал тийшээ бутран алга болдог гэх. Яг л гэрийн хоточ нохой, галуу шиг ламтны бор гэрийг зун намрын цагт могойнууд сахин хамгаалж байжээ. Мөн могой гэгч хүйтэн цустай амьтан хүнд дурлаж байсан тухай ч соц үед амнаас ам дамжин үлгэр домог шиг зүйл ярьдаг байлаа. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, урд хил Сулинхээрт гурван жилийн алба хаасан Өвөрхангай Хархорин сумын харъяат Баттөмөр гэх байлдагчид алаг эрээн алд хэрийн эмэгчин могой дурласан гэж байгаа. Түүнийг хилийн манаанд гарахад өнөөх эрээн могой гулсан хүрч ирээд урт хэлээ улалзуулан байлдагчийн биеэр ороож, мөр бэлхүүсээр нь авиран толгой дээр нь гараад суучихдаг. Ийнхүү гурван жил могойтой дотноссон Баттөмөр армийн гурван жилийн албаа дуусгаад гэртээ харьжээ. Гэтэл өнөөх алаг эрээн могой нь хаа байсан Хархорин хуучин Орхоны хөвөөнд гурван сарын дараа Баттөмөрийнд яваад очсон гэдэг. Могой өөрт нь дурлаж, түүнээс салахаа байсанд залхсан залуу ч буйраа сэлгэн Өвөрхангайн Бүрд сум руу нүүсэн байгаа юм. Тэнд очоод Гэрэлмаа гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож, хурим найр хийжээ. Шинэ гэрийн найранд ирсэн зочид, дуу хуур өргөж, зарим нь залуу хосуудыг ерөөж байхад гэнэт гэрийн баруун захаар суусан хүмүүс шуугилдаад явчихав гэнэ. Авгай хүүхнүүд чарлалдан “Хүүш ээ, энд могой ороод ирлээ. Галын хайчаар дэгээдээд гаргаарай” гэцгээн шуугилдав. Эрээн могой чигээрээ гулссаар Гэрэлмаа бүсгүйн сууж байсан сандал дээр авиран гарч, дээш цогнойгоод суучихсан байна. Энэ бүхний цаад учрыг сайн мэдэж байсан Баттөмөр өнөөх могойн хүзүүнээс атгаж аваад л гэрийн баруунтаа шидчихсэн гэж байгаа. Шинэ гэр барьсан залуу хосууд эхний үедээ хайраар бялхаж салж хагацахгүй ямар байдаг билээ. Гэр дотроо эрхлэн нялуурч байтал өнөөх эрээн могой дахиад л гэрийн хаяагаар ороод иржээ. Гайхсан эзэгтэй “Хүүш ээ, Төмөрөө наад зэвүүн амьтнаа одоохон гаргачих” гэхэд залуу нэг юм хэлэх гэснээ болиод лусын амьтныг галын хайчаар хавчин гэрээсээ хол гаргаж хаяв. Тэр байтугай залуу хосуудыг орон дотроо чивэлт ажил үйлдэн дуу шуу болж байхад нөгөө эрээн могой чинь хөнжил дотор гулсан орж ирсэн удаатай. Аргаа барсан эхнэр нь гэрийнхээ үүдэнд зарааны арьс өлгөөд тусыг эс олов. Яваандаа өнөөх эрээн могой нь Баттөмөрийг дагаад байгааг бүсгүй олж мэджээ. Ямар учиртай эсэхийг нөхрөөсөө асуувал мань залуу хулмаганан байж хилийн застав дээр эмэгчин могойтой дотноссон тухайгаа ярьсан байна. Нөхөр нь нэлээд шүтлэгтэй байсан болохоороо “Энэ могойг огтоос гомдоож болохгүй хорлох гэвэл лусын хараал хүрнэ шүү!” гэж эхнэртээ байнга захих болов. Эхэндээ гайхаж суусан Гэрэлмаа яваандаа нөхрөө нөгөө эрээн могойтой хардах болжээ. Нэг удаа гэрийн эзэгтэй гэрт нь орж ирсэн өнөөх могойн нуруун дээр халуун цай асгачихав. Могой ч яахав гурвилзан татвалзсанаа гэрийн зүүн хаяагаар гараад алга болсон байна. Харин хэд хоногийн дараа Гэрэлмаа могойд хатгуулж үхсэн бөгөөд удалгүй Баттөмөр ч гэсэн зуурдаар хорвоог орхижээ. Талийгаач хархүүг хайрцаг саванд хийхэд, авсанд нь хэзээний алаг эрээн могой ороод хэвтчихсэн байсан тухай соц үед амнаас ам дамжин цуурч билээ. Ямар ч байсан могой эрээн зүстэй, хүйтэн зэвүүн амьтан мэт боловч хүмүүс өөрсдөө л түүнийг заналхийлэхгүй бол тэрбээр хорхойд хоргүй амьтан аж. Даанч хүмүүс бид могой болоод бусад амьтдыг хэлмэгдүүлж, эцэст нь өөрсдөө хэд дахин хэлмэгддэг буй заа.

Могойн чанд хатуу дүрэм

Адгуус амьтан, хорхой шавьж бас могой хүртэл хуультай байдаг. Хэрэв хууль дүрмээ зөрчвөл тэд “дээд хэмжээ” авч “Бүгд найрамдахаа уншуулдаг” гэнэ. Юмнаас зугатсан мэт нэг могой их хурдан шарвалзан гулсаж явна. Яг л “цахилгаан галт тэрэг” гэсэн үг. Нэг нүгэлтэй хүн мөнөөх могойтой тааралдаад барьж аваад эсрэг /ирсэн зүг рүү нь/ замд нь тавиад явуулж. Могой ч хандсан зүгтээ тэмүүлсээр л. Тэр хүн энэ үйлдлээ олон дахин давтаж. Ер болдоггүй. Чухам могой яагаад энэ зүгт яараад байна хэмээн бодоод өнөөх амьтныг дагаад явтал могойн чуулган дээр ороод ирж. Гэтэл замдаа нүгэлтэнд “дэглэгдсэн” азгүй могойг угтан хоёр том могой ухасхийн ирж түүнийг хоёр талаас нь довтлон тасдаад хаясан байна. Мань хүн ихэд харамсаж, чуулгандаа яарч явсан могойг дэмий саатуулж амийг нь золиослов хэмээн боджээ. Амьтан ч гэсэн өөрийн гэсэн чанд хууль, нарийн дүрэм журамтай байдаг аж. Бас нэгэн удаа адуучин эр хоёр азарга адуугаа туугаад ергүүлж явав. Гэтэл тэдний ихэнх нь ямар нэгэн юмнаас үргэн бусгаж дунд хавиасаа хоёр тийшээ ярагдаад байв. Мань хүн ихэд гайхан сониуч зандаа хөтлөгдөн адуугаа өнгөрөөгөөд тэр газрыг үзтэл нэгэн могой олон морьдын хөлд гишгүүлэхгүй гэсэндээ өөрийнхөө зөн билгээр толгойгоо цогнойлгоод цагираглан боссон нь тэр байжээ.

Могойн хараал

Энэ явдал одоогоос хориод жилийн өмнө болжээ. Жолооч Арилдий шинэхэн авсан Зил-130 машинтайгаа хад асга бүхий нэгэн бяцхан гүвээг уруудаж явтал тэрүүхэн дор нэгэн чулууны дэргэд үнэг цовхчоод байгаа нь харагджээ. Сонирхон очвол зальт шар нэгэн могойг барьчихсан дэглэж байсан гэнэ. Могой сэгсрүүлж савчуулаад муужирсан байв. Үүнийг гүйцээчихье гэсэн бодол жолоочид төрж тэргээрээ хоёр удаа дайруулж могойн амийг хөнөөжээ. Энэ гунигт хэрэг явдлаас тун удалгүй түүний бага охин нь онцын өвчин эмгэггүй байдлаар нас барав. Могойн хараал гэж байдаг, түүнээс боллоо гэдгийг Арилдий яг тэрхэн үед эс ухаарав. Охиноо дөнгөж хөдөөлүүлсэн тэрбээр Зил-130 машинтайгаа могой дайрсан замаараа давхиж явсан байна. Гэнэт машины урд дугуй буудан хээр суужээ. Арилдаа данхраад гарган, чулуу ивж байгаад машиныхаа дугуйг солих юм болов. Гэнэт данхраад тачигнан суларч жолоочийн толгой дээр Зил-130 машины төмөр гол тас хийн буужээ. Энэ агшинд л жолооч “Би чинь хэд хоногийн өмнө могой дайрсан ш дээ” хэмээн бодсон боловч энэхүү зүйл даанч хожимдсон байв.

Намдаг гуайнх намаржаандаа буухаар бэлтгэж байлаа. Aвдар сав, ачаа бараагаа боож баглан заримаас нь үхэр тэргэнд ачиж явтал гэрт байсан охин нь гэнэт нэг юмнаас цочин орилжээ. Хоймрын хүрэн авдар дороос хар эрээн могой гарч ирснийг хараад Долгор...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ