Өгүүллэг 2026.05.07

Чөтгөрийн гэрэл : Яндаж ассан зулын гэрэл шиг сүүмийсэн юм байсан намайг дагаад...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
Чөтгөрийн гэрэл :  Яндаж ассан зулын гэрэл шиг сүүмийсэн юм байсан намайг дагаад...

2000-аад оны үед өвөөгийнх маань хонь ямаа нийлсэн таван зуугаад тооны малтай хонинд унадаг номхон хээр морьтой бас өвөөгийн маань өөрөө унадаг нэг буурал морьтой айл байлаа. Өвөө маань найман хүүхэдтэй. Найман хүүхдийнх нь хүүхдүүд болох манай үеэлүүд зун болгон өвөө эмээ дээр зусдаг байлаа нас дөхүү найман охин найман хүү ач зээ нийлсэн. Энэ тоо одоо бүр ч олуулаа болсон. Нэг зун хичээл амарч өнөөх л очдогоороо хэдэн үеэлүүд маань өвөөгийндөө очцгоов. Гэхдээ бүгд биш тэр жил ихэнх нь охидууд байсан юм. Мэдээж айл бүрийн амьдрал харилцан адилгүй ирэхдээ ирж явахдаа явцгаана. Өвөө эмээ 2 маань их шүтлэгтэй ёс жаяг өндөртэй хүмүүс байлаа. Хөдөөгийн амьдрал нар мандахтай зэрэг эхэлж нар жаргахтай зэрэг дуусна. Охидуудын ааш аяг айлгүй зан дийлдэх биш үс гэзгээ задгайлж, үдэш оройгоор айлгүйтэж элдэв янз болцгооно. Харин өвөө маань үсээ задгайлахад их дургүй үдэш орой шуугилдахыг ч үзэхгүй. Сүртэй аашилж загнахгүй ч тэр нэг үгнээс илүү хүрдэг харц бид хэдийг хүмүүжүүлсэн ч юм шиг санагддаг юм. Зуны халуун нар буухтай зэрэгцэн бидний ажил ч дуусан хурга ишигээ хашиж хонь ямаагаа хотлуулаад илүү гэрт орж үймүүлдэнэ. Тэр нэгэн халуун өдрийн орой тэнгэрийн хаяа цусан улаанаар туяарч шингэлээ, охидууд л болсон хойно пүү паа хараа үзээ гээд л дуу шуу нь дийлдэхгүй шуугилдав. Барагтай бага гэрт орж ирж бидэнд үг хэлдэггүй өвөө маань дуугаа аядцагаа харуй бүрий тасартал гэрээсээ битгий гараарай гэж хэлчихээд гэртээ оров. Би л гэж нэг дүрсгүй нь дэндсэн охин яг харуй бүрий болж байхад гарч шээе гээд хэдэн үеэлүүдээ уруу татсан боловч хэн ч хөдөлсөнгүй хөзөр тоглоод надад хань болох хүн олдсонгүй. За яахав гээд ганцаараа гарч гэрээс нэлээн зайдуу сагалдраганы ард орж бие засчихаад эргээд хартал бага гарын ардхан талд нэг сүүмийсэн гэрэл анзаараггүй хүн бол анзаархааргүй. Эхэндээ юу юм бол гэж ихэд сониучирхан харж зогсов огт хөдөлсөнгүй урагш хэд алхтал цаашилж байх юм. Эргээд арагшаа хэд алхтал дагаад наашилж байх юм. Ямар сонин гэрэл вэ гээд ихэд гайхаж хэсэг зогсов. Яалтачгүй яндаж ассан зулын гэрэл шиг сүүмийсэн юм байсан намайг дагаж тоглоод байхаар улам бүр тодроод ч байх шиг ядаж байхад дээлээ нөмгөн өмсчихсөн боолтоо хаана гээсэн юм бүү мэд 2 салаа гэзэгний маань нэг нь задарчихсан салхинд хийсэж нүүрний өмнүүр ороход нь л цочихдоо мэдэв. Гэнэт хаанаас ч юм хүчтэй салхи босож дээлийн хормой дэрвэж, задарсан гэзэг хийсээд үс хормойтойгоо зууралдаж байгаад нэг харсан нөгөө өнчин гэрэл чинь надруу нилээн дохоод иржээ. Гэнэт дотор пал гээл явцан яадагч байсан гэртээ л орох хэрэгтэй гэж бодов ядаж байхад гэр бид хоёрын дунд нөгөө нэг гэрэл баруун явбал баруун зүүн явбал зүүн дагаад болдоггүй. Ёоо яаж гэртээ орноо ямар хүүрээ хийж гэрээс гарваа гэж бодоод л хүн дуудах гэсэн орой үдэш хүнийг нэрээр нь дууддаггүй муу юм сонсчихвол шоглочихдог гэж сонссон учир зүрхэлсэнгүй. Өвөө гээд л чангахан дуудах гэсэн хоолой таг тэрүүхэн тэндээ хажууд байгаа хүн ч сонсхооргүй байдаггүй ээ нөгөө гэрэлр үүгээ таг гөлрөөд хөшчихсөн элдвийн юм толгойд эргэлдээстэй. Тэгэж байтал өвөөгийн маань буурал морь чоно нохойноос үргэв үү гэлтэй уяан дээрээ янцгааж алдваа, чөдөрлөж тавьсан хээр морь ч хамараа тачигнуулаад янзгаав. Морьд янзгаахыг сонсоод өвөө мань гартаа ташуураа барьцан гарч ирээд намайг хараад шууд л үг сонсохгүй чихгүй толгой битгий гараарай гэж хэлээд байхад гээд зэмэлсээр ташуураа барин надруу явлаа замдаа ташуураа савчаад ч байгаа юм уу цохиод ч байгаа юм уу гэмээр сонин хөдөлгөөн хэд хэд хийсэн нь одоо ч миний нүдэнд харагддаг. Сүүлд томчуудын ярьж байхыг хөнжил дотор сэм чагнаж мэдсэн юм. Хээр тал газар ихэнхдээ тохиолддог чөтгөрийн гэрэл гэгч нь болж таарсан би тэр гэрлийг анзааралгүй юм уу тоолгүй үсээ задгай юм уу нөмгөн дээлтэй шууд гэрлүүгээ яваад орсон бол...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ