Өгүүллэг 2026.05.05

Манай хадмууд өөрсдийнх нь зиндаанд таараагүй гээд буцаад ирэхэд хувцсаа аваад яваарай гээд...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
 Манай хадмууд өөрсдийнх нь зиндаанд таараагүй гээд буцаад ирэхэд хувцсаа аваад яваарай гээд...

Будаг нь халцарсан цагаан байшингаас гарахдаа би үүрд баяртай гэж сэтгэлдээ шивнэлээ. Энэ байшинд гурван жил өвчтөн гэж нэрлэгдэн ачит эмч нарын хүчээр илааршин гэртээ харьж байгаа хүн билээ би. Сэтгэц мэдрэлийн үндэсний төв гэх нэртэй газар олон нөхөд минь торойн хоцорлоо. Яагаад энд хэвтсийн гэж үү. Ярих гэхээр урт ном зохиол шиг их зүйл өгүүлэх болох нь. Би 16 настайдаа төрөөд хэдхэн хоносон бяцхан зүрхний ээж болсон. Хоёр гар дээр минь дутуу төрсөн 2. 600 кг жинтэй бяцхан амьтан тавьсан тэр өдрөөс би том хүн ээж хүн болсон. 16 нас үнэхээр сайхан шүү хөвгүүдээс ээлж дараалан дурлалын захидал авч үеийн охидтойгоо нийлж айлгүйтээд л аав ээждээ зэмлүүлж гоёж гангалхын дон тусч оргилж явдаг үе. Би айлын ууган охин хоёр дүүтэй. Эцэг эх маань бидэнд дахин нэг дүү бурхнаас авчирч өгөхөөр шийдэж ээж минь дөчин нэгэн насандаа жирэмсэлсэн юм. Урд нь гурван хүүхэд төрүүлсэн туршлагатай ээжийг эндчихнэ чинээ эмчийн ч эгэл хүмүүсийн сэтгэлд ороогүй харамсалтай зүйл болж ээж минь бяцхан дүүг минь төрүүлээд бурхны орон руу зөрөөд явчихсан юм даа. Ингэж л би 16 тай ээж болсон . Ижийгээ амьд байхад элэг бүтэн айл байж эрхэлж тоглохоос өөрийг мэддэггүй байж.

Манайх гэдэг айл ээжийгээ алдаад нэг л өдөр гэр зэвхий даачихсан. Бага дүү минь эрэгтэй долоотой оймсоо өөрөө өмсөж үзээгүй нялх амьтан байснаа хэдэн өдөр уйлаад л биеэ даасан бодолд дарагдсан хүү болон хувирсан. Харин эмэгтэй дүү минь арван хоёртой тэр гэрийн тогооч цэвэрлэгч зохицуулагч болвоо. Эхний шөнө дүүгээ эмнэлгээс авчирхад аавын дүү эгч маань дүүг угжиж хуурайлж асрахыг зааж өгөв. Ажил явдал дуусаад ах дүүс таран одож бид тав хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулж үлдсэн юм даа. Тэр шөнөөс эхлэн нялх дүүгээ уйлах тоолонд сэрж хуурайлж угжиж бүүвэйлж үүрийн гэгээтэй золгож дутуу хагас нойртой хичээлдээ явдаг байлаа. Хөөрхий аав минь ажлаа хийнэ бас хүний гуйлт халтуур хийнэ. Оройд шуудай толгой цувдай үүрч ирээд паарны хажууд тавьж гэсгээж хонуулаад өглөө шулж янзална. Бид толгойн мах цувдайгаар голдуу будаа гурилтай шөлтэй хоол хийнэ. Айлын нойлын бөглөөс гаргаж ганц талх барьж орж ирдэг үе ч байсан. Тэр өвөл тэр үе их хэцүү их хатуу ерээд он таарсым даа ядаж байхад. Хичээлээ тараад шууд л гэрлүүгээ гүйчихнэ сүүлийн эсвэл эхний цаг байнга таслаастай. Ингээд сурлага минь муудаж наймдугаар анги төгсөхдөө хоёр хичээл дээр муу гарчив. Багш нар хичээл тасалдаг том толгойтой сэхүүн царайлаг охид алддаг юм гээд их зэмлэнэ. Яаж ч мэдхэв дээ миний цаана ямар амьдрал байгааг.

Харин захирал багш минь ээжтэй ойр дотно байсны ачаар манай амьдралыг сайн мэддэг тулдаа би сургуулиа төгслөө. Хүүхдүүд анги дэвшиж дээд сургуульд орно гэж байхад би найм төгссөн гэрчилгээгээ авч ажил хийнэ гээд зогсож байв. Тэр үед багш нарын хурлаар ордог байлаа л даа. Захирал хичээлийн эрхлэгч хоёр эрс эсэргүүцэж цаашид есдүгээр ангидаа суралц дээд сургуульд ор гэж загнасаар есийн хуваарь авчив. Аав бид хоёр зүтгээд дийлээгүй . Ар гэрийн гачигдал тоочиж дүүгээ шөнө угжиж хуурайлж өвөртөлж унтадгыг минь ааваас сонссон багш нар нулимс унагааж суусан. Азаар дүү минь уйланхай биш бас өвдөж зовоолгүй өсөж цэцэрлэгт орон би оюутан болов. Аав минь улам их хөгширч харшиж ядраад хорчийж турсан хүн. Салмархай хүрэм яажгий гутал цоорхой өмд аавын минь хэдэн жил өмссөн хувцас юм бүү мэд. Харин намайг оюутан болход цоо шинэ цүнх жинс маш дэгжин хүрэм авч өгч билээ. Анх оюутан болж хуулийн ангид ороод зүүдэлж байгаа юм шиг л жингүйдээд чих дүнгэнээд байсан мөч одоо ч тод санагдаж байна. Оюутан үе үнэхээр сайхан шүү шинэхэн оюутнууд юугаа ч мэдэхгүй гэнэн байхад би тэдэнд амьдрал заахаар амьтан сууж байлаа.

Тэр үед засгийн газрын тогтоол гарч төрийн албан хаагчийн нэг хүүхэд үнэгүй сурсан нь би. Гадаад харилцааны ангийн нэгэн хөвгүүн болзоонд урив. Цэмцгэр цэвэрхэн үнэтэй юм эдэлдэг харваас боломжтой айлын хүү учраас би татгалзав. Хашир бодлоготой шийдвэр гаргаж байгаа минь тэр. Харин залуу зогссонгүй өдөр бүр эргэлдээстэй уйгагүй хаана ч хамт дагаж явна. Ингээд болзов ээж аавтайгаа танилцуулж эхнэрээ болгоно гэв. Бэр гуйлаа хадмын гэрт хамтдаа амьдрав. Ард үлдсэн хэд маань бас ч гэж учиртай болсон байсан үе. Би ээж нь учраас бага дүүгээ бол байнга чирээстэй хадмынд бараг хамт амьдарна. Төгсөх жилээ жирэмсэн болов. Амьхандаа бүх юмаа төлөвлөж бодож алсын ухаан гаргаж аз жаргалтай байсан. Эмэгтэй дүү минь маш мундаг аж ахуйч ажилсаг бүсгүй болон өссөн юм. Эрэгтэй дүү минь харин жоохон дүрсгүй хичээлдээ тааруу карате бокс хөөсөн хүн. Аав минь хэзээ нуруу нь тэнийж хөлөө жийж амрах хүн юм болдоо гэмээр зүтгээд л . Би ээж болж охинтой болов. Хадмууд нөхөр бөөн баяр яагаад гэвэл гурван хүүтэй айлд охин ач ирсэн учиртай. Эхний хоёр жил сайхан байсаан тусдаа гараагүй ч гэсэн тухтай амьдарсаар. Харин нөхөр яаманд ажилд орсон үеэс эхэлж байдал бишидсэн. Ядуу хоосон гуйланчаар минь дуудаж хөөж тууж гар хүрэх болов. Тэвчсээн надад юу л байсан тэвчээр хүлээц байсан.

Ажилд орлоо шүүхийн нарийн бичиг хадам аав оруулж өгсөн ажил. Хэзээ ч дуусдаггүй бурхан минь гэмээр их бичиг цаастай байнга юм шивээстэй үнэхээр хүнд ажил байсан шүү. Нэг л өдөр бүх юм хөмөрч нөхөр сайдын охин гэртээ дагуулж ирвээ. Манай хадмууд өөрсдийн зиндаанд таарсан худуудтайгаа танилцаж хоолонд уригдаж явахдаа буцаад ирхэд хувцсаа аваад явсан байгаарай гэв. Тэд охиныг минь цуг аваад явсан учраас юмаа бэлдчээд иртэл нь хүлээв. Харин ирээд намайг үсдэж хөөж гаргаад охиныг минь хэзээ ч өгөхгүй гэдгээ хэлсэн. Нөгөө Тунгалаг тамир кинон дээр гардаг шиг Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэмээр. Надад охиноосоо хагацах маш хүнд байсан учраас би тэдний гэрт үйлчлэгч зарцаар үлдэхийг гуйсан ч тэд зөвшөөрөөгүй. Ядуу айлын охин байсан учраас хурим хийгээгүй тусдаа гараагүй гэдгээ тэгхэд хадам эхийн амнаас сонссон. Гашуун ч үнэн байдал тийм л байсан учраас охиноо аваад явчихая гэхэд хадам эх өгөөгүй юм. Сайдын хүргэн болсон нөхөр шинэ эхнэрээ дагуулаад нэгэн гадаад улс руу элчин сайдын туслахаар явах болж хожим нь орлогч болсон. Охиноо авч явах тул намайг эх байх эрхээсээ татгалз гэж шаардав. Би чинь төрсөн үрээсээ сайн дураар татгалзах хүн мөн үү үхсэн ч гарын үсэг зурахгүй гэдгээ хэллээ. Хэсэг хугацааны дараа нэг өдөр охинтойгоо ирж уулз бас эвээр ярилцая бид 2 хүлээж байя гэж залгахад нь юу ч бодолгүй гэрт нь яваад очсон минь аймшигтай том алдаа байсан юм. Ер нь хэт улайрсан үзэн ядалтанд автсан хүн юу ч хийхээс буцахгүй болдог юм билээ. Ороод гутлаа тайлангаа охиноо дуудлаа алга. Том өрөөнд ах нь сууж байв мэнд мэдээд орж суутал цаад өрөөнөөс дүү нь гарч ирэв. Эвээр гуйж байхад гарын үсгээ зур гээд урд цаас тавихад нь хэзээ ч үгүй гээд ураад шидчив. Хоёр талаас ах дүү 2 нь барьж амыг минь дарж байгаад...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ